Филиппин-Америкийн дайн
Филиппин-Америкийн дайн | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Америкийн цэргүүд Манилын ойролцоо, 1899 он | |||||||||
| |||||||||
Байлдагч талууд | |||||||||
Филиппиний Анхдугаар Бүгд Найрамдах Улс Катипунан Пулаханууд Сулугийн Султант Улс Моро | |||||||||
Командлагч болон удирдагчид | |||||||||
Виллиам Маккинли Теодор Рузвельт Элвелл Отис Артур Макартур Жон Першинг Жэкоб Смит |
Эмилио Агуинальдо Антонио Луна Артемио Рикарте Мигуэл Мальвар Мануэл Тинио Аркадио Максилом Макарио Сакай Дионисио Сегуэла Сулугийн Султан | ||||||||
Цэргийн хүч | |||||||||
үүнээс тулалдаанд оролцогч ~24,000 - ~44,000[5][6] | 100,000–1,200,000 | ||||||||
Хохирол | |||||||||
4,165 алагдсан (75% орчим нь халдварт өвчнөөр),[7] ~3,000 шархадсан; 2,000 Филиппиний Цагдаагийн Газрын байлдагч алагдах буюу шархадсан[8] | ~12,000–20,000 алагдсан[3][9] | ||||||||
Амь үрэгдсэн Филиппиний энгийн иргэд: ~200,000 - 1,500,000[9][10][11] | |||||||||
|
Филиппин-Америкийн дайн, Филиппиний тусгаар тогтнолын дайн буюу Филиппиний самуун (1899–1902),[12] нь Америкийн Нэгдсэн Улс болон Филиппиний хувьсгалчдын хооронд гарсан зэвсэгт мөргөлдөөн юм.
Филиппиний Анхдугаар Бүгд Найрамдах Улсыг Америкийн Нэгдсэн Улс бүрэлдэхүүндээ оруулсны дараа тусгаар тогтнолоо эргүүлэн олж авах гэсэн зорилго нь мөргөлдөөнд хүргэжээ.[13][14] Уг дайн нь Филиппиний тусгаар тогтнолын төлөө тэмцлийн хүрээнд, Филиппиний хувьсгал, Испани-Америкийн дайны дараа гарсан юм.
АНУ болон Филиппиний хувьсгалт хүчний хоорондын зэвсэгт мөргөлдөөн 1899 оны 2 сарын 4-нөөс эхэлж, богино хугацаанд 1899 оны Манилын тулалдаан болон өргөжжээ. 1899 оны 6 сарын 2-нд Филиппиний Анхдугаар Бүгд Найрамдах Улс албан ёсоор АНУ-ын эсрэг дайн зарлав.[15] Дайн албан ёсоор бол 1902 оны 7 сарын 4-нд дууссан.[16] Гэсэн ч Катипунанчууд Америкийн хүчний эсрэг тэмцлээ үргэлжлүүлсээр байв. Тэдний дунд Катипунаны ахмад гишүүн, генерал Макарио Сакай байсан бөгөөд ерөнхийлөгч Агуйнальдог олзлогдсоны дараа 1902 онд тунхагласан Бүгд Найрамдах Тагалог Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Морочууд, Пулаханчууд зэрэг бусад бүлгүүд 1913 оны 6 сарын 15-нд Буд Багсакийн тулалдаанд ялагдах хүртлээ дайны ажиллагаагаа үргэлжлүүлсээр байсан юм.[1][2]
Империализмын Эсрэг Лиг 1898 оны 6 сарын 15-нд байгуулагдаж, АНУ-ын засгийн газрыг цэрэг дайны ажиллагаа явуулахын эсрэг тэмцэл өрнүүлж байсан түүхтэй. Уг дайн, түүний дараах АНУ-ын эзэрхийлэл нь Филиппиний соёлыг эрс өөрчилсөн юм. Ойролцоогоор 34,000–1,000,000 хүнээ алдсан тус улсад Католик сүм төрийн шашин байхаа больж (АНУ шашны эрх чөлөөг хүлээн зөвшөөрсөн), засгийн газар болон бизнест англи хэл голлох хэл болжээ. 1916 онд АНУ филиппинчүүдэд өөртөө засах эрх амласныгаа 1935 онд л тодорхой хэмжээгээр биелүүлсэн. 1946 онд, дэлхийн хоёрдугаар дайны дараа АНУ Манилын гэрээний дагуу Филиппиний тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн билээ.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 Constantino 1975
- ↑ 2.0 2.1 Agoncillo 1990, pp. 247–297
- ↑ 3.0 3.1 "Historian Paul Kramer revisits the Philippine–American War", The JHU Gazette, Johns Hopkins University, 35 (29), April 10, 2006, Татаж авсан: March 18, 2008
- ↑ Deady 2005, p. 62
- ↑ Deady 2005, p. 55
- ↑ Ramsey 2007, p. 115
- ↑ Hack & Rettig 2006, p. 172
- ↑ Chambers & Anderson 1999
- ↑ 9.0 9.1 Guillermo, Emil (February 8, 2004), "A first taste of empire", Milwaukee Journal Sentinel: 03J, Эх хувилбараас архивласан: Есдүгээр сар 26, 2015, Татаж авсан: Зургадугаар сар 30, 2012.
{{citation}}
: Check date values in:|access-date=
(help) - ↑ Smallman-Raynor 1998
- ↑ Burdeos 2008, p. 14
- ↑ Wolters, W.G. (2004), "Philippine War of Independence", in Keat Gin Ooi (ed.), Southeast Asia: A historical encyclopedia from Angkor Wat to East Timor, vol. II, Santa Barbara, CA: ABC-CLIO, ISBN 1-57607-770-5
- ↑ Treaty of Peace Between the United States and Spain; December 10, 1898, Yale University
- ↑ Carman Fitz Randolph (2009), "Chapter I, The Annexation of the Philippines", The Law and Policy of Annexation, BiblioBazaar, LLC, ISBN 978-1-103-32481-1
- ↑ Kalaw 1927, pp. 199–200
- ↑ Worcester 1914, p. 180