Балингийн Цэрэндорж
Балингийн Цэрэндорж | |
---|---|
Монгол Улсын дөрөв дэх Ерөнхий сайд | |
Албан тушаал хашсан 1923 он – 1928 он | |
Өмнөх | Содномын Дамдинбазар |
Дараах | Анандын Амар |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1868 Өндөрхаан, Хэнтий аймгийн Хэрлэн сум |
Нас барсан | 1928 оны 2 сарын 13 Улаанбаатар |
Улс төрийн нам | Монгол Ардын Хувьсгалт Нам |
Балингийн Цэрэндорж (1868 оны 5 сарын 2 - 1928 оны 2 сарын 13) нь Монгол Улсын найм дахь ерөнхий сайд байв.
Хичээнгүй сайд хэмээх Балингийн Цэрэндорж 1868 онд төржээ. Багаасаа гэрийн боловсрол эзэмшсэн тэрбээр 1865 - 1911 онд Манж заргын яаманд бичээч, орчуулагч түшмэл, 1913 - 1915 онд гадаад яамны дэд сайд, 1915-1919 онд тэргүүн сайд, 1921 оны 3 сараас гадаад яамны эрхэлсэн түшмэл, 1922 - 1923 онд гадаад яамны сайдаар ажиллаж байжээ. 1915 онд Хиагтын гэрээ байгуулах 3 улсын уулзалтанд Монголын төлөөлөгчдийг хятадын шаардлагаар солиход тухайлан Цэрэндоржийг нэрлэн ирүүлсэн байна. Мөн 1919 онд Монголын Автономитыг устгах гэрээнд Шанзудба Бадамдоржийн хамт идэвхийлэн оролцож гарын үсэг зурж баталгаажуулсан гол хүний нэг юм.
1923 оноос ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байгаад 1928 оны 2 сарын 13-нд өвчний улмаас нас баржээ. Б.Цэрэндоржийн амьдрал нь хоёр талтай тул түүнийг чухам үнэндээ хэн байсныг хэлэх аргагүй хүн юм.
Сонирхолтой баримт
[засварлах | кодоор засварлах]1916 оны цагаан сарын шинийн 15-нд Гадаад Монголын Гадаад харилцааны тэргүүн сайд Цэрэндоржоос Хятадын Чен Лу-д хэлснээр бол: “Сахалт лам Бөхбаян бол гадаад монголын тусгаар тогтнолын үйл явдлыг хамгийн анх өдөөн эхлүүлэгч мөн. Гүн Б.Хайсан, Засагт ван Удай зэрэг буруу хүмүүс Өвөр Монголоос Их Хүрээнд ирж, элдэв зүйлийн өдөөн хатгалга хийж байснаас Ханддорж ван сэтгэл хөдөлж…Хэрэв Удай Хайсан хоёр Хүрээнд ирээгүй бол, магадгүй Гадаад Монголын тусгаар тогтнол гэгч хэрэг явдал гарахгүй байсан” гэсэн нь бичгээр үйлдсэн уулзалтын тэмдэглэлээр хар гэрч болон үлджээ.(мөн тэр ижил хүйстэн байжээ.)
Түүхэн баримт
[засварлах | кодоор засварлах]Монголын үндэсний архивт 1919 онд Нийслэл хүрээнд сууж байсан Бүрэн эрх төлөөлөгч Чен-И ба Олноо Өргөгдсөн Монгол Улсын удирдлагатай хийсэн хэлэлцээний үеийн тэмдэглэлийн хэсэг хадгалагдаж байна. Тэрхүү тэмдэглэлд Монголын автономит төрийг устгасаны төлөө Монголын ноёд, том лам, хутагт нарт мөнгөн шагнал олгох асуудлыг хэлэлцсэн байх бөгөөд 138 хүний нэр, цол хэргэм болон олгох мөнгөн шагналын хэмжээг заасан жагсаалтыг үйлдсэн нь хадгалагдан үлджээ. Жагсаалтын эхэнд Ерөнхий сайд, Эрдэнэ шанзав да лам Гончигжалцангийн Бадамдоржид 30 мянган лан мөнгө, Дотоод яамны дэд сайд Эрдэнэ жонон ван Ширнэндамдин ба дэд сайд Да лам Пунцагдорж нарт тус бүр 15 мянган лан мөнгө, Гадаад яамны сайд, Хичээнгүй гүн Б.Цэрэндоржид 20 мянган лан мөнгө гэх зэргээр нийт 354 мянган лан мөнгө олгохоор заасан байна. 1920 онд Монголын ноёд лам нарын өөрийн хүсэлтээр автономит эрхийг устгасан. Нэгэнт хэлэлцэн тохирсон зүйл хэрэгжсэн тул мөнгөн шагналаа авсан байх магадлал өндөр.
Бусад хүний үнэлэлт
[засварлах | кодоор засварлах]- Дилав хутагт Б.Жамсранжав “Ариун сэтгэл авралын үндэс” номдоо ”Жич: Ба.Цэрэндоржийг зусардан дагагч олон болсноор Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн ганцаардаж, бүгдийг засан залах хүчингүй болов” ... гэж бичиж үлджээ.
- Хятадын төлөөний сайд Чин И-гийн тэмдэглэлд ”Гадаад яамны тэргүүн сайд, гүн Цэрэндорж нь их шавийн харьяат бөгөөд хятад угсаатай, хятад хэл бичигт сайн, дотор газарт дотоод халуун сэтгэл байх тул Монгол ноёдыг цуглуулж ятгаваас тэд угаас Б.Цэрэндоржид итгэдэг тул Хятад лугаа нийлбээс сайн болно хэмээн лав санажээ...” “Үүнд танай гадаад Монголын өөрөө гүйн өргөж автономит эрхийг устган Дундад улсад нэгдэн орвоос хуучин чин улсын үеэс илүү эрхтэй тогтож болно. Хэрэвээ Дундад улс танай орныг цэрэглэн дагуулбаас хожмын зовлон гүйцэгдэхгүй. Тиймийн учир автономит засгийг устгаж, Дундад засгийн газраа нэгдэх бичиг шийтгэж Чин И надад өгвөөс би засгийн газар үтэр нэвтрүүлж сайнаар тохинуулан шийтгэхийн төлөө зүтгэнэ. Ийн хэл өгвөөс хичээнгүй сайд, гүн Цэрэндорж, ерөнхий сайд шанзав Бадамдорж лугаа биеэр учирч, нууц зөвлөлдөн урьдаар Богд хаанаа сэмхэн сонсгож, таалал ямар болохыг туршсугай хэмээв. Чингээд ерөнхий сайд Бадамдорж Богд хаантан лугаа айлтгаваас Дундад улс Монгол урдахь Чин улсаас ямар илүү эрх эдлүүлэхийг тодорхойлон асууж, хариуг айлтгагтун хэмээжүхүй” гэж бичиж үлдээсэн байна.
- Б.Цэрэндоржийг нас барсны дараа Хятадын бэлэвсрэлийн бичигт нэрийг “Цэ өвгөн Сиянсан” гэсэн буй.
Өмнөх Содномын Дамдинбазар |
Монгол Улсын Ерөнхий Сайд 1923 - 1928 |
Дараах Анандын Амар |