өвдөг
Appearance
Монголоор
[засварлах]Үгийн гарал
[засварлах]Үгийн дуудлага
[засварлах]- [цwdцg]
Үндэсний бичиг
[засварлах]- ᠡᠪᠤᠳ᠋ᠣ᠊᠊ᠢ᠊ᠡ᠋
- (эбүдүг)
Үгийн утга
[засварлах]- I нэр.
- биезүй. Дунд чөмөг, шаант чөмөгний уулзвар үе
- Өмдний өвдөг орчмын газар
- Адгуус малын богтос шилбэ хоёрын уулзвар үе
- Тэмээний өвдөгний дээдэх сахлаг ноос
- шилж. Уулын бэлний түгдгэр хэсэг
- II нэр.анагаах.
- Сормуусны сурвалжийн тослог булчирхай үрэвсэж идээт гөвдрүү гарах өвчин
Ойролцоо үг
[засварлах]Нийлмэл үг
[засварлах]- өвдөгний нүд - өвдөгний тойгийн доод талын бяцхан эмзэг хонхор
- өвдөгний тойг - дунд чөмөг, шаант хоёрын уулзвар хэсэгт байх бондгор, дүгрэг яс
- өвдөг тулам - ямар нэгэн зүйл өндрөөрөө дунд чөмөг шаант хоёрын уулзвар хэсэгт хүрэх байдал
- өвдөгний үе - тойгийн доод этгээдэд байх эмзэг газар
- өвдгөө шалбалах - өвдөг орчмын арьсаа гэмтээж шалбалах
- өвдгөөр хатгах - өвдөгний нүдээр хатгаж өвдөх
- өвдөг шүргэх - өвдөгт хүрэхүйц өндөр
- өвдөг зэрэгцэн суух - а.өвдгөө нийлүүлэн суух; б.шилж. хүндтэй хүнтэй зэрэгцэн суух
- өвдөг түших - а.хөлийг нь түших; б.асран тойлох
- өвдөг бохирох - гуя шилбэ хоёроо нийлүүлж, өвдгөө нугалан суух
- өвдөг нугалах - а.хуучир. өвдөг нугалж ёс гүйцэтгэх; б.шилж. түр амсхийх
- өмдөнд өвдөг гарах - хүний дунд чөмөг шаант хоёрын уулзвар үеэр өмд хүлхийх
- өвдөг элэгдэх - өмд хувцасны өвдөгний тус газар элдэгдэн муудах
- өвдөг цоорох - өмдний өвдөг нимгэрч урагдах
- малын өвдөг - адгуус малын богтос шилбэ хоёрын уулзвар, урд хөлийн сөхрөн нугарах үе
- өвдөг газар - уулын бэл дэх түгдгэр газар
- өвдөг гарах - нүдний аньсага эсвэл сормуусны ойролцоо идээт гөвдрүү гарах
Зөв бичихзүй
[засварлах]Кирил бичгийн зөв бичихзүй
[засварлах]өв|дөг нэр. *~ шороодох (барилдаж унах) (өмдний хэсэг) өмдөнд ~ гарах II.(нүдний үрэвсэл) нүдэнд ~ гарах, өвдөгний, өвдгийг, өвдөгт, өвдөгнөөс
Үндэсний бичгийн зөв бичихзүй
[засварлах]ᠡᠪᠤᠳ᠋ᠣ᠊᠊ᠢ᠊ᠡ᠋ ᠤ᠊ᠨ
ᠡᠪᠤᠳ᠋ᠣ᠊᠊ᠢ᠊ᠡ᠋ ᠲ᠋ᠣ
ᠡᠪᠤᠳ᠋ᠣ᠊᠊ᠢ᠊ᠡ᠋ ᠊ᠢ
ᠡᠪᠤᠳ᠋ᠣ᠊᠊ᠢ᠊ᠡ᠋ ᠡᠴ᠊᠊ᠨ
ᠡᠪᠤᠳ᠋ᠣ᠊᠊ᠢ᠊ᠡ᠋ ᠢᠶᠡᠷ
ᠡᠪᠤᠳ᠋ᠣ᠊᠊ᠢ᠊ᠡ᠋ ᠲ᠋ᠠ᠊ᠢ
ᠡᠪᠤᠳ᠋ᠣ᠊᠊ᠢ᠊ᠡ᠋ ᠡᠣ᠊᠊ᠷᠣ᠊ᡍᠣ
ᠡᠪᠤᠳ᠋ᠣ᠊᠊ᠢ᠊ᠡ᠋ ᠢᠶᠡᠨ᠋
- /~ийн /~т /~ийг /~өөс /~өөр /~тэй /~рүү /~өө
Орчуулга
[засварлах]Хоршоо үг
[засварлах]- өвдөг тохой - гарын бугалга шуутай нийлэх хэсэг болон хөлийн дунд чөмөг, шаант хоёрын уулзвар
- өвдөг зогдор - тэмээний өвдөг, хүзүү хоолой орчимд ургасан урт үс ноос
Товчилсон үг
[засварлах]Хэлц үг
[засварлах]Өвөрмөц хэлц
[засварлах]- эрүү өвдөг нийлэх - өтөлж хөгшрөх
- өвдөг шороодох - барилдахад өвдөг газар хүрэхийн төдий дийлэгдэх~Халх долоон хошуу даншиг, арван засгийн наадам, ардын засгийн эхэн үеийн наадамд олон жил барилдаж, өвдөг шороодож үзээгүй бөх билээ (А.Дашням, Өлзийнарангийн өчил).
- өвдгий нь шороодуулах - барилдаад унагах~Насан түүнийг барьж авуут ганц хавиран өвдгий нь шороодуулав (Д.Цэдэв, Улаан хамбан зодогт буюу тавын даваа).
- ↑ өмдгүй байж, өвдөг цоорхойг шоолох
- ↑ эрүү өвдөг нийлэх
Хэвшмэл хэлц
[засварлах]- Өвдөг цоорхой нь
- Өмдгүйгээ элэглэнэ
- Өмдгүй байж
- Өвдөг цоорхойг шоолно
Аман зохиолд орсон нь
[засварлах]Зүйр үг
[засварлах]- Өмдгүй байж
- Өвдөг цоорхойг шоолох
Тайлбар: өөртөө байхгүй атлаа хүнд байгаа зүйлийг элэглэн шоолох