Jump to content

үе

Викитоль-с

Монголоор

[засварлах]

Үгийн гарал

[засварлах]

Үгийн дуудлага

[засварлах]
[ьj]

Үндэсний бичиг

[засварлах]
ᠡᠣ᠊᠊ᠢ᠊᠊ᠢ᠎ᠠ


(үй-э)

Галиглах зарчим

Үгийн утга

[засварлах]
I нэр.
  1. Ургамлын ишний түгдэрхий, бундгар газар
  2. Судал, зурвас, давхарга, эгнээ
  3. биезүй. Хүн, мал, амьтны яс хоорондын хөдөлгөөн бүхий холбоос, залгаа, нугалхай, уулзвар газар
II нэр.
  1. хэл шинж. Өгүүлэхийн эрхтэнээс гарч буй хийн нэг түрэлтээр хэлэгдэх нэг юм уу хэд хэдэн авиа
  2. Бөх, сур, шагай болон спорт тоглоомын эхлэх, дуусах хугацаа
  3. Цаг хугацаа
III нэр.
  1. Хүний удам угсаа, ураг төрлийн зэрэг дэс
IV.
  1. үе загас амьт. Далайд төрдөг, бие тул шиг, зэвэг мэт бидэртэй, цайвар өнгийн загас.

Ойролцоо үг

[засварлах]

Нийлмэл үг

[засварлах]
дэрсний үе - дэрсний ишний булцуулаг хэсэг
зэгсний үе - зэгсний ишний булцуулаг хэсэг
хулсны үе - хулсны ишний түгдэрхий газар
үе цагаан урга. - бутаар ургадаг, гучаас дөчин сантиметр өндөр өвс, үзүүр хэсэгтээ зузаан навчтай, намар тийшээ шивээ гарна, шивээний үзүүр хурц бөгөөд хонь малын суга цавинд шивнэ, нялх байх үед нь мал иднэ
газрын хөрсний үе - газрын хөрсийг бүрдүүлэгч элементүүдийн давхарга
хад чулууны үе - хад чулууны зурвас хэсэг
үе тулгарах - хүн, амьтны мөчний үений битүү гэмтэл
үе булгарах - үе мултрах
үе мултрах - хэвийн бус хүчтэй хөдөлгөөн хийснээс болж үелэж буй хоёр болон хэд хэдэн яс эвлэж нийлсэн байрлалаа хагас алдаж хэвийн хөдөлгөөн хийж чадахгүй болох
үе хөлтөн - нугалмайгүйтний хамгийн олон зүйл багтаасан нэг хүрээ, бие нь гичирссэн, хатуу хитин бүрхүүлтэй, хөл нь үеэс тогтдог. Ус, агаар, хөрсөнд амьдардаг. Чөлөөтэй амьдрагч болон шимэгч хэлбэрүүд бий
үений үрэвсэл анагаах. - цочмог ба архаг явцтай, нэг юмуу олон үеийг хамарч үеэр улайж өвдөх, хөдөлгөөн нь хязгаарлагдах, хэлбэрээ алдах шинжээр илэрдэг өвчин
үений уут - үелсэн яс, холбогч шандас зэргийг бүрж үений хөндийг үүсгэдэг, дотроо тусгай шингэн агуулсан хальсан хүүдий
үений хөндий - үе тойрч байрлах үений уутны үүсгэсэн хөндий
үений шингэн - үений хөндийд байх, үелсэн яснуудын болон холбооснуудын үрэлтийг багасгах үүрэгтэй гулсамтгай шингэн
гарын үе - гарын нугарах хэсэг
нурууны үе - нугалмай
өвдөгний үе - өвдгөөр нугарах хэсэг
сээрний үе - сээр нурууны нугарах хэсэг
үе мөчний өвчин анагаах. - үе, мөч янгинаж хөндүүрлэн өвдөх, улмаар зүрхэнд дамжин ордог нэг зүйл өвчин
үе өргөлтөт шүлгийн ёс - шадын доторх өргөлттэй, өргөлтгүй үеийн байрлалыг журамлахад үндэслэсэн шүлгийн нэгэн тогтолцоо
үгийн үе - үгийг хэлэхэд уушигнаас гарсан хийн түрэлт дагуу дуу тодорхой сонсдох хэсэг
үгийг үеэр таслах - үгийг амьсгалын түрэлтээр хэлэгдэх авиагаар нь хуваах
анхдугаар үе - эхний хэсэг
шувтаргын үе - төгсгөлийн хэсэг
үе шувтрах - а.сур, шагай харвахад данс самбарын харваачны мэргээс шувтрага хүртэлх хүмүүс дөрөв дөрвөн сумаа харваж дуусах; б.бөх барилдахад оноо дансны аль нэгэн давааны бөхчүүд барилдаж дуусах
үеэ олсон - цагаа олсон
дайны үе - дайн болж байсан цаг
манай үе - эдүгээ цаг
орчин үе - шинэ цаг үе
хувьсгалын үе - хувьсгал гарч байсан цаг
шилжилтийн үе - нэг зүйлээс нөгөөд шилжих хугацаа
ахмад үе - нас ахимаг хүмүүс
ачийн үе - ач хүүхдүүдийн үе
залуу үе - залуучууд
есөн үе - хуланц, элэнц, өвөг, эцэг, өөрийн бие, хүү, ач, жич, гуч
өвгийн үе - өвөг эцгийн амьдарч байсан цаг
хойч үе - биднээс хойш амьдрах хүмүүсийн цаг
элэнц хуланцын үе - өвөө эмээгийн өмнөх өвгөдийн үе
гэрийн үеийн бичмэл - удам угсааны он дараалсан бичиг
нас үе - арван хоёр насны доторх хүмүүс
үе дамжих - үеэс үед уламжлагдах
үе залгамжлах - өвгөд хөгшдийг үр хүүхэд нь залгамжлах
үе залгах - а.хүний үр хойч өсч үржин эцгийнхээ голомтыг таслалгүй айл гэр болох; б.эцэж турсан мал ногоо идэж тэнхрэх
үе сунжрах - үе холдох
үе улирах - төрөл удам уламжлах
үе холдох - ураг төрөл улирч холдох, холын садан болох
үеийн нөхөр - нас ойр болоод итгэж нөхөрлөсөн хүн
үеийн хүн - ойр насны хүн
үеийн үед - үүрд, ямарч цаг үед
удмын хүмүүс -

Зөв бичихзүй

[засварлах]

Үг хувилгах зарчим

Кирил бичгийн зөв бичихзүй

[засварлах]

Үндэсний бичгийн зөв бичихзүй

[засварлах]


Орчуулга

[засварлах]

Хоршоо үг

[засварлах]
  • үе гишүү - хүн амьтны биеийн нугарах тус тус хэсэг, үе мөч
  • үе мөч - хүн, амьтны биеийн үет хэсэг, гар хөлийн хэсэг
  • үе үе - хааяа хааяа
  • цаг үе - тухайн цаг хугацаа
  • үе алд - эн тэнцүү, чацуу, нэг үеийн
  • үе нас - нас, бие
  • үе тэн - нас ойр
  • үе угсаа - угсаа залгамж, гарал үүсэл
  • үе удам - тодорхой цаг хугацаанд амьдарч байсан - амьдарч буй) удмын хүмүүс
  • үе хэргэм - цол зэрэг, угсаа залгамж

Товчилсон үг

[засварлах]
ДЗҮТ Дэлхийн Залуу Үе Танхим
МЗҮТ Монголын Залуу Үе Танхим

Хэлц үг

[засварлах]

Өвөрмөц хэлц

[засварлах]
үе мултрах - хүний насны зөрөө нь арван хоёроос хэтрэх

Хэвшмэл хэлц

[засварлах]
Ёс дагуулж үг хэл
Үе дагуулж мах огтол
Өндөр модонд авирах гэвэл
Үе гишүүг нь эр
Өлөн чоныг барих гэвэл
Үүр хөлийг нь ол
Өр зүрх өвдөж
Үе мөч салганах
Цаг цагт нэг цаддаг
Цагаан сард нэг цаддаг
Үе үе нэг цаддаг
Үхэр алахад нэг цаддаг

Аман зохиолд орсон нь

[засварлах]

Зүйр үг

[засварлах]
Үе нэг цадна
Үхэр алахаар нэг цадна

Тайлбар: өлсөх цаг байхад цадах цаг ч бас байна