Jump to content

Батула

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Батула (Махмуд буюу Махаму) бол Ойрадын Хуухай Даюу ноёны хөвгүүн бөгөөд 1398-1399 оны орчимд Элбэг хаанд алуулсны дараа монголын хаанаас чинсан цол, Самур гүнжийг хатан болгож авсан. Удалгүй 1399 онд эцгийн өшийг авахаар Хэргүдийн Үгэчи хашихатай цэргийн хүчээр дайрч хороосон. Харин Өрөгтөмөр нь хаан болж түүнээс холбоогоо тасалсан нь хожим тэрээр Ойрад нараа удирдан түүний эсрэг босоход хүргэсэн. Үгэчи хашиха ноёны дараагаас тэр Дөрвөн Ойрадын холбоог тэргүүлсэн чинсан цолтойгоор 1416 он хүртэл удирдах болжээ. 1416 онд түүнийг Зүүн Монголын Аругтай тайш алжээ.