Юмжаагийн Цэдэнбал: Засвар хоорондын ялгаа
No edit summary |
No edit summary |
||
Мөр 1: | Мөр 1: | ||
{{Инфобокс албан тушаалтан |
{{Инфобокс албан тушаалтан |
||
|name = Юмжаагийн Цэдэнбал<br />{{MongolUnicode|ᠶᠠᠭᠤᠮᠠᠵᠢᠭᠠ ᠶᠢᠨ<br / |
|name = Юмжаагийн Цэдэнбал<br />{{MongolUnicode|ᠶᠠᠭᠤᠮᠠᠵᠢᠭᠠ ᠶᠢᠨ<br /ᠴᠡᠳᠡᠨᠪᠠᠯ}} |
||
| image = Tsedenbal BundesArchiv.jpg|90px |
| image = Tsedenbal BundesArchiv.jpg|90px |
||
| imagesize = 250px |
| imagesize = 250px |
15:15, 27 Арваннэгдүгээр сар 2021-ий байдлаарх засвар
Юмжаагийн Цэдэнбал ᠶᠠᠭᠤᠮᠠᠵᠢᠭᠠ ᠶᠢᠨ<br /ᠴᠡᠳᠡᠨᠪᠠᠯ | |
---|---|
Монгол Улс Улсын Ерөнхий сайд | |
Албан тушаал хашсан 1952 оны 1 дүгээр сарын 26 – 1974 оны 6 дугаар сарын 11 | |
Өмнөх | Хорлоогийн Чойбалсан |
Дараах | Жамбын Батмөнх |
Монгол Улс МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга | |
Албан тушаал хашсан 1940–1954 | |
Дараах | Дашийн Дамба |
Монгол Улс МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга | |
Албан тушаал хашсан 1958–1984 | |
Өмнөх | Дашийн Дамба |
Дараах | Жамбын Батмөнх |
Монгол Улс Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга | |
Албан тушаал хашсан 1974 оны 6 дугаар сарын 11 – 1984 оны 8 дугаар сарын 23 | |
Өмнөх | Сономын Лувсан |
Дараах | Нямын Жагварал |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 90px 1916 оны 9 сарын 17 Олноо өргөгдсөн Монгол улс Үнэн Зоригт Хан аймаг Зоригт ханы хошуу |
Нас барсан | 1991 оны 4 сарын 21 ЗХУ Москва хот |
Resting place | 90px rank |
Улс төрийн нам | Монгол Ардын Нам |
Эхнэр, Нөхөр | Анастасия Филатова Цеденбал |
Хүүхэд | том хүү Владислав, хүү Зориг |
Эцэг, эх |
|
Алма матер | Сибирийн Санхүү, Эдийн засгийн дээд сургууль, Улаан-Үд хотын Санхүү, эдийн засгийн сургууль |
Мэргэжил | Улс төрч,нам, төр, цэргийн зүтгэлтэн |
Шагнал | |
Цэргийн алба | |
Харьяалал | Монгол |
Салбар | Монголын Ардын арми |
Алба хаасан жил | 1936-1984 |
Цол | Маршал |
Юмжаагийн Цэдэнбал (1916 оны 9 сарын 17 - 1991 оны 4 сарын 21) нь 1940 оноос 1984 он хүртэл БНМАУ-ыг удирдаж байв. Тэрээр амьдралынхаа туршид БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байв. БНМАУ-ын маршал, БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар цолоор шагнагдаж байсан.
Намтар
Юмжаагийн Цэдэнбал нь Үнэн Зоригт Хан аймгийн Зоригт Хан хошуунд (өнөөгийн Увс аймгийн Давст сум) Дөрвөд гэр бүлд төржээ. Цэдэнбал нь 11 хүүхэдтэй айлд тав дахь нь болж төрсөн байна. 1925 онд Ховд хотын бага сургуульд элсэж 1929 онд төгссөн. Мөн онд Цэдэнбал боловсролоо үргэлжлүүлэхээр Эрхүү рүү явжээ. 9 жилийн турш тэрээр Эрхүү, Улаан-Үдийн хооронд аялж 1938 онд Сибирийн Санхүү, Эдийн засгийн институтыг онц дүнтэй төгсөж санхүү эдийн засагчийн мэргэжил эзэмшжээ.
Улс төрийн амьдрал
1938 онд сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод ирж Санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1939 оны 3 дугаар сараас Сангийн яамны дэд сайд, 7 дугаар сараас 1940 оны 4 дүгээр сар хүртэл Сангийн яамны сайдаар ажиллаж, энэ хугацаандаа Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэжээ. 1940 оны МАХН-ын Х их хурлаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдож 1984 оны 8 дугаар сар хүртэл 44 жил тасралтгүй ажиллажээ. Энэ 44 жилийн хугацаанд Улс төрийн товчооны гишүүн байв.
1945-1952 онд БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Улсын төлөвлөгөөний хорооны дарга, 1952-1974 онд БНМАУ-ын Ерөнхий сайд, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн дарга, 1974-1984 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга буюу БНМАУ-ын төрийн тэргүүнээр ажилласан юм.
Шүүмжлэл
Ю.Цэдэнбалын байгуулсан гавьяа, гаргасан алдааг түүхэн бодитоор дүгнэх хэрэгтэй. Түүнийг улс төрийн амьдралд орж эхлэх үед Монгол Улс азийн хоцрогдсон орон байсан, социалист нийгэм байгуулах хөгжлийн зам дээр дөнгөж гарч ирж байсан орон байсан. Ю.Цэдэнбал монгол орныг аж үйлдвэржүүлж, хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлж, хүн амаа шинэ бичиг үсэгт хамруулж, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх, ухаан, соёлын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч байсан. Зөвлөлт Холбоот Улсын болон социалист орнуудын Их дээд, тусгай дунд сургуулиудад монголын олон мянган оюутан сурч дээд боловсролтой болж байв. Үйлдвэрийн Дархан, Эрдэнэт хотууд шинээр байгуулагдаж байв.
Ю.Цэдэнбал БНМАУ-ын тусгаар тогтнолыг баталгаажуулах, 1961 онд НҮБ-ын бүрэн эрхэт гишүүн болгоход чухал хувь нэмэр оруулсан. Түүнийг төрийн эрх барьж байх хугацаанд БНМАУ дэлхийн 130 гаруй улстай дипломат харилцаатай, 60 гаруй улстай соёлын харилцаатай болсон. Ю.Цэдэнбал ЗХУ болон бусад социалист лагерийн орнуудын дэмжлэгтэйгээр БНМАУ-ын нийгэм эдийн засаг, соёлыг 1960-1980 онуудад эрчимтэй урагшлуулан хөгжүүлсэн гавьяатай.
Гэвч Зөвлөлтийн заавраар ард түмний мал сүргийг хүчээр нийгэмчилж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд шүүмжлэлтэй хандсан улс төрч, урлаг соёлын зүтгэлтэн, эх оронч сэхээтнүүдийг хавчин гадуурхаж, үндэсний соёл шашныг хориглох, хэт зөвлөлтчлөх бодлого баримтлах зэрэг алдаа дутагдал мөн гаргаж байсан. Тэрээр МАХН-ын Төв Хорооноос өөрийн гол өрсөлдөгч болох Дашийн Дамба (1959), Дарамын Төмөр-Очир (1962), Лувсанцэрэнгийн Цэнд (1963) болон «намын эсэргүүн» Цогт-Очирын Лоохууз, Хоролсүрэнгийн Нямбуу болон Бандийн Сурмаажав (декабрь 1964) нарыг зайлуусан юм.
Социализмын жилүүдэд Монголын байгалийн баялаг, алт зэс, уран, молибден, мал сүрэг ямар ч татваргүй, бараг үнэгүй зөвлөлт рүү /орос/ гарч байв. Монголын эдийн засаг сул дорой байлаа. Ард түмний амьдралын түвшингийн хувьд нэг хүнд ногдох ДНБ дөнгөж 350 доллар байсан нь африкийн ядуу орнуудын түвшинд байлаа.
Амьдралын сүүлийн жилүүд
1984 оны 8 сард хөгшрөлт, оюуны доройтол гэх зэрэг шалтагаар Цэдэнбалыг тэтгэвэрт нь гаргаж, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Жамбын Батмөнх сонгогдсон. Ю.Цэдэнбалыг Зөвлөлтийн Улсыг Аюулаас Хамгаалах Хороо /КГБ/ монголын удирдагчаар томилж байсан бол түүнийг албан тушаалаас нь зайлуулах ажиллагааг мөн л зөвлөлтийн КГБ зохион байгуулсан хэмээн зарим судлаачид үздэг. Ю.Цэдэнбал нас барах хүртлээ Москвад бараг гэрийн хорионд амьдарч байсан. Ю.Цэдэнбал Монголдоо очих талаар ЗХУКН-ын Төв Хороо, Москва дахь Монголын Элчин сайдын яаманд удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч хэн ч түүний хүсэлтийг хүлээж аваагүй юм. Ю.Цэдэнбал 1991 онд Москвад нас барахад шарилыг нь Улаанбаатарт авчирч, Алтан өлгийд оршуулжээ. Цэдэнбалын оршуулах ажиллагаанд түүний гэргий А.Филатова оролцохоор Москвагаас Улаанбаатарт ирээд байхад нь монголын прокурорын байгууллага түүнээс байцаалт авахыг оролдож байжээ.Энэ нь монголын хууль хяналтын байгууллага ёс зүй байхгүй, тухайн үед коммунист хандлагаасаа салаагүй байсан гэдгийг харуулж байгаа юм.
Ю.Цэдэнбалыг нас барсных нь дараа Улаанбаатар хотод Улсын Драмын Эрдмийн Театрын өмнөх талбайг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгож, хөшөөг нь босгожээ. Мөн Улаанбаатар хотын Эрэл дунд сургуулийн өмнөх талбай, Увс аймгийн Улаангом хотын төв талбай, төрсөн сум болох Давст суманд тус тус хөшөөг нь босгожээ.
2016 оны 9 сарын 21-ний Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг түүний нэрэмжит болгожээ. [1]
Гэр бүл
- Эхнэр — Анастасия Ивановна Филатова, (1920—2001), БНМАУ-ын Хүүхдийн төлөө фондын дарга.
- Хүү — ? ( 1948 оны 03 дугаар сарын 11—13), 3 өдөр амьдарсан [2].
- Хүү — Владислав (1949—2000[3]), ЭЗХТЗ-ийн Монголын талын орлогч даргаар ажиллаж байсан. Социалист систем бутарч, ЭЗХТЗ татан буугдсаны дараа ажилгүй болсон. Гэртээ ээжийн хамт түүнийг нас бартал амьдарсан ба ээжээсээ хойш ганц биеэр амьдралаа өнгөрүүлсэн.[2].
- Хүү — Зориг (1957 онд төрсөн)М. В. Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн биологийн факультетийг төгсгөсөн.[2] Хиагтад төрсөн буриад Дарьмаатай гэр бүл болсон.[4]
Цол, шагнал
БНМАУ-ын шагналууд
- БНМАУ-ын маршал (1979 он)
- БНМАУ-ын хөдөлмөрийн баатар (1961 он)
- БНМАУ-ын баатар (1966 он)
- Сүхбаатарын одон (6 удаа)
- Байлдааны гавьяаны улаан тугийн одон
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
Гадны улс орнуудаас авсан шагналууд
- Лениний одон - Зөвлөлт Холбоот Улс, 3 удаа (1944, 1976.09.16, 1981.09.16)
- Октябрийн хувьсгалын одон - ЗХУ
- Кутузовын одон 1-р зэрэг - ЗХУ (1945.09.08)
- Георгий Димитровын одон - Бүгд Найрамдах Болгар Ард Улс (1945.09.08)
- Дахин төрөлт одон - Бүгд Найрамдах Польш Ард Улс
- Иx-Од одон - Югослав
- Цагаан Арслан одонгийн шагналтан (Их загалмай) - Бүгд Найрамдах Чех Улс
- Карл Марксын одон - Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс
- Ард түмний найрамдлын од - БНАГУ
- Хосе Мартин одон - Куба улс
- Фредрик Жолю Кьюрын Алтан медаль
Мөн үзэх
Цахим холбоос
Эшлэл
- ↑ sonin.mn: “Эрдэнэт” үйлдвэрийг Ю.Цэдэнбалаар овоглоно, нийтэлсэн: 2016-09-21, хандсан 2016-09-21
- ↑ 2.0 2.1 2.2 Журнал Другого — Фото на память
- ↑ Журнал Другого — Фото на память
- ↑ Ансамбль песни и пляски ВС Монголии на концерте в честь 100-летия маршала Ю. Цеденбала
- ↑ Ко Дню России в Монголии возложили венок к памятнику выдающейся соотечественницы А. Филатовой
- ↑ Легендарные люди Монголии. Анастасия Ивановна Цеденбал-Филатова (1920—2001)
Өмнөх Хорлоогийн Чойбалсан |
Монгол Улсын Ерөнхий Сайд 1952-1974 |
Дараах Жамбын Батмөнх |
Өмнөх Сономын Лувсан |
Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга 1974-1984 |
Дараах Нямын Жагварал |
- Pages using infobox officeholder with unknown parameters
- БНМАУ-ын төрийн тэргүүн
- Монгол Улсын Ерөнхий Сайд
- Монгол Ардын Намын дарга
- Сайд нарын зөвлөлийн дарга
- АИХ-ын тэргүүлэгчдийн дарга
- БНМАУ-ын сангийн сайд
- Монголын маршал
- БНМАУ-ын баатар
- Монгол улсын баатар
- Монгол улсын хөдөлмөрийн баатар
- Сүхбаатарын одон шагналтан
- БНМАУ-ын байлдааны гавьяаны улаан тугийн одон шагналтан
- БНМАУ-ын хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон шагналтан
- Ард түмний найрамдлын од шагналтан
- Георгий Димитровын одон шагналтан
- Карл Марксын одон шагналтан
- Кутузовын одон шагналтан
- Лениний одон шагналтан
- Октябрийн хувьсгалын одон шагналтан
- Польшийн Дахин төрөлт одон шагналтан (Их загалмай)
- Хосе Марти одон шагналтан
- Цагаан Арслан одон шагналтан (Их загалмай)
- Югославын Иx-Од одон шагналтан
- XX зууны манлай
- Эрхүүгийн их сургуулийн төгсөгч
- Дөрвөд ястан
- Давстын хүн
- Монголчууд
- 1916 онд төрсөн
- 1991 онд өнгөрсөн