Миссисипи мөрөн
Миссисипи мөрөн | |
---|---|
Эх | Айтаска нуур |
Адаг | Мексикийн булан (Атлантын далай) |
Усаа цуглуулдаг орнууд | Америкийн Нэгдсэн Улс |
Байршил | Миннесота, Висконсин, Айова, Иллиной, Миссури, Кентакки, Теннесси, Арканзас, Миссисипи, Луизиана |
Урт | 3778 км |
Эхийн өндөр | 450 м |
Адгийн өндөр | 0 м |
Урсац | -дундаж 18.400 м³/с |
Ус цуглуулах талбай | 2.981.076 км² |
Голын систем | Миссиссипи мөрөн |
Зүүн цутгалууд | Голын систем ба усаа цуглуулах талбай хэсгээс үзэх |
Баруун цутгалууд | Голын систем ба усаа цуглуулах талбай хэсгээс үзэх |
Миссисипи мөрөн (англи. Mississippi) -Америкийн Нэгдсэн Улсын Миннесота мужид орших далайн түвшингээс 530 м өндөр дахь Айтаска нуураас (англи. Lake Itasca) эх аван өмнө зүгт 3779 км урсаж, АНУ-ын 10 муж улсыг дайран Мексикийн буланд цутгадаг дэлхийн томоохон мөрөн юм. Уг мөрөн АНУ-д уртаараа Миссури мөрний араас 2-т ордог юм.
Газарзүй
[засварлах | кодоор засварлах]Миссиссипи мөрөнд цутгах 2 том гол байдаг нь Монтана мужаас эхтэй Миссури болон Пеннсилвани мужаас урсах Охайо голууд юм. Миссиссипи гэдэг нь нутгийн уугуул иргэд болох Индианчуудын хэлээс гаралтай ба "Том гол" гэсэн утгатай. Охайо голтой нийлэх цэгээс хойд хэсгийг Дээд, өмнө хэсгийг Доод Миссиссипи гэж хоёр хуваадаг. Жефферсон-Миссури-Миссиссипи голууд нь нийлж урсан Дэлхийд уртаараа 4-т орох 6300 км урт том систем үүсгэдэг байна.
Урьд мөрний дагуух газар Францын эзэмшилд байсан тул Сент Пол хотоос Шинэ Орлеан хүртэл француудын барьсан хот суурин газрууд нилээд бий.
Голын систем ба усаа цуглуулах талбай
[засварлах | кодоор засварлах]Миссиссипи нь нилээд олон салаа гол мөрөнтэй бөгөөд заримыг дурдвал:
Зүүн цутгалууд
[засварлах | кодоор засварлах]Баруун цутгалууд
[засварлах | кодоор засварлах]- Миннесота гол
- Миссури гол
- Арканзас гол гэх мэт бий.