Францын тулалдаан
Францын тулалдаан | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Хамаарах дайн: Дэлхийн хоёрдугаар дайны баруун фронт | |||||||
Германы цэргүүд Парисыг эзлээд, Арк де Триомпегоор марш алхан өнгөрч байгаа нь. 1940 оны 6 сарын 14. | |||||||
| |||||||
Байлдагч талууд | |||||||
Герман Итали (6 сарын 10-наас) |
Франц Нэгдсэн Вант Улс Бельги Нидерланд Канад Чехословак Польш Люксембург | ||||||
Удирдагчид | |||||||
Герд фон Рундштедт (Армийн A Бүлэглэл) Федор фон Бок (Армийн B Бүлэглэл) Вильхельм фон Лийб (Армийн C Бүлэглэл) Умберто ди Савиола (Армийн Баруун Бүлэглэл) |
Морис ГамелинExpression error: Unrecognized word "strong". Максим Вейган⚐ Шарль де Голль Лорд Горт (Британийн Явуулын Хүч) III Леопольд Хенри Винкелман Владислав Сикорски | ||||||
Цэргийн хүч | |||||||
Герман: 141 дивиз, 7,378 их буу, 2,445 танк, 5,638 онгоц[1][2][3] 3,350,000 цэрэг 6 сарын 20. Альп 300,000 Итали цэрэг |
144 дивиз, 13,974 их буу, 3,383 танк, 2,935 онгоц[1][4] 3,300,000 цэрэг 6 сарын 20. Альп ~150,000 Франц цэрэг | ||||||
Хохирол | |||||||
Герман: 27,074 алагдсан, 110,034 шархадсан, 18,384 сураггүй болсон нийт: 49,000 алагдсан[5] 1,236 онгоцоо алдаж, 323 нь гэмтсэн[6] 753 танк[6] Итали: 1,247 алагдах буюу сураггүй болсон, 2,631 шархадсан, 2,151 хөлдөж, эмчлүүлсэн1 |
360,000 алагдах буюу шархадсан, 1,900,000 олзлогдсон 2,233 онгоц[7] | ||||||
1 Италичууд Францын Альпад тулалдаж байсан бөгөөд тэнд зун ч гэсэн хасах хэмтэй байдаг. |
Дэлхийн хоёрдугаар дайны Францын тулалдаан буюу Францын уналт нь 1940 оны 5 сарын 10-нд эхэлж, Германчууд Франц болон Доод улсуудыг эзэлснээр хуурамч дайныг төгсгөл болгосон тулалдаан юм. Уг тулалдаан 2 гол ажиллагаанаас бүрдэж байв. Эхлээд Fall Gelb (Шар ажиллагаа)-ийн үр дүнд Германы зэвсэгт хүчин Арденн хүртэл давшиж, Бельгид байсан Холбоотны хүчийг бүсэлж авсан. Улмаар Динамо ажиллагааны явцад Британийн Явуулын Хүчин болон олон Франц цэргүүд Данкиркийг орхижээ. Хоёр дахь ажиллагаа болох Fall Rot (Улаан ажиллагаа) 6 сарын 5-нд эхэлж, Германчууд жигүүрийн маневраар Мажино шугамыг сэтэлж, Францын нутагт цөмрөн орсон юм. Итали улс 6 сарын 10-нд Францад дайн зарласан бөгөөд Францын засгийн газар Бордо руу зугтаж, Францын нийслэл Парис хотыг Германы Вермахтын цэргүүд 6 сарын 14-нд эзэлсэн байна. 6 сарын 17-нд Филипп Петен Франц улс гал зогсоох хэлэлцээ хийх хүсэлтэй байгааг зарлаж, 6 сарын 22-нд Франц болон Германы хооронд гал зогсоох хэлэлцээр байгуулагдаж, 6 сарын 25-наас хэрэгжиж эхэлсэн аж. Ийнхүү Тэнхлэгийн хүчний бүрэн ялалтаар энэхүү тулалдаан өндөрлөжээ.[8]
Францын баруун, хойд хэсгийг Герман улс, зүүн өмнөд хэсгийн жижиг газрыг Итали улс эзэлж, өмнөдөд эзлэгдээгүй "чөлөөт бүс" үлдэн, Франц улс гурав хуваагдав. Гал зогсоох хэлэлцээр ёсоор Вишигийн Франц хэмээх тоглоомын улс байгуулагдаж, дээрх гурван бүсийг захирах болжээ. Улмаар 1942 оны 11 сард Тэнхлэгийнхэн "чөлөөт бүс"-ийг ч эзэлж, Франц улс 1944 онд Холбоотнууд Нормандид газардах хүртэл Тэнхлэгийнхний захиргаан дор байсан бол Доод Улсууд 1944, 1945 он хүртэл Германы мэдэлд байсан билээ.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 Jordine, Melissa Ph.D. Class Lecture. World War Two Global Conflict. California State University, Fresno Fresno, CA. 16 October 2009.
- ↑ E.R Hooton 2007, p. 47-48: Hooton uses the Bundesarchiv, Militärarchiv in Freiburg.
- ↑ Luftwaffe strength included gliders and transports used in the assaults on The Netherlands and Belgium
- ↑ E.R Hooton 2007, p. 47-48: Hooton uses the National Archives in London for RAF records. Including "Air 24/679 Operational Record Book: The RAF in France 1939–1940", "Air 22/32 Air Ministry Daily Strength Returns", "Air 24/21 Advanced Air Striking Force Operations Record" and "Air 24/507 Fighter Command Operations Record". For the Armee de l'Air Hooton uses "Service Historique de Armee de l'Air (SHAA), Vincennes".
- ↑ Karl-Heinz Frieser: Blitzkrieg-Legende, 2nd ed., Munich 1996, p. 400.
- ↑ 6.0 6.1 "Das Deutsche Reich und der Zweite Weltkrieg" Band 2
- ↑ Hooton 2007, p. 90.
- ↑ Keegan, John (1989). "The Second World War". Glenfield, Auckland 10, New Zealand: Hutchinson.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(help)CS1 maint: location (link).
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Францын тулалдаан
- Дэлхийн хоёрдугаар дайны зэвсэгт хүчний үйл ажиллагаа
- 1940 оны зөрчилдөөн
- Дэлхийн хоёрдугаар дайны үеийн германы зэвсэгт хүчний түүх
- Дэлхийн хоёрдугаар дайны үеийн италийн зэвсэгт хүчний түүх
- Дэлхийн хоёрдугаар дайны үеийн британийн зэвсэгт хүчний түүх
- Дэлхийн хоёрдугаар дайны үеийн францын зэвсэгт хүчний түүх
- Бельгийн зэвсэгт хүчний түүх
- Нидерландын зэвсэгт хүчний түүх
- Нидерланд дэлхийн хоёрдугаар дайнд
- Бельги дэлхийн хоёрдугаар дайнд
- Люксембург дэлхийн хоёрдугаар дайнд
- Франц дэлхийн хоёрдугаар дайнд