Франц
Франц Улс (Франц: France [fʁɑ̃s], албан ёсоор la République française[11] [ʁe.py.ˈblik fʁɑ̃.ˈsɛz] монгол хэлээр Бүгд Найрамдах Франц Улс) нь Баруун Европт орших тив дамнасан, ардчилсан, нэгдмэл төрийн байгууламжтай улс юм. Европ дахь үндсэн газар нутгаас гадна далайн чанад газар нутагтай. Францын үндсэн орон өмнө зүгийн Газар дундын тэнгисээс, умард зүгт Ла-Маншийн хоолой, Умард тэнгис, дорно зүгийн Райн мөрнөөс өрнө зүгийн Атлантын далай хүрнэ. Францчууд эх орноо геометрийн "6 өнцөгт" дүрстэй ижил байдгаас шалтгаалан L’Hexagone хэмээн нэрийднэ. Франц нь хагас-ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах улс бөгөөд хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглал нь нэгдмэл. Нийслэл нь Парис хот.
Бүгд Найрамдах Франц Улс ᠪᠦᢉᠦᠳᠡ ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠹᠷᠠᠨᠼ ᠤᠯᠤᠰ République française (Франц)
| |
---|---|
Уриа: "Liberté, égalité, fraternité" ("Эрх чөлөө, эрх тэгш байдал, ах дүүгийн холбоо") | |
Төрийн дуулал: "La Marseillaise" | |
Нийслэл ба томоохон хот | Парис 48°51′N 2°21′E / 48.850°N 2.350°E |
Албан хэл ба үндэсний хэл | Франц |
Угсаатны бүлгүүд (2021) | |
Шашин (2016)[2] | |
Ард түмний нэршил | Францчууд |
Төр засаг | Нэгдмэл холимог засаглалтай бүгд найрамдах улс |
Эмманюэл Макрон | |
Габриэль Атталь | |
Хууль тогтоох байгууллага | Парламент |
Сенат | |
Үндэсний Чуулган | |
Түүх | |
843 оны 8 сарын 10 | |
987 оны 7 сарын 3 | |
1792 оны 9 сарын 22 | |
1958 оны 1 сарын 1 | |
1958 оны 10 сарын 4 | |
Газар нутаг | |
• Нийт | 643,801 км2[3] (42) |
• Усны эзлэх талбай (%) | 0.86 (2015)[4] |
• Метропол Франц (ФҮГИ) | 551695 (50) |
• Метропол Франц (Кадастр) | 543940.9[5] (50) |
Хүн ам | |
• 2022 оны 7 сар тооцоо | 67,897,000[6] (20) |
• Нягтаршил | 105.4627/км2 (106) |
• Метропол Франц, 2022 оны 7 сарын тооцоо | 65,707,000[7] (23) |
• Нягтаршил | 121/км2 (89) |
ДНБ (ХАЧП) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $3.667 тэрбум[8] (10) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $56,036[8] (24) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $2.936 тэрбум[8] (7) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $44,747[8] (28) |
ОТББИ (2020) | 29.3[9] бага |
ХХИ (2021) | ▲ 0.903[10] маш өндөр · 28 |
Мөнгөний нэгж |
|
Цагийн бүс | UTC+1 (Төв Европын Цаг) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+2 (Төв Европын Зуны Цаг) |
Огнооны формат | өө/сс/жжжж (AD) |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +33 |
Домэйн нэр | .fr |
Эх газрын Франц нь Бельги, Люксембург, Герман, Швейцар, Итали, Монако, Андорра, Испани улсуудтай хиллэдэг. Мөн Францын газар нутаг болох Францын Гвиана нь Бразил, Суринам улсуудтай, Сен-Мартен нь Нидерландын Антилын арлуудтай тус тус хил залгана. Ла-Маншийн хоолойгоор Их Британитай хил залгадаг.
17 дугаар зууны сүүл үеэс 19 дүгээр зууны эхэн үе хүртэл Франц нь дэлхийн хамгийн хүчирхэг орон гэж тооцогдож байв. 18, 19-р зуунд Франц нь баруун Африк, зүүн өмнөд Азид, маш том колонийн гүрнийг байгуулж чадсан бөгөөд тухайн нутгуудын соёл урлаг, улс төрд ихээхэн нөлөөлж ул мөрөө үлдээсэн юм. Франц нь өндөр хөгжилтэй орон бөгөөд эдийн засаг нь номинал үндэсний нийт бүтээгдэхүүнээр (ҮНБ) дэлхийд зургаад, худалдан авах чадварын паритетаар тооцсон ҮНБ-ээр наймд жагсдаг. Мөн жил бүр 82 сая гадаадын жуулчдыг хүлээн авдаг (бизнесийн зорилгоор ирсэн хүмүүсийг тооцсон, гэхдээ 24 цагаас доош байсан хүмүүсийг мөн тооцоогүй), жуулчдынхаа тоогоор тэргүүлдэг. Франц нь Европын Холбоог анх байгуулсан орнуудын нэг бөгөөд гишүүн орнуудаас хамгийн их нутаг дэвсгэртэй. Мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагыг байгуулсан орнуудын нэг бөгөөд Франкофон, Их Найм, Латины холбоо зэрэг байгууллагуудын гишүүн. Үүнээс гадна НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн бөгөөд цөмийн зэвсэгтэй орон юм.
Дэлхийд франц хэлээр 300 сая орчим хүн ярьдаг.
Түүх
засварлахБалар эрт үе
засварлахФранц оронд хуучин чулуун зэвсгийн үед хамаарах хадны сүг зураг их байдаг.[12] Алдарт Ласко агуйн сүг зураг гэхэд 19600 жилийн тэртээ зурагджээ.[13] Мөсөн галавын төгсгөлд (МЭӨ 10000) дулаарч, МЭӨ 7000 оны үеээс шинэ чулуун зэвсгийн үед дэвшиж, газар тариалан үүссэн.[13] МЭӨ 3000 оноос алт, зэс, хүрэл төмрийн эринд дэвшжээ. Энэ үеийг төлөөлсөн Карнакийн чулуу гэж газар байдаг.
Галл нутаг
засварлахМЭӨ 600 оны орчим грек худалдаачид Францын өмнөд эргийг «Массал» (өнөө Марсель) хэмээн суусан нь Францын хамгийн эртний хот юм.[14] Энэ үед Альпийг дагаад кельт угсааны отог аймаг Францад нэвтрэн байжээ. Ромын түүх бичигт бичсэнээр энэ үе, түүнээс хойш Францыг «Галл» (лат. Gallia) хэмээж байв. Галл нь Францыг төдийгүй, умар Итали гэх мэт эргэн тойрныг хамарсан нэр. МЭӨ 390 онд галлын Бренн хэмээх толгойлогч Ромыг довтлож байв. МЭӨ 125 онд Галлын өмнөд хэсгийг Ром эзэлж Provincia Romana[15] гэсэн нь өдгөө «Прованс» нутгийн нэр болон хоцорчээ. МЭӨ 52 онд кельтийн аверн аймгийн Верцингеториг галлын цэргийг хураан засч Юлий Цезарьтай тэмцээд бараагүй.[16] Ромын мэдэлд байсан таван зуун жилийн Галлд Лион (Галлын төв байсан) мэтийн олон хот балгас ром хийцээр зээл, театр, амфитеатр, халуун усны онгоцтой байдлаар баригдаж байжээ.[17] V зуунд герман угсааны аймгийн довтолгоо ширүүсч[18] Ромын үеийг төгсгөсөн.[19]
Франк улс
засварлахУмард хязгаарт байсан франкууд давшиж төв Галлыг эзэлж авав. 498 онд 1-р Хлодвиг ван католик шашинд орсон анхны герман байлдан дагуулагч болжээ. Франкууд христэд итгэж, аажмаар герман бус роман төрлийн хэлтэн болж галлчуудаас ялгарсангүй тул Галлыг хойшид «Франк» гэдэг болжээ. I Хлодвигийг өнгөрсний дараа дөрвөн хөвүүн нь улсыг хуваан захирч, дараа нь гурав, хоёр болоод 679 онд 3-р Теодорих дахин нэгтгэж авчээ. Хааны ургийн чадал доройтох үед ордны даамал Пипин төр эргүүлж улсын ван (752–768) суугаад түүний ор залгасан Их Карл (800–814) хойд, урдгүй газар нутгаа ихээр тэлэв. 843 онд Вердений гэрээгээр Карлын гурван ач эзэнт гүрнийг хуваахад баруун хэсэг нь Халзан 2-р Карлд ирсэн нь томорсоор XIII зуунаас хойш түүхнээ «Франц» гэгдсэн юм.[20]
843–1792 он
засварлахIX зуунд викингчүүд довтолсоор умард эрэгт Нормандын гүнт улс (911–1204)-ыг байгуулж, харин Францын вангийн хүч доройтож нийслэл хавиа л захирч байв. Иймээс 987 онд каролийн удам түлхэгдэж, капетийнхан (987–1328) хаан ширээнээ гарч ирсэн. Тэгээд Загалмайтны аян дайн, дотоодын шашны бослоготой (1170 оны вальдены хөдөлгөөн, 1209–1229 оны Альбигойн дайн) тэмцэж байлаа. Вангийн титэм 1328 онд валуа, хоёр зууны дараа бурбон (1589–1792) овогтонд шилжжээ. Зуун жилийн дайн (1337–1453)-д эхлээд Англи эзэрхэн давшсан ч Франц ялж газар нутгаа хадгалж төгссөн энэ үед зоригт Жанна д’Арк тодорсон билээ. XI Луи (1461–1483) хааны үеэс вангийн эрх хязгааргүй өсч, Франц ч дараагийн зуунуудад Европын улс төрийн гол тоглогч, франц хэл Европын орнуудын язгууртаны хэл болжээ. 1494–1559 онд Франц улс Италийн дайнд оролцов. Улс дотор шинэ протестант, хуучин католик номлолоор талцан дайтаж 1572 оны Варфоломейн шөнө 30000 хүн хядагдаж байсан түүхтэй. 1635–1659 онд Испани, 1672–1678 онд Нидерландтай байлдаж, 1688–1697 онд Пфальцийн, 1701–1713 онд Испанийн өвийн төлөө дайнд оролцож байжээ.
Үүний хажуугаар Жак Картье далайчин 1534 онд Америк тивийн Ньюфаундлендад газардсанаас эхлэн Франц улс колоничлох аянд эхэлсэн юм. Эхний ээлжинд Шинэ Франц гэж байсан нь 1760 оноос алдарч АНУ, Канад болон өөрчлөгдсөн бол Карибын тэнгис хавийн Францын Өрнө Энэтхэг колониос ихэнх нь Францын мэдэлд үлдэж, Хаити, Сент-Льюс зэрэг зарим нь тусгаар тогтножээ. 1624 онд өрнө Африкийн Сенегалд газардаж, 1763 онд Өмнөд Америк дахь Гвианыг колоничлон авчээ. Британитай колони булаацалдаад 1763 онд Шинэ Францыг алдан ялагдав. Үүнээс ван Америкийн тусгаар тогтнолыг дэмжиж, санхүүгээ доройтуулаад өөрөө хусуулжээ. Сэргэн мандалтын энэ үед А. Лавуазье нарын олон эрдэмтэн төрж гарсан.
Хувьсгалаас хойш
засварлах1789 онд Бастилийн цайзыг эзэлж авсанаар эхэлсэн Францын хувьсгал вангийн хэмжээгүй эрхийг хязгаарлаж хэмжээт эрх болгоод зогсолгүй хүний эрх, иргэний эрхийг тунхаглаж, 1792 онд Бүгд Найрамдах Франц Улсыг байгуулав.[21] Европын бусад орны Хаан засаглалтай орнууд шинэ дэглэмд дургүйцэж франц Хаант засгийн хуучин эрхийг сэргээхийг оролдож олон улсын тэмцэлдээн болсон ч хүчээ авсан Францын хувьсгалчид 1792–1802 оны хооронд ялан дийлж чадсан юм. Францад 1793-1796 оны хооронд л гэхэд 200,000–450,000 хүний амь үрэгдсэн гэдэг.[22] Наполеон I Бонапарт 1799 онд Засгийн эрхэнд гарч 1804 онд Францын хаан болов. Францыг эсэргүүцсэн Их Британи тэргүүтэй Европын орнуудтай Францын дотоодын хамсаатнуудынхаа хамтаар дайтаж бүгдийг ялж нутгаа тэлсэн боловч 1812 онд Оросыг ялж чадалгүй буцаад 1815 онд Ватерлоод Ангилд ялагдснаар угуул нутагтаа эргэн ирж, Бурбон овогтон Хааны суудалд дахин эргэн (1815–1830) гарчээ.[23] 1830 оны долоодугаар сард төр дахин гүнзгий хувьсч, Бүгд найрамдах улсаа хоёр дахь удаагаа байгуулав. Үүний дагуу 1848 онд Европ даяар хувьсгал гарч боолчлолоос татгалзаж, сонгуульд нийгмийн бүх ангийн эрчүүд санал өгдөг эрхтэй болсон юм.
1870 онд Пруссийн Хант Улс нэгдэн байгуулагдахыг сөрж байлдаж байсан бол Дэлхийн нэгдүгээр дайнд Антантын, хоёрдугаар дайнд Холбоотны тал гээд мөн Германы эсрэг талд орж дайтаж байв. I дайнд хүн амынхаа 4% (1.2 сая)-ийг алдсан[24] бол II дайнд 55 түмэн (1.35%) амь үрэгдсэн байна. Дайны уршигаар туйлдсан Франц улс колони улс руугаа эргэж хандсан. Энэтхэг-Хятадын хойг дахь колонио сэргээхийг хүссэн ч вьетнам, лаос бууж өгсөнгүй 1954 оны Женевийн бага хурлаар эдгээр орнууд тусгаар болсон юм. Тэр жил хамгийн чухал колони Алжир Францын эсрэг босоод 1962 онд санасандаа хүрэхтэй зэрэгцэн 1956 онд Тунис, Марокко, 1960 онд бусад олон орон Францаас тусгаар тогтносон. Францын харьяанд үлдсэн нь бас цөөнгүй бөгөөд өдгөө Францын далайн чанад аймаг, нутаг дэвсгэр гэгддэг.
Тавдугаар БНУ
засварлах1958 оны 10 дугаар сарын 14-д Францад шинэ Үндсэн хууль мөрдөж эхэлснээр өнөө хүртэл үргэлжилж буй «Тавдугаар Бүгд найрамдах улс» хэмээх эрин эхэлжээ.[25] Гол өөрчлөлт гэвэл парламентын эрх мэдэл давамгайлж байсныг халж ерөнхийлөгчийн эрх мэдэл давамгай болсон хэрэг юм. Тэр үед генерал Шарль де Голль (1959–1969) ерөнхийлөгч байсан. Дайны дараа хурдацтай аж үйлдвэржиж, нийгмийн бүх салбар дэвшин хөгжсөн байна. 1960 онд цөмийн зэвсэгтэй болж дэлхийн тавцанд нөлөөгөө тэлэн өргөсөн юм. Мөн НАТО, Европын холбоог байгуулахад өөрийн хувь нэмрээ оруулсан юм.
Улс орон
засварлахТөр засаг
засварлахФранц улс нэгдмэл төрийн тогтолцоо бүхий, Ерөнхийлөгчийн эрх мэдэл давуу бүгд найрамдах засагт төрийн хэлбэртэй, ардчилсан улс төрийн тогтолцоотой орон юм.[26] Одоо үйлчилж буй Үндсэн хууль нь 1958 оны 10 дугаар сарын 4-нд батлагджээ. Шинэ Үндсэн хуулийн дагуу төр улс болон Францын Засгийн газрын тэргүүн нь ерөнхийлөгч бөгөөд бүх нийтийн шууд сонгуулиар 5 жилийн хугацаатай (2000 оны үндсэн хуулийн өөрчлөлтөөс өмнө 7 жил байсан) сонгогддог. Одоогийн буюу улсын түүхэн дэх 25 дахь ерөнхийлөгч Эмманюэл Макрон 2017 оны 5 сард Тангараг өргөж ажлаа хүлээж авсан.
Франц улсын хууль тогтоох байгууллага бол хоёр танхимтай Франц улсын Парламент. Үүнд 348 суудал, 9 жилийн хугацаатай Францын Дээд танхим- Сенат (Sénat), 577 төлөөлөгч 5 жилээр сонгогддог Доод танхим болох Үндэсний Ассамблей (франц. Assemblée nationale) хоёр орно. Францын Сенат Засгийн газрын үйл ажиллагааг хянадаг бол Үндэсний ассамблей гүцэтгэх засаглалыг (сайд нар)-ыг томилж, огцруулах эрхтэй. Харин нөгөө талаас улсын Ерөнхийлөгч Үндэсний Ассамблейг тарааж, шинэ сонгууль зарлан явуулах онцгой эрхтэй.
2020 оны 7 дугаар сараас Засгийн газрыг Жан Кастекс тэргүүлж байна.
1980-аад оноос хойш Францын намууд үндсэн хоёр чигтэй болж тогтсон. Энэ нь:
- Социалист Нам (одоо эрх барьж буй) манлайлж, Европ Экологи Ногоон, Зүүний Нам, Эрс Зүүн Нам зэрэг намыг багтаасан зүүн-төвийн баримжаатай;
- Ардын Хөдөлгөөний Холбоо нам тэргүүлж байгаа, урьд Францын Ардчилсан Холбоо гэдэг нам байсан баруун-төвийн баримжаатай хоёр юм.
Франц улс Нэгдсэн Үндэстний Байгууллага (1945), НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл (1973), ДХБ (1995), Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага зэрэг олон улсын байгууллагын гишүүн юм.
Орон нутаг
засварлахФранц улсын нийт нутаг дэвсгэр 673,843 кв.км. Европ дахь үндсэн их газрын Франц орон, далайн чанад газар гэж хоёр хуваан үздэг.
Үндсэн Франц орон 18 «режион» (муж) болж хуваагдана (2015 оны хүртэл 22 муж). Дотроо 96 «департаменттай». Далайн чанадын олон нутгаас 5 нь муж буюу аймаг газар болно. Ингэхээр Франц улс нийлээд 27 муж, түүний 101 нь департамент. Департамент цааш 342 «рондисман», 4058 «кантон», 36766 «коммун» (суурин) болж задардаг.
д/д | Муж | Департамент | Хүн амын тоо | д/д | Муж | Департамент | Хүн амын тоо | |
---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Аквитани | 5 | 3,232,352 (2012) | 12 | Овернь | 4 | 1,347,387 (2012) | |
2 | Бретань | 4 | 3,199,066 (2012) | 13 | Өмнөд-Пиреней | 8 | 2,881,756 (2012) | |
3 | Бургунд | 4 | 1,642,734 (2012) | 14 | Пеи де ла Луар | 5 | 3,571,495 (2012) | |
4 | Доод Норманди | 3 | 1,473,494 (2012) | 15 | Пикард | 3 | 1,914,844 (2012) | |
5 | Дээд Норманди | 2 | 1,836,954 (2012) | 16 | Прованс-Альп-Номин эрэг | 6 | 4,899,155 (2012) | |
6 | Иль-де-Франс | 8 | 11,786,234 (2012) | 17 | Пуату-Шаранта | 4 | 1,770,363 (2012) | |
7 | Корсика | 2 | 309,693 (2012) | 18 | Рона-Альп | 8 | 6,230,691 (2012) | |
8 | Лангедок-Руссильон | 5 | 2,636,350 (2012) | 19 | Төв | 6 | 2,548,065 (2012) | |
9 | Лимузен | 3 | 742,771 (2012) | 20 | Франш-Конте | 4 | 1,171,763 (2012) | |
10 | Лотаринг | 4 | 2,350,920 (2012) | 21 | Шампань-Ардень | 4 | 1,335,923 (2012) | |
11 | Нор-Па-де-Кале | 2 | 4,038,157 (2012) | 22 | Эльзас | 2 | 1,845,687 (2012) |
д/д | Таван аймаг | Хүн ам | д/д | Таван нутаг дэвсгэр | Хүн ам | |
---|---|---|---|---|---|---|
1 | Гваделуп | 405,739 (2013) | 1 | Францын Полинез | 268,270 (2012) | |
2 | Францын Гвиана | 250,109 (2013) | 2 | Сен-Бартелеми | 9,035 (2011) | |
3 | Майот | 212,645 (2012) | 3 | Сен-Мартен | 36,286 (2011) | |
4 | Мартиник | 386,486 (2013) | 4 | Сен-Пьер-Микелон | 6,080 (2011) | |
5 | Реюньон | 840,974 (2013) | 5 | Уоллис-Футуна | 15,289 (2009) |
Газар усан
засварлахЭх газрын Францын газрын гадаргын гуравны хоёр нь тэгш тал юм. Үлдэх хэсэгт нь Альпийн нуруу (Баруун Европын хамгийн том нуруу), Пиренейн уулс, Юра, Төв өндөрлөг, Восжийн толгод зэрэг уул нурууд байна. Далайд 4 гарцтай: Ла Манш, Хойд тэнгис, Атлантын далай, Газар дундын тэнгис. Франц улсын эргийн бүс нутаг нь 5500 км.
Байгалийн нөөц
засварлахХөдөө аж ахуй ба ойн үйлдвэрийн 48 сая га талбайгаас 82% нь томоохон хотуудад бий.
Франц улсад 136 нэр төрөл модны эфирийн тос гаргаж авч байгаа нь Европын орнуудын хувьд онцгой тохиолдол юм. Франц улс байгалийнхаа нөөц өвийг хадгалан хамгаалахын тулд төрөөс дараах газруудыг бий болгожээ. Үүнд:
- Байгалийн нөөц газар 132
- Биологийн хамгаалалтай бүс нутаг 463
- Далайн эрэг хавийг хамгаалах байгууллага 389 газрыг хамгаалалтад авчээ.
Газар нутгийн 7%-тай тэнцэх хэмжээний талбай бүхий 35 дархан цаазтай газар байгуулсан. Байгаль орчныг хамгаалахад 22,1 тэрбум евро зарцуулсан ба оршин суугч бүрээс 378 евро буюу 2480 франк гаргасан. Нийт төсвийн дөрөвны гурвыг бохир ус, хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зарцуулдаг. Олон улсын хэмжээнд НҮБ-аас гаргасан байгаль цаг уур, цөлжилтийн тухай гэрээ, хэлцэлд Франц улс идэвхтэй оролцсоор ирсэн.
Уур амьсгал
засварлахУур амьсгалын гурван төлөвтэй:
- баруун хэсэгтээ далайн чийглэг уур амьсгалтай
- өмнө зүгт Газар дундын тэнгисийн дулаан уур амьсгалтай
- төв ба зүүн хэсгээрээ эх газрын уур амьсгалын шинж давамгайлдаг.
Нийгэм
засварлахХүн амын тоо
засварлах2013 оны 1-р сарын 1-ны байдлаар Франц оронд 63,702,000, далайн чанад нутаг дэвсгэрт 2,692,000, тэдгээрийн нийлбэр Франц улсад 66,394,000 хүн амьдарч байна.[28] Хүн амын тоо жилд дунджаар +0.6%-иар өсч байгаа.[29] Хүн амын олноор дэлхийн 194 улсаас 21-р байранд, 1 км2 талбайд 116 хүн ноогддогоороо 89-рт жагсдаг.
2018 оны байдлаар нийт 14 сая цагаачид ба тэдний үр удам (Францын хүн амын 20.9%) байжээ. Францын ГХЯ-ны мэдээлсэнээр Франц улсад 5 сая орчим лалын шашинтан амьдарч байгаа ажээ.
Францын 1-3 сая хүн амтай хотууд: Парис — 2,2 сая (2009), Марсель — 1,6 сая (2007), Лион — 1,4 сая (2007), Лилль — 1,3 сая (2007), Тулуз — 1,1 сая (2007).
Ард түмэн
засварлахКельт, ром, герман угсааны овог аймгаас эрт дээр бүрэлдсэн франц үндэстэн бол Франц улсын үндсэн хүн ам. Колонит орны онцлогоор Франц хүн амын их нүүдэл шилжилтэд өртсөн. Цагаачид Франц руу ирж, францчуудаас Америк тив гэх мэт орноо суусан нь тоймгүй болсон тул 1872 оноос эхлэн хүн ардын яс үндсийг бүртгэхээ байжээ. 2004 оны судалгаанд Франц орныхны 85 хувь нь цагаан арьстан, 10 хувь нь Умард Африкийн цагаач, 3.5 хувь нь хар арьстан, 1.5 хувь нь Азийн цагаачид байна гэжээ. Онцловол XIX зуунаас Итали, мөн эргэн тойрны Испани, Португал, Грек, Польш, Туркээс олон мянгааар шилжин ирж байв. 1950-иад оноос хойш магреб (Алжир, Марокко, Тунисаас) хүмүүс ирж франц соёлтон болжээ.
Хот суурин
засварлахФранц улсын тэргүүлэх арван зургаан хот, бөөгнөрөл
|
||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Хот | Муж | Хүн ам | Хүйн хамт | Хот | Муж | Хүн ам | Хүйн хамт | |||
1 | Парис | Иль-де-Франс | 2,249,975 | 10,516,110 | Парис Лион |
9 | Бордо | Аквитан | 239,399 | 851,071 |
2 | Марсель | Прованс-Альп-Кот д’Азур | 850,636 | 1,560,921 | 10 | Лилль | Нор-Па-де-Кале | 227,533 | 1,018,809 | |
3 | Лион | Рона-Альп | 491,268 | 1,567,537 | 11 | Ренн | Бретань | 208,033 | 464,237 | |
4 | Тулуз | Миди-Пиреней | 447,340 | 892,115 | 12 | Реймс | Шампань-Ардень | 180,752 | 209,086 | |
5 | Ницца | Прованс-Альп-Кот д’Азур | 344,064 | 943,665 | 13 | Гавр | Дээр Норманд | 174,156 | 239,566 | |
6 | Нант | Пеи де ла Луар | 287,845 | 597,879 | 14 | Сент-Этьен | Рона-Альп | 170,049 | 369,586 | |
7 | Страсбург | Эльзас | 272,222 | 451,522 | 15 | Тулон | Прованс-Альп-Кот д’Азур | 163,974 | 556,920 | |
8 | Монпелье | Лангедок-Руссильон | 264,538 | 400,470 | 16 | Гренобль | Рона-Альп | 157,424 | 501,045 | |
Эх сурвалж: 2011 оны хүн амын тооллого [30] |
Хавсралт
засварлахЗүүлт, тайлбар
засварлах- ↑ "Share of the population in France 2021, by nationality status". statista.com. August 5, 2022.
- ↑ El Karoui, Hakim (2016-09-19). "A French Islam is possible" (PDF). Institut Montaigne (англи хэлээр). Татаж авсан: 5 September 2022.
- ↑ "Field Listing :: Area". The World Factbook. CIA. Эх хувилбараас архивласан: 31 January 2014. Татаж авсан: 1 November 2015. Загвар:PD-notice
- ↑ "Surface water and surface water change". Organisation for Economic Co-operation and Development (OECD). Татаж авсан: 11 October 2020.
- ↑ "France Métropolitaine". INSEE. 2011. Эх хувилбараас архивласан: 28 August 2015.
- ↑ "Demography – Population at the beginning of the month – France". Insee. 28 July 2022. Татаж авсан: 14 August 2022.
- ↑ "Demography – Population at the beginning of the month – Metropolitan France". insee.fr. 28 July 2022. Татаж авсан: 14 August 2022.
- ↑ 8.0 8.1 8.2 8.3 "World Economic Outlook Database, October 2021". imf.org. International Monetary Fund. Татаж авсан: 25 February 2022.
- ↑ "Gini coefficient of equivalised disposable income – EU-SILC survey". ec.europa.eu. Eurostat. Татаж авсан: 21 June 2022.
- ↑ "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан: 8 September 2022.
- ↑ Нэгдсэн Үндэстний Байгууллагын статистикийн хэлтэс ба НҮБ-ын газар зүйн нэр хариуцсан мэргэжилтний бүлгэмээс гаргасан албан ёсны нэршлийн дагуу (UNGEGN)
- ↑ "Early human marks are 'symbols'".
- ↑ 13.0 13.1 Jean Carpentier (dir.), François Lebrun (dir.), Alain Tranoy, Élisabeth Carpentier et Jean-Marie Mayeur (préface de Jacques Le Goff), Histoire de France, Points Seuil, coll. « Histoire », Paris, 2000 (1re éd. 1987), p. 17 ISBN 2-02-010879-8
- ↑ The Cambridge ancient history.
- ↑ http://books.google.com/?id=ZEIEAAAAMBAJ&pg=PA76
- ↑ Carpentier et al 2000, p.44-45
- ↑ Carpentier et al 2000, pp. 53–55
- ↑ Carpentier et al 2000, p. 84
- ↑ Carpentier et al 2000, pp. 84–88
- ↑ "Treaty of Verdun".
- ↑ Censer, Jack R. and Hunt, Lynn. Liberty, Equality, Fraternity: Exploring the French Revolution. University Park, Pennsylvania: Pennsylvania State University Press, 2004
- ↑ ""The Terror in the French Revolution"" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2012-01-17. Татаж авсан: 2014-02-18.
- ↑ Blanning, Tim (April 1998). "Napoleon and German identity (Memento 13. Тавдугаар сар 2012 цахим архивт)
- ↑ "France's oldest WWI veteran dies"
- ↑ Loi constitutionnelle du 3 juin 1958 portant dérogation transitoire aux dispositions de l'article 90 de la Constitution
- ↑ ""Comparative studies in Freedom – France"". Эх хувилбараас архивласан: 2015-03-21. Татаж авсан: 2014-02-18.
- ↑ Décret n° 2012-1479 du 27 décembre 2012 authentifiant les chiffres des populations de métropole, des départements d'outre-mer de la Guadeloupe, de la Guyane, de la Martinique et de La Réunion, de Saint-Barthélemy, de Saint-Martin et de Saint-Pierre-et-Miquelon.
- ↑ Population of Metropolitan France and the 4 old overseas departments (Archive copy (Memento 26. Зургаадугаар сар 2015 цахим архивт)), plus the new overseas department of Mayotte ([1]), plus the overseas collectivities of French Polynesia ([2]), New Caledonia ([3]), Wallis and Futuna ([4]), and St Martin, St Barth, and St Pierre and Miquelon ([5])].
- ↑ "Évolution générale de la situation démographique, France"
- ↑ [6]
Цахим холбоос
засварлах
|
|