Jump to content

Рэгжийбуугийн Давааням

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

ХҮЙСИЙН ГОВЬ-ЦЭЦЭГ НУУРЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААНЫ ТАНИЛЦУУЛГА

              Байгуулагдсан түүх: 

Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа нь БОНХ-ын сайдын 2014 оны 1 сарын 24-ны өдрийн Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын бүтэц, орон тоо, сав газрын дүрмийг батлах тухай А/27 дугаар тушаалаар байгуулагдсан бөгөөд сав газрын хэмжээнд усны нөөцийн хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, орон нутгийн салбар дундын зохицуулалтыг хангах, усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг бүхий Төрийн захиргааны байгууллага бөгөөд Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сумд байрлаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

          Одоо Сав газрын захиргаадын бүтэц, орон тооны хязгаар болон байршлыг шинэчлэн тогтоох тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 сарын 30-ны өдрийн А/158  тушаалын   дагуу удирдах ажилтан 1, гүйцэтгэх ажилтан 4, үйлчлэх ажилтан 2 гэсэн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 

Сав газрын захиргаа нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль болон бусад хууль, дүрэм, журмыг мөрдлөг болгон дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.. Үүнд:

  	-.Сав газрын захиргаа нь усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг сав газартаа хэрэгжүүлнэ.
         - .сав газрын менежментийн төлөвлөгөөний төсөл боловсруулах
      -сав газрын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, хэрэгжилтэд хяналт тавих
    -.бүх шатны Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг мэргэжлийн зөвлөмжөөр хангах
     - усны тоо бүртгэлийг жил бүр сав газрын хэмжээнд нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулагад тайлагнах
 	 -.сав газрын усны мэдээллийн дэд санг эрхэлж, олон нийтийг мэдээллээр хангах

-ус ашиглах зорилгоор цооног өрөмдөх, суваг хоолой татах тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн авч, усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг үндэслэн энэ хуулийн 28.4-т заасны дагуу ус ашиглуулах дүгнэлт гаргах, мэдээллийн санд оруулж бүртгэх

          -.ус ашигласны болон бохирдуулсны төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулах  үндэслэлийг тодорхойлох
             -.сав газрын хэмжээнд ус хангамжийн эх үүсвэрийн болон хаягдал ус зайлуулах цэг тогтоох

- .ус ашиглах, хаягдал ус зайлуулах шаардлагыг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ус ашиглах, хаягдал ус зайлуулах эрхийг цуцлах дүгнэлт гаргах, байгальд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах -.сав газрын хэмжээнд ашиглах боломжит усны нөөц, ус ашиглалтын байдалд байнгын хяналт тавьж ажиллах -.сав газрын зөвлөл байгуулах тухай саналыг харьяалагдах орон нутгийн захиргаатай зөвшилцөн боловсруулж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулах -гол, мөрөн, нуур, усны эх үүсвэр болон газрын доорх цэнгэг усны орд газрыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсруулах -.хуульд заасан бусад бүрэн эрх -тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ. -.ган , цөлжилт, хуурайшилтын үеийн тэнцвэрийг хангах зориулалтаар бороо, цас, үерийн усыг хуримтлуулах, далан, хаалт, хиймэл нуур, цөөрөм барьж байгуулах ажлын талаарх тухайн нутгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын үүсэл санаачлагыг дэмжиж, бүх шатны засаг дарга сав газрын захиргаатай хамтран зохион байгуулна. -.Хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрлийг хоногт 50шоометрээс их, эсхүл энэ хуулийн 10.1.12-д заасан аюултай бохирдуулах бодис агуулсан хаягдал ус гаргадаг ус бохирдуулагчид байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн сав газрын захиргаа, хоногт 50 шоометрээс бага хаягдал ус гаргадаг ус бохирдуулагчид сав газрын дүгнэлтийг үндэслэн Засаг дарга олгоно. -.ус бохирдуулагч нь ослын улмаас хаягдал усыг цэвэрлэхгүйгээр хаях болсон тохиолдолд сав газрын захиргаа, зохих шатны засаг даргад цаг алдалгүй мэдэгдэж, усны бохирдолыг бууруулах, байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг өөрийн зардлаар гүйцэтгэнэ. 28.6.Энэ хуулийн 28.4-т заасан дүгнэлтийг үндэслэн ус ашиглах зөвшөөрлийг хоногт 100шоометрээс их ус ашиглах тохиолдолд сав газрын захиргаа, хоногт 50-100 шоометр ус ашиглахад аймаг, нийслэлийн байгаль орчны алба, хоногт 50шоометрээс бага ус ашиглахад сум, дүүргийн Засаг дарга олгож, усны мэдээллийн санд бүртгэнэ. -Хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн ус хангагч байгууллага нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дүгнэлт гаргуулж, сав газрын захиргаанаас усашиглах зөвшөөрөл авна. -Энэ хуулийн 28.6, 28.7-д заасан зөвшөөрлийг үндэслэн хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай тухайн ус хангагч байгууллага, төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай сав газрын захиргаа, аймаг нийслэлийн байгаль орчны алба, сум дүүргийн Засаг дарга гэрээ байгуулна. -Усны барилга байгууламж эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бусдын усны хэрэгцээг гэрээний үндсэн дээр хангах үүрэгтэй бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд сав газрын захиргаа, аймаг нийслэлийн байгаль орчны алба, сум, дүүргийн Засаг дарга тухайн иргэн, аж ахйн нэгж, байгууллагатай байгуулсан гэрээг цуцалж болно. .усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, эсхүл сав газрын захиргаа ус бохилдуулагчийн талаарх мэдээллийг харьяалах татварын албанд зөвшөөрөл олгосон өдрөөс хойш нэг сарын дотор гаргаж өгөх бөгөөд татварын алба уг мэдээллийг үндэслэн төлбөр төлөгчийг бүртгэж авна Хамрах хүрээ: Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газар нь нийт 43024 км2 газар нутгийг хамарч Шарга, Хүйсийн говь, Цэцэг нуурын гадаргын ус хурах талбай, газрын доорх усны нөөц бүрдүүлэх тэжээгдлийн муж, тархалтын талбайн орон зайн ус хагалбараар тус тус хүрээлэгдсэн 2 аймгийн 18 сумын тодорхой нэгж талбайг хамарч байна. Говь-Алтай аймгийн: Шарга, Дарви, Хөхморьт, Баян-Уул, Жаргалан, Тайшир, Есөнбулаг, Цогт, Цээл, Халиун, Бугат, Тонхил, Төгрөг сумдыг хамарна. Ховд аймгийн: Мөст, Цэцэг, Дарви, Зэрэг, Манхан сумууд харьяалагдаж байна.





Усны нөөц: Усны нөөцийн хувьд ерөнхийдөө жижиг гол горхи, булаг шанд, нуур тойром, болон газрын доорх ус гол нөөцийг бүрдүүлдэг гэж хэлж болно. Газрын доорх усны нөхөгдөх нөөц нь Цэцэг нуурын эргэн тойронд болон Боорж голын адаг, Шаргын цагаан нуурын хөндий, Хүйсийн говь зэрэг нам доор газар хуримтлагддаг байна. Тус сав газар дахь газрын доорх усны нийт 354 сая шоо метр нөхөн сэргээгддэг. нөөц байгаа тооцоо гарсны дотор уг нөөцийн зонхилох хэсэг нь бага буюу нэг ам км талбайд 5-10 мм/ жил нөхөн сэргээгддэг нөөцтөй болон тун бага буюу нэг ам км талбайд 0-5 мм/жил нөхөн сэргээгддэг нөөцтөй талбайд хамрагддаг.

 ХҮЙСИЙН ГОВЬ-ЦЭЦЭГ НУУРЫН САВ ГАЗРЫН УС ХУРАХ ТАЛБАЙН
ХЭМЖЭЭ, ЭЗЛЭХ ХУВЬ

Д/д Аймаг хотын нэр Д/д Сум дүүргийн нэр Сумын нийт талбай(км2) Сав газарт хамрагдах талбай(км2) Сумын талбайн сав газарт эзлэх хувь 1 Говь-Алтай 1 Баян-Уул 5.917.6 5.195.6 87.8 2 Дарив 3.597.8 3.597.8 100 3 Есөнбулаг 2.345.7 1.076.9 45.9 4 Цээл 5.884.3 522.8 9.2 5 Тонхил 7.678.6 3.671.4 47.8 6 Төгрөг 5.530.6 4.282.7 78.1 7 Тайшир 3.938 200.9 5.1 8 Жаргалан 3.721.9 52.1 1.4 9 Цогт 17.391 437.8 2.6 10 Халиун 5.195.1 4.681.0 90.1 11 Шарга 5.811.9 5.782.9 99.5 12 Бугат 10.375.2 202.6 2.0 13 Хөхморьт 6.394.7 3.786.1 59.2 Говь-Алтай аймгийн нийт дүн 84.332.4 33.490.6 39.7 2 Ховд аймаг 1 Мөст 4.075.6 2.796.3 68.6 2 Зэрэг 2.581.4 62.0 2.4 3 Манхан 4.426.8 26.6 0.6 4 Цэцэг 3.559.3 2.449.2 68.8 5 Дарви 5.644.3 4.199.5 74.4 Ховд аймгийн нийт дүн 20.287.4 9.533.6 46.9 Сав газрын дүн 104.619.8 43.024.0 41.1

ТАЙЛБАР:

Хүйсийн Говь-Цэцэг нуурын сав газар нь нийт 2 аймгийн 18 сумын 43024,0 км2 талбай хамрагддаг. Энэ нь сав газарт хамрагдах сумдын нутаг дэвсгэрийн 41,1 хувийг эзэлдэг юм. Үүнд: Говь-алтай аймгийн 13 сумын 33490,3 км2, Ховд аймгийн 5сумын 9533,6км2 нутаг хамрагдаж байна. Байгууллагын хаяг: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат баг Хантайширын гудамж 212 тоот Байгууллагын утасны дугаар-70484890 цахим хаяг-khuisiingovi@gmail.com

Рэгжийбуугийн Давааням (* 1956 онд Говь-Алтай аймгийн Чандмань сум; † 2006 оны 12 сар) нь үндэсний бөхийн улсын заан цолтой бөх байсан юм.

  • 1980 онд 6 давж улсын начин цол хүртсэн
  • 1983 онд 5 давж "Улам өрнөх" чимэг хүртэв
  • 1984 онд 6 давж "Цог нэмэх" чимэгтэй болсон
  • 1987 онд Монголын Бүх Ард Түмний Спартакиадын үндэсний бөхийн аварга шалгаруулах 34 бөхийн тойргийн тэмцээнд 30 давж 2-р байр эзлэн, улсын заан болов
  • 1987 онд 5 давж "Өсөн нэмэх" чимэг нэмэв
  • 1988 онд 5 давж "Үнэн хүчит" чимэгтэй болов
  • 1989 онд 6 давж "Өрнөн дэлгэрэх" чимэг нэмжээ
  • 1990 онд Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншиг наадамд 5 давж "Бат нягт" чимэг нэмсэн

Эхнэр, 3 хүүтэй. Дунд хүү Д.Лхагвадорж нь үндэсний бөхийн улсын начин, бага хүү Д.Бямбадорж нь мэргэжлийн сүмо бөхийн ёкозүна цолтой. Төрсөн ах Р.Нямдорж нь Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүн юм.