Jump to content

Калгари

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Калгари
Calgary
City of Calgary
Хоч: 
The Stampede City (Үхэрчдийн баярын хот), Cowtown (Үхрийн хот), Mohkínstsis, Wîchîspa Oyade, Guts’ists’i г.м...[1][2]
Уриа: 
Onward (Урагшаа)
Map
Калгарийн интерактив газрын зураг
Калгари, Канад
Калгари
Калгари
Канад дахь байршил
Калгари, Альберта
Калгари
Калгари
Альберта дахь байршил
Солбицол: 51°3′N 114°4′W / 51.050°N 114.067°W / 51.050; -114.067Солбицол: 51°3′N 114°4′W / 51.050°N 114.067°W / 51.050; -114.067
Улс Канад
Муж Альберта
Бүс нутагКалгари хотын бүс нутаг
Тооллогын хэлтэс6
Хотын тойрогРоки Вью болон Футхиллс тойрог
Байгуулагдсан1875
Нэгтгэсэн[3] 
 • Суурин11 сарын 7, 1884
 • Хот1 сарын 1, 1894
Үгийн гаралКалгари, Малл
Засаг захиргаа
  БиетКалгари хотын зөвлөл
  Хотын даргаЖиоти Гондек
  МенежерДэвид Дакворт[4]
Газар нутаг
 (2021)[5]
  Газар820.62 км2 (316.84 бээр2)
  Хотын нутаг
621.72 км2 (240.05 бээр2)
  Бөөгнөрөл
5,098.68 км2 (1,968.61 бээр2)
Өндөр1,045 м (3,428 фут)
Хүн ам
 (2021)[5][7][8]
  Хот1,306,784 (3-т)
  Нягтрал1,592.4/км2 (4,124/бээр2)
  Хотын нутаг
1,305,550
  Нягтрал2,099.9/км2 (5,439/бээр2)
  Бөөгнөрөл
1,481,806
  Нягтрал290.6/км2 (753/бээр2)
Иргэдийн нэршилКалгаричууд
Цагийн бүсUTC−07:00 (MST)
  Зун (ЗЦ)UTC−06:00 (MDT)
Бүсийн дугаар403, 587, 825, 368
ДНБ (Калгари CMA)CA$102.66 billion (2020)[9]
ДНБ нэг хүнд ноогдох (Калгари CMA)CA$79,885 (2022)[10]
Вэб сайтwww.calgary.ca Edit this at Wikidata

Калгари (Англиар Calgary) нь Канадын Альберта мужийн хамгийн том хот болно. Тус хот мужийн өмнөд хэсэгт, дов толгод, өндөрлөг тэгш газарт Канадын Рокки нуруунаас зүүн тийш 80 орчим км-т оршино. Калгари Альберта мужийн Парклэнд бүсэд хамаарна. Калгари нь Канадын гуравдахь том хот бөгөөд 2008 оны хүн амын тооллогоор Калгарид 1,042,892 хүн оршин сууж байлаа.[11] 2006 онд метрополитан бүсийн хүн амын тоо 1,162,310 байсан[12] нь Калгарийн бүсийг Канадын хэмжээнд тавдахь том метрополитан бүс болгож байна. Калгари нь Эдмонтон хотоос чанх өмнө зүгт 298 км-т орших тул статистикчид эдгээр хотын хооронд хүн ам суурьшсан нарийн бүсийг "Калгари-Эдмонтоны коридор" гэж нэрлэдэг.[13] Калгари нь Торонто, Ванкуверийн хоорондох Канадын хамгийн том метрополитан бүс болно.

Калгари өвлийн спорт, эко-жуулчлалаар ихэд алдаршсан бөгөөд хотын ойролцоо томоохон уулын амралтын баазууд олон бий. Калгарийн эдийн засгийн үйл ажиллагаа нь газрын тосны салбарт төвлөрсөн боловч хөдөө аж ахуй, аялал жуулчлал, өндөр технологийн салбар мөн хотын эдийн засгийн түргэн өсөлтөд хувь нэмрээ оруулдаг. Калгарид жил бүр олон томоохон баяр наадам болдгийн дотор Калгарийн үхэрчдийн баяр, Ардын дуу хөгжмийн наадам, Голтборын наадам, Нэг шар молтогчин родеогийн үзүүлбэр - Калгарийн олон улсын урлагийн наадам, Вөрдфест: Бэнфф-Калгарийн олон улсын зохиолчдын наадам, Нэг Дэлхий наадам (ГлөүбалФест), Карифест буюу Карибын наадам болдог. 1988 онд Калгари хот өвлийн Олимпын наадмыг зохион байгуулсан Канадын анхны хот болсон. Энэхүү тоглолтыг зохион байгуулахын тулд Калгарийн Их Сургууль дээр дэлхийд хамгийн хурдан холын зайн тэшүүрийн уралдааны зам байгуулсан.

Калгари нь 2007 онд Форбс сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар Мерсерийн амьдралын чанарын үзүүлэлтээр дэлхийн хамгийн цэвэр хотод тооцогдсон.[14]

  1. Эрик Волмерс (2012-05-13). "Alberta's best in TV, film feted at Rosies". Calgary Herald. Postmedia Network. Эх хувилбараас архивласан: 2012-06-17. Татаж авсан: 2024-10-29.
  2. Кертис Сток (2009-07-07). "Alberta's got plenty of swing". Calgary Herald. Postmedia Network. Архивласан огноо 2015-01-03. Татаж авсан: 2024-10-29.
  3. "Байршил, түүхийн танилцуулга: Калгари хот" (PDF). Альберта хотын захиргаа. 2016-06-17. p. 15. Архивласан (PDF) огноо 2016-03-25. Татаж авсан: 2024-10-29.
  4. "Хотын менежерий намтар". Калгари хот. August 30, 2019. Эх хувилбараас архивласан: 2020-08-06. Татаж авсан: 2024-10-29.
  5. 5.0 5.1 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named 2021census
  6. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named downtown elevation
  7. "Хүн ам ба орон сууцны тоо: Канад ба хүн амын төвүүд". Канадын статистикийн алба. 2022-02-09. Татаж авсан: 2024-10-29.
  8. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named 2021censusCMA
  9. "Gross domestic product (GDP) at basic prices, by census metropolitan area (CMA)". December 6, 2023.
  10. "Why Calgary? Our Economy in Depth" (PDF). Calgary Economic Development. June 2022. Татаж авсан: December 6, 2022.
  11. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named 07 civic census
  12. Statistics Canada 2006 Census (March 13, 2007) Calgary CMA 2006 Community Profile[permanent dead link]. Catalogue no. 92-591-XWE. Ottawa. Retrieved on March 13, 2007
  13. Statistics Canada. "Calgary-Edmonton Corridor". Эх хувилбараас архивласан: 2007-02-23. Татаж авсан: 2006-01-06.
  14. Forbes Magazine (2007). "Which Are The World's Cleanest Cities?". Татаж авсан: 2007-05-10. {{cite web}}: Unknown parameter |month= ignored (help)

Лавлах материал

[засварлах | кодоор засварлах]
  • Martin, James (2002). Calgary: the Unknown City. Vancouver: Arsenal Pulp Press. ISBN 1-55152-111-3. {{cite book}}: Cite has empty unknown parameter: |coauthors= (help)
  • Janz, Darrel (2001). Calgary : heart of the new west. Memphis, TN: Towery Pub. ISBN 1-881096-93-9.