5 сарын 4
Appearance
Түүхэн жилийн өдөр 4 сар · 5 сар · 6 сар | |||||||||||||||||||||||||||||||
|
5 сарын 4 нь Григорийн тооллын жилийн 124 дахь (өндөр жил бол 125 дэх) өдөр юм. Мөн он дуустал 241 өдөр үлдэж байна.
Онцлох үйл явдал
[засварлах | кодоор засварлах]- 1415 - Жон Уайклифф, Ян Хус нарыг Констансын зөвлөлөөр хэлэлцэн шашны тэрс үзэлтэн гэж цолложээ.
- 1436 - Тухайн үеийн Кальмарын холбооны хаан Эрикийн эсрэг Шведийн босогчдыг тэргүүлэгч Энгельбрект Энгельбректссоны амь насыг хороов.
- 1471 - Сарнайн дайн: Английн хаан IV Эдуардын цэрэг Тьюкесбюригийн тулаанд Уэльсийн ханхүүг хороож, ялалт байгуулжээ.
- 1493 - Шинэ тутам нээн илрүүлсэн Хойд Америк тивийг эзлэхээр санал зөрөлдсөн Испани болон Португали улсыг санал бодлоо нэгтгэн хуваан захирахыг Ромын пап VI Александер уриалав.
- 1626 - Голландын нэрт аялагч Петер Минуит Хойд Америкийн нэгэн шинэ газрыг нээн илрүүлж Шинэ Нидерланд хэмээн нэрийджээ. Энэ нь одоогийн АНУ-ын Нью-Йорк хотын Манхеттэн дүүрэг байсан юм.
- 1686 - Филиппин улсад Илаганы тойрог байгуулагдав.
- 1776 - Роуд Айленд Английн хаан III Жоржийн титэм захирагдахгүй, тусгаар улс гэж эсэргүүцсэн Америкийн анхны колони болжээ.
- 1799 - Англи-Мисорын дөрөвдүгээр дайн: Серингапатамын тулаанд Английн цэргүүд ялалт байгуулж Султан Типу британийн цэргүүдийн гарт алагдав. Улмаар Мисорын хаант улсыг Британийн армийн генерал Жорж Харрис захирахаар болжээ. Мисор нь одоогийн Энэтхэг улсын нутагт оршин тогтнож байсан улс юм.
- 1814 - Францын цэргийн нэрт жанжин, эзэн хаан Наполеон Бонапартыг Элба арал руу цөлөхөөр Портоферрайо аралд авчрав.
- Испанийн эзэн хаан VII Фердинанд хуульд өөрчлөлт оруулан хэмжээгүй эрх дарх эдлэхээр болжээ.
- 1865 - Америкийн Эх газрын холбооны Алабама, Миссиссипи, Зүүн Луйзана мужууд Холбооны армид бууж өгөв.
- 1871 - АНУ-ын Бейсболын спортын хамгийн анхны лиг Индиана мужийн Форт Вейн хотод эхэлжээ.
- 1886 - АНУ-ын Чикаго хотод хөдөлмөрийн орчинг сайжруулах, цалин хангамж нэмэгдүүлэх цугласан олныг цагдаагийн газар хүч хэрэглэн тараасны улмаас найман хүн амиа алдаж, 60 гаруй хүн шархаджээ.
- 1904 - Панамын сувгийн барилгын ажлыг АНУ эхлүүлэв.
- 1910 - Канадын тэнгисийн цэргийн хүч байгуулагджээ.
- 1912 - Италийн арми Грекийн мэдэлд байсан Роуд арлыг эзлэв.
- 1919 - Тавдугаар сарын 4-ний хөдөлгөөн: Хятадын нийслэл Бээжин хотын Тианьаньмений талбайд Версалийн тунхагт элсэн орсныг эсэргүүцэн оюутан залуус жагсаал зохион байгуулжээ. Учир нь Версалийн гэрээний дагуу Шандонг мужийг Японы талд шилжүүлэхээр болоод байсан юм.
- 1926 - Их Британид цалин хөлс нэмэгдүүлэх, ажиллах нөхцлийг сайжруулах зорилготой бүх нийтийн ажил хаялт эхлэв.
- 1932 - Америкийн зартай дээрэмчин Аль Капон татвараас зайлсхийсэн хэргээр 11 жилийн хорих ял сонсчээ.
- 1942 - Дэлхийн хоёрдугаар дайн - Сувдан эргийн тулаан эхлэв. АНУ-ын нисэх хүчин болон тэнгисийн цэргийн хүчин Соломоны арлууд улсын Тулаги аралд хяналтаа тогтоогоод байсан Японы цэргийн хүчний эсрэг тулалдахаар болсон юм.
- 1945 - Дэлхийн хоёрдугаар дайн - Британийн арми Германы Хамбург хотод байрлах Нойенгаммын бөөнөөр хорих лагерийг чөлөөлжээ.
- Дэлхийн хоёрдугаар дайн - Германы баруун-хойд хэсэгт орших Люнбургийн талд Нацистын Германы Вермахтын бүх анги нэгтгэл бууж өгөв.
- 1946 - АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний анги нэгтэл Алькатразын холбооны хорих ангид үүссэн хоёр өдрийн бослогыг дарахаар цэргийн ажиллагаа зохион байгуулав. Ажиллагааны үеэр таван хүн амиа алджээ.
- 1949 - Италийн хөлбөмбөгийн Торино клубийн бүх тамирчин онгоцны ослоор амиа алдав.
- 1953 - Америкийн нэрт зохиолч Эрнест Хемингуэй алдарт "Өвгөн тэнгис хоёр" зохиолоороо Пулитцерийн шагнал хүртжээ.
- 1959 - Америкийн хөгжмийн урлагийн дээд шагнал "Гремми"-гийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа анх удаагаа зохион байгуулагдав.
- 1961 - АНУ-ын тэнгисийн цэрэг Малкольм Росс, Виктор Пратнер нар агаарын бөмбөлөгөнд сууж өндөрт ниссэн дээд амжилтыг шинэчлэн тогтоов. Тэд агаарын бөмбөлөгтэй 34.6 метрийн өндөрт гарчээ.
- 1970 - Вьетнамын дайн: Кентийн их сургуулийн оюутнууд АНУ-ын засаг захиргаа Өмнөд Вьетнамын хамт Камбож улсад цэргийн ажиллагаа явуулах болсныг эсэргүүцэж жагсаал зохион байгуулав. Уг жагсаалыг АНУ-ын Охайо мужийн Үндэсний аюулаас хамгаалахын цэргүүд хүч хэрэглэн тараасны улмаас зэвсэггүй дөрвөн оюутан амиа алдаж, найман оюутан шархаджээ.
- 1972 - Канад улсад хүрээлэн буй орчныг хамгаалах зорилготой "Don't Make a Wave Committee" хөдөлгөөн "Greenpeace Foundation" болж нэрээ өөрчлөв.
- 1978 - Анголын өмнөд хэсэгт орших Кассинга мужид орогнож байсан Баруунөмнөд африкийн ардын холбооны цэргийн баазад Өмнөд Африкийн зэвсэгт хүчин халдаж 600 гаруй хүн амиа алджээ.
- 1979 - Нэрт улстөрч Маргарет Тетчэр Их Британийн Ерөнхий сайдаар томилогдсон анхны эмэгтэй улстөрч болов.
- 1982 - Фолклендын дайн: Аргентинийн тал алсын тусгалтай пуужин харваж Британийн армийн "Шеффильд" бөмбөгдөгч хөлгийг устгав.
- 1988 - АНУ-ын Невада мужийн Хендерсон хотод орших сансар судлалын Шаттл хөтөлбөрийн шатахуун хадгалаж байсан агуулах дээр уулын чулуу нурж 100 сая ам.долларын хохирол учирчээ.
- 1989 - Цагаан ордны төлөөлөгчөөр ажиллаж байсан Оливер Нортын хэргийг давж заалдах шатны шүүх дахин хэлэлцэж гурван хэрэгт холбоотой гэж үзэн, есөн гэмт хэргээс цагаатгажээ.
- 1990 - ЗХУ Латвийн нутагт хяналтаа чангатгасны дараа Латвийн эрх баригчид ЗХУ-аас салан тусгаарлаж байгаагаа тунхаглав.
- 1994 - Израйлийн Ерөнхий сайд Итцнак Рабин, Палестинийн чөлөөлөх холбооны тэргүүн Яссер Арафат нар энхийн гэрээнд гарын үсэг зурав. Ингэснээр хоёр тал Газын зурваст Израйль, Жеричо тосгонд Палестиний тал хяналтаа тогтоохыг хүлээн зөвшөөрсөн юм.
- 1998 - АНУ-ын Калифорни мужийн Сакраменто хотын холбооны шүүгч "Унабомбер" гэж алдаршсан Теодор Кашинскид олныг хамарсан хорлоон сүйтгэх ажиллагаа зохион байгуулсан гэж үзэн бүх насаар нь хорих ялыг дөрвөн удаа оноожээ. Түүнд прокурорууд цаазаар авах ял төлөвлөөд байсан юм.
- 2000 - Их Британийн нийслэл Лондон хотын анхны захирагчаар Кен Ливингстон сонгогджээ. Их Британийн парламент Лондон хотыг тусдаа засаг захиргааны нэгж гэж хуульчилсан юм.
- 2014 - Кенийн нийслэл Найроби хотод автобусанд суурилуулсан тэсрэх бөмбөг дэлбэрч гурван хүн амиа алдан, 62 хүн гэмтэж, бэртжээ.
Мэндэлсэн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1008 - Францын хаан I Анри (1060 онд нас барсан)
- 1654 - Хятадын эзэн хаан Канши (1722 онд нас барсан)
- 1655 - Италийн хөгжим урлаач, Төгөлдөр хуурыг зохион бүтээгч Бартоломе Кристофори (1731 онд нас барсан)
- 1825 - Хувьсалын онолыг дэмжигч, Английн биологич Томас Хенри Хаксли (1895 онд нас барсан)
- 1907 - Нью-Йорк хотын балетын театрыг үндэслэлцсэн Линкольн Кристайн (1996 онд нас барсан)
- 1908 - олимпын хүрэл медальт Германы 10 төрөлтийн тамирчин Вольрад Эберль (1949 онд нас барсан)
- 1914 - Японы мэргэжлийн сүмо бөхийн 39 дэх их аварга Маедаяма Эйгоро (1971 онд нас барсан)
- 1918 - Японы 64 дэх Ерөнхий сайд Танака Какуей (1993 онд нас барсан)
- 1928 - Египетийн дөрөв дэх Ерөнхийлөгч Хосни Мубарак
- 1929 - "БАФТА" наадмын гурав, "Алтан бөмбөрцөг" хоёр, Академийн наадам, Греммийн хөгжмийн наадам, Тони наадам, Эмми наадмын нэг удаагийн шагналт, бүх цаг үеийн дэлгэцийн 10 шилдэг жүжигчний нэг, Холливудын алтан үеийн нэрт төлөөлөл Одри Хепбөрн (1993 онд нас барсан)
- 1952 - "Дэлхийн мисс" тэмцээний 1972 оны ялагч Австралийн мисс Белинда Грийн
- 1957 - Олимп, дэлхийн аварга Канадын цаначин Кети Крайнер
- 1981 - Камеруны хөлбөмбөгч Эрик Жемба-Жемба
- 1982 - Олимпын хошой мөнгөн медальт, Дэлхийн аварга Австрийн усанд сэлэгч Маркус Роган
- 1985 - Бразилийн хөлбөмбөгч Фернандиньо
- 1986 - Америкийн сагсанбөмбөгч Жорж Хилл
- 1987 - Испанийн хөлбөмбөгч Ческ Фабрегас
- 1988 - Бельгийн хөлбөмбөгч Раджа Наингголан
- 1989 - Олимпын аварга, тив, дэлхийн хошой аварга Унгарын усанд сэлэгч Даниел Жюрта
- Гольфийн дөрвөн мэргэжлийн тэмцээнд түрүүлсэн Британийн нэрт гольфч Рори МаклРой
- 1992 - Амеикийн сагсанбөмбөгч Виктор Оладипо
Нас барсан алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- 1436 - Шведийн үндэсний баатар Энгельбрект Энгельбректссон (1390 онд төрсөн)
- 1938 - Жүдо бөхийн спортыг үндэслэгч Жигоро Кано (1860 онд төрсөн)
- Нобелийн шагналт Германы зохиолч Карл фон Оссиецки (1889 онд төрсөн)
- 1972 - Нобелийн шагналт Америкийн химич Эдуард Калвин Кендалл (1886 онд төрсөн)
- 1980 - Югославын анхны Ерөнхийлөгч, Фильд маршал Жозип Броз Тито (1892 онд төрсөн)
- 2008 - Шарсан төмсний "Принглес" брендийг үндэслэгч Фред Баур (1918 онд төрсөн)
- 2013 - Нобелийн шагналт Бельгийн биохимич Кристиан де Дюв (1917 онд төрсөн)
- 2014 - Төв Африкийн бүгд найрамдах улсын Ерөнхий сайд Жеан-Поль Нгупанде (1948 онд нас барсан)
Тэмдэглэлт өдөр
[засварлах | кодоор засварлах]- Америкийн Нэгдсэн Улс Шувууны өдөр
- Япон Ногоон хөгжлийн өдөр
- Афганистан Эх оронч, амиа алдсан баатруудыг дурсах өдөр
- Нидерланд Нас барагсдыг дурсах өдөр
- Латви Тусгаар тогтнолыг дахин тунхагласан өдөр
- Фижи Хятад Залуусын өдөр
- Ялгаварлан гадуурхалтай тэмцэх өдөр (НҮБ)
- Дэлхийн өгөх өдөр
- Олон улсын гал сөнөөгчдийн өдөр
Commons: 5 сарын 4 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан