Актиумын тулалдаан
Актиумын тулалданн | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Хамаарах дайн: Бүгд найрамдах улсын сүүлчийн тулалдаан | |||||||
Тулалдааны зураглал | |||||||
| |||||||
Байлдагч талууд | |||||||
Октавиан ба түүнийг дэмжигчэд | Египет Марк Антониг дэмжигчэд | ||||||
Командлагч болон удирдагчид | |||||||
Маркус Агриппа |
Марк Антони Клеопатра | ||||||
Цэргийн хүч | |||||||
250 байлдааны томоохон хөлөг онгоц 16,000 цэрэг 3,000 харваач. |
290 байлдааны томоохон хөлөг онгоц 30-50 тээвэрлэгч хөлөг онгоц 20,000 цэрэг 2,000 харваач | ||||||
Хохирол | |||||||
2500 орчим хүн алагдсан | 5000 орчим хүн алагдаж 200 гаруй хөлөг өнгөц живж баригдсан |
Актиумын тулалдаан (гре. Ναυμαχία του Ακτίου Латин: Bellum Actiarum) (МЭӨ 31 он) нь Октавиан (хожмын Август), Марк Антони нарын хооронд Грекийн Акарнанид болсон тэнгисийн тулалдаан юм. 500 хөлөг, 70,000 явган цэрэг бүхий Антони Ионий тэнгис болон Амбракийн булангийн хоорондох Актиумд байрлахад 400 хөлөг, 80,000 явган цэрэг бүхий Октавиан тэдний харилцааны шугамыг хойд зүгээс таслав. Антонигийн цэргийн хангамж тасалдан, холбоотнууд нь орхин явжээ. Хуурай газар дээр залилагдсан Антони Клеопатрагийн зөвлөгөөгөөр Октавиан руу тэнгисээс дайрав. Антонигийн аварга флотод Клеопатрагийн хөлгүүд багтаж байв. Тулалдааны оргил үед Клеопатра өөрийн хөлгүүдийг аван зугтахад Антони цөөн хөлөгтэйгээр түүнийг дагаж тулалдааны талбарыг орхин оджээ. Түүний флот тэр даруй бууж өгч, арми нь долоо хоногийн дараа ялагдснаа хүлээжээ. Октавианы ялалт нь түүнд Ромын ертөнцөд маргаангүйгээр эзэн хаан болох боломжийг бий болгосон юм.