Хамүро Тэцүо
| |||||||||||||||||||
|
Хамүро Тэцүо (葉室 鐵夫 Hamuro Tetsuo , 1917 оны 9 сарын 7 – 2005 оны 10 сарын 30) нь олимпын аварга, Японы усанд сэлэгч байв. Тэрээр 1936 оны Берлиний олимпын 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд 2:41.5 амжилтаар олимпын дээд амжилт тогтоон түрүүлжээ.
Шүүюүкан дунд сургууль (одоогийн Фүкүока мужийн Шүүюүкан ахлах сургууль), Нихон Их Сургуулийн бэлтгэл ангийг дүүргэсэн.
1940 онд зодог тайлах хүртлээ 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд чансаагаараа дэлхийд тэргүүлж байсан.
Зодог тайлаад Майничи Шимбүн сонины газарт биеийн тамирын сурвалжлагчаар ажиллах болж, америк хөлбөмбөгийн Коошиэн Боул тэмцээнийг санаачлан зохион байгуулалцаж явсан аж.
1990 онд Олон Улсын Усанд Сэлэлтийн Алдрын Танхимд багтсан.
2005 оны 10 сарын 30-нд гэрийнхээ ойролцоох усан бассейнаас харьж ирээд гэдэс өвдөж байна хэмээн Така-Иши хотын эмнэлэгт хүргэгдсэн ч мөн өдрийнхөө орой гэдэсний артерын судасны бөглөрлийн улмаас нас нөгчжээ. Ийнхүү дэлхийн хоёрдугаар дайны өмнөх Японы олимпын аваргуудаас амьд үлдсэн сүүлчийн хүн болоод байсан Хамүро 88 насандаа хорвоог орхижээ.