Ёл
Ёл | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||
Gypaetus barbatus (Карл Линней, 1758) |
Ёл, мөн Ооч ёл гэгддэг, Gypaetus barbatus, нь Харцагынхан овгийн шувуу бөгөөд Gypaetus төрлийн ганц төлөөлөгч юм. Тэд Европын өмнөд хэсэг, Африк, Ази, Энэтхэг, Төвөд, Монголд өндөр уулархаг газар суурин нутаглана. Альпийн нуруунд аваачиж суурьшуулсан боловч ховор хэвээр байна.
Тэд голдуу улай сэгээр хооллох ба ясны чөмөг гол идэш нь болдог. Өндрөөс яст мэлхий болон томхон ясыг унагаж бяцлаад иддэг.
Гадаад төрх
[засварлах | кодоор засварлах]Биеийн урт 95-125 см, далавчаа дэлгэхэд 3 м орчим том махчин шувуу юм. Биеийн жин 4.5-7.5 кг.
Нас бие гүйцсэн нь бор шаргал толгой, биетэй, хар ооч сахалтай. Далавч, сүүлний өд нь саарал өнгөтэй. Залуу ёл бүх бие нь барандуу зүстэй байх ба 5 жил болж байж бүрэн нас бие гүйцнэ. Ёл шувуу тэжээвэр нь 40 гаруй жил насладаг байна.
Үржил
[засварлах | кодоор засварлах]12-2 сарын дунд хүртэл үржлийн улирал бөгөөд 1-2 өндөг гаргадаг. 53-58 хоноод ангаахай гарч, үүрэндээ 106-130 хоног өсөж бойжно.
-
Gypaetus barbatus
-
Gypaetus barbatus aureus
-
Gypaetus barbatus hemachalanus
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах] Викизүйлд Gypaetus barbatus-тай холбоотой мэдээлэл байна. |