толгой
Харагдац
english - a head.
Монголоор
[засварлах]Үгийн гарал
Үгийн дуудлага
[засварлах]- [tolǧoi]
Үндэсний бичиг
[засварлах]- ᠲ᠋ᠣ᠊᠊ᠯᠣ᠊ᡍᠠ᠊ᠢ
- (толугаи)
Үгийн утга
[засварлах]- I нэр.
- биезүй. Хүн, амьтны биеийн эрүү гавал хоёроос бүтэх хүзүүн дээр тогтох эрхтэн
- Тэргүүн, шилдэг, удирдагч
- Юмны эх, эхлэл
- Юмны орой буюу дээд үзүүр
- Тал газар тасархайтан тогтсон товгор газар
- Хүн, малыг төлөөлүүлэн хэлэх үг
- Шүлгийн эхний үг болон мөрийн холбоц;
- шилж. Ам мөлтөс, өмнөхөн; явахын толгой дээр (явахын даваан дээр, явахын өмнөхөн).
- II Хэсэг, боодол, багц.
Ойролцоо үг
[засварлах]Тэргүүн
Нийлмэл үг
[засварлах]- толгойгоо даах - а.нялх хүүхэд толгойгоо өндийлгөдөг болох
б.хүнд өвчтэй хүн өөрөө өндийн босч чадах
- толгой дохих - зөвшөөрч буйгаа илэрхийлэн толгойгоо бага зэрэг урагш хойш хөдөлгөх
- толгой дууганих - толгой эргэж мэнэрэн өвдөх
- толгой дүнсийх - толгой өвдөх янзтай болох
- толгой эргэх - а.толгой дүйрч мэнэрэх; б.ухаан самууран төөрөх; в.зүг чигээ мэдэхгүй болох, зүг чигээ алдах
- толгой гашилгах - юмыг ихэд эргэцүүлэх, элдвийн юм бодох
- толгойг нь илэх - өөгшүүлэх, давраах, гэм бурууг нь хайцаалах
- өрвийх - цочмог айдас хүрэх, айдас төрөх, хэрдхийн цочих
- толгойтой үснээс их - маш олон, тоо томшгүй, маш их
- гэр бүлийн толгой - гэр бүлийн тэргүүлэгч, өрхийн эзэн
- дээрэмчний толгой - дээрэмчний ахлагч
- толгой үсэг - үг болон мөрийн эхний үсэг
- цагаан толгой - аливаа бичиг үсгийн эхлэн сурах ном
- толгой залгах - уурга мэтийн үзүүрт юм нэмж залгах
- толгой татах - гуталд зулаг залгах болон эх биед залгаж оёх
- гаансны толгой - амны тамхи нэрж татах жижиг тогоо, уурхай
- өвсний толгой - өвсний оройн хэсэг
- ташаан толгой - сүүжний толгойн хэсэг газар
- унины толгой - унины тоононд угладаг хэсэг
- уурганы толгой - уурганы хуйвтай хэсэг
- уулын толгой - уулын ноёлох оройн хэсэг
- хадаасны толгой - хадаасны тав бүхий дээд хэсэг
- ханын толгой - монгол гэрийн ханын дээд унь сагалдаргалах хэсэг
- хөөрөгний толгой - хөөрөгний халбаганы бариул хэсэгт байх шүр зэргээр хийсэн тал бөөрөнхий
- эрхиний толгой - эрхиний тоолох эхлэлийн чимэг тэмдэг
- Зайсан толгой - Зайсан нэртэй жижиг тасархай уул
- холбоо толгой - залгалдсан жижиг толгод
- өнчин толгой - а.тал газар буй ганц жижиг толгой; б.ганц бие хүн
- толгой дараалах - толгой тутмыг оролцуулах
- толгой тоолох - хүн ам, бүгдийг дараалж бүртгэх, юмыг хүн, мал тутамд хүргэх
- малын тоо толгой - малын бүртгэл, малын тоо
- мангуу толгой - тэнэг хүн
- ухаантай толгой - ухаантай хүн
- хашир толгой - ажил хэрэгт хашир, буурь суурьтай ханддаг хүн
- толгой сайтай - бодох сэтгэх чадвар сайтай, оюуны потенциал сайтай
- нэг толгой ёотон - нэг боодол ёотон
- толгой лаа - нэг багц лаа
- толгой хоргой - нэг боодол хоргой
- толгой чүдэнз - нэг боодол чүдэнз
Зөв бичихзүй
[засварлах]Кирил бичгийн зөв бичихзүй
[засварлах]тол|гой нэр. тархи ~ хорш., толгойн, толгойд, толгойноос, толгойгоор
Үндэсний бичгийн зөв бичихзүй
[засварлах]ᠲ᠋ᠣ᠊᠊ᠯᠣ᠊ᡍᠠ᠊ᠢ ᠶᠢ᠊ᠨ
ᠲ᠋ᠣ᠊᠊ᠯᠣ᠊ᡍᠠ᠊ᠢ ᠳ᠋ᠣ
ᠲ᠋ᠣ᠊᠊ᠯᠣ᠊ᡍᠠ᠊ᠢ ᠊ᠢ᠊᠊ᠢ
ᠲ᠋ᠣ᠊᠊ᠯᠣ᠊ᡍᠠ᠊ᠢ ᠡᠴ᠊᠊ᠨ
ᠲ᠋ᠣ᠊᠊ᠯᠣ᠊ᡍᠠ᠊ᠢ ᠪᠡ᠊ᠷ
ᠲ᠋ᠣ᠊᠊ᠯᠣ᠊ᡍᠠ᠊ᠢ ᠲ᠋ᠠ᠊ᠢ
ᠲ᠋ᠣ᠊᠊ᠯᠣ᠊ᡍᠠ᠊ᠢ ᠡᠣ᠊᠊ᠷᠣ᠊ᡍᠣ
ᠲ᠋ᠣ᠊᠊ᠯᠣ᠊ᡍᠠ᠊ᠢ ᠪᠡ᠊᠊ᠨ
ᠲ᠋ᠣ᠊᠊ᠯᠣ᠊ᡍᠠ᠊ᠢ ᠨᠣ᠊ᡍᠣ᠊ᠣ᠊᠊ᠨ
- /~н /~д /~г /~оос /~оор /~той /~руу /~оо /~ууд
Орчуулга
[засварлах]Англи - Head
Хоршоо үг
[засварлах]- хүзүү толгой - хүн, амьтны толгой сээр хоёрын хооронд залган орших хэсэг болон эрүү гавлаас бүтэх тэргүүн хэсэг
- эх толгойгүй - а.эх захгүй, эмх замбараагүй; б.эрээ цээргүй
- толгой тархи - хүн, амьтны тэргүүн хэсэг болон түүний гавал дотор орших уурга тархи
- толгой түрүү - а.хүн, амьтны биеийн толгой хэсэг; б.юмны эх, түрүү хэсэг
- малгай толгой - хүний тэргүүн болон түүнд өмсөх өмсгөл
- толгой дагз - хүний толгой болон толгойн арын хэсэг
- толгой бие - хүн, амьтны эрүү гавал хоёроос бүтэх тэргүүн хэсэг хийгээд их бие
- толгой сүүл - а.амьтны биеийн тэргүүн хэсэг хийгээд шувтрах үзүүр хэсэг; б.юмны эхлэл төгсгөл
- толгой тэргүүн - а.хүн, амьтны их биетэй хүзүүгээр холбогдох тэргүүн хэсэг; б.толгойлогч, удирдагч, тэргүүлэгч
- толгой тэргүүн - шилдэг тэргүүн
- товцог толгой - жижиг толгой
- тоо толгой - мал амьтныг тоолох нэгж
Этгээд үг
[засварлах]- БӨНДГӨР н. толгой
- Хэчнээн уншаад энэ бөндгөр юм ойлгодоггүй. –Чи жаахан амарсан дээр дээ.
- Би энэ асуудлыг өөрийн бөндгөрөөрөө хариуцаад шийдчихье.
- ТАРВАС н. толгой(хэлбэрээр нь нэрлэсэн)
- Тэр үсээ хусуулсан пацаан яасан хөөрхөн тарвастай юм бэ? –Хүүхэд шоглоод яах нь вэ.
- Миний тарвас бусад хүнээс тийм том гэж үү?
- МУЛЗАН(ТОЛГОЙ) н. үс үгүй толгой
- Чи яагаад мулзан болчихсон юм бэ? –Толгой өвдөөд байхаар нь үсээ авахуулчихсан юм.
- Чи үргэлж мулзан явах юм аа?
- ӨНДГӨН ТОЛГОЙ н. үсээ хусуулсан толгой
- Хуучин бидний үед цэргүүд өндгөн толгойтой л байдаг байса н.
- Энэ жаал хөөрхөн өнгдгөн толгойтой юм гээч.
Товчилсон үгс
[засварлах]Хэлц үг
[засварлах]Өвөрмөц хэлц үг
[засварлах]- толгой мөрөн дээр байх - амьд явах
- толгой мэдэх - аливаа зүйлд өөрийн дураар бие даан хандах
- толгойгоо мэдэх - өөрийн явдлыг өөрөө мэддэг болох, юмыг ганцаараа бие даан шийдэх, бусдын зөвөлгөөгүй өөрөө шийдэх
- толгойгоо өргөх - а.толгойгоо дээш болгох; б.дарамт хавчилтаас салах
- толгой өвдөхгүй - огт түүртэхгүй, амархан
- толгой өөд татахгүй - уйгагүй, зав чөлөөгүй, ямар нэг зүйлд шамдан улайрах
- толгой өндөлзүүлэх - босч тэмцэхийг хүсэх, толгойгоо мэдэхийг хүсэх
- толгой руугаа ус хийх - өөрөө өөртөө гай зовлон тарих
- толгой тасдчих шахах - учир зүггүй аашилж загнах
- толгой хавчуулах - түр хоргодох, орогнох
- толгой хазайсан тийш - зүг чиггүй, хандсан чигтээ, зорьсон газаргүй
- толгой хандсан зүг рүү - толгой хазайсан тийш
- толгой холбох - а.шүлгийн мөрийг адил дуудлагатай авиагаар эхлэх; б.шилж. эр эм бололцох
- толгой хоргодох - түр зуур хоргодох, байрлах
- толгой хөөдөх - толгой цусдах
- толгой хяргах шахах - учир зүггүй аашилж загнах
- толгой цусдах - а.хэрэг төвөгт оруулж мэдэх; б.амь насанд хүрч мэдэх
- толгой эргүүлэх - а.төөрөлдүүлэх, үймүүлэх, самууруулах, учир нь олдохгүй зовоох; б.мунхруулах, муу юманд татан оруулах
- толгойг нь залгих - ойр дотны хүнээ үхэлд хүргэх
- толгойг нь мэдэх - захирах, хариуцах
- эх толгойгоо алдах - а.эмх замбараагүй болох; б.ах захаа мэдэхгүй болох; в.эрээ цээрээ алдах
- толгойгоо мэдүүлэх - бусдын эрхшээлд байх, бусдад захирагдаж байх, эрх мэдэлгүй болох
- толгойгоо шаах - ихэд гэмшин харамсаж өөрийгөө зүхэх, өөртөө бурууг өгөх
- толгойд хүрэх - алах
- толгойдоо булуу хураах - өөртөө гай тарих, гай дуудах
- толгойны үс - босох, арзайх
- егзөр толгой - хашир хүн
- том толгой - а.хэвийн хэмжээнээс арай том толгой; б.шилж. ихэс дээдэс, том феодал; в.шилж. их зан, ихэмсэг, зөрүүд
- том толгой гаргах - а.их зан гаргах, бүдүүн хүзүү гаргах, зөрүүдлэх; б.эрх мэдэл, хүч чадал хүрэхгүй зүйл дээр дангаараа бие даан шийдвэр гаргах
- хүзүү толгой нийлэх/хүзүү толгой мөрөн дээр байх - амьд явах
- хүзүү толгой үргэлж байх - амьд байх
- толгой нийлүүлэх - дотно нөхөрлөх
- толгой шийдэх - толгой мэдэх
- дээлээ толгой дээгүүрээ нөмрөх - хэрэгт татагдах, шоронд орох
- дүлий толгой - хүний хэлж байгааг тоодоггүй
- эрүү толгой зодолдох - дагжин чичрэх, ихэд дааран чичрэх
- эрүү толгой зодолдуулах - юм идэх
- яггүй ясан толгой - хэцүү, айхавтар хүн
- толгойд ахдах - хүч чадлаас хэтэрсэн
- толгойд орох - санаанд орох
- толгой нь сийрэг - ухаантай, гүйлгээ ухаан сайтай
- толгойн өвчин болох - сэтгэлийг зовоох, шаналгах
- толгой нь эргэх - будилах, самуурах, төөрөх
- толгойд нь хүрэх - амь насыг нь хөнөөх
- толгой цохих - хамгийн сайн байх, тэргүүлэх, манлайлах
- мод толгой - соруулгүй муу гаанс
- толгой авах шахах - загнах, зандрах~Гэртээ оройтож очсон биш, аав толгой авах шахлаа шүү.
- толгой бөхийх - хүчээр бусдын эрхэнд орох, бууж өгөх~Үхэвч дайсанд толгой бөхийхгүй “…эндүү бурууд толгой бөхийсөн ч ичихгүй эвийг нь дагуулаад амьд л явбал тэр баясана” (Х.Дамбийжалцан, Хүний гайхсан уянга). ~Манай Олонбулгийн аж ахуйн удирдлага, малчид болон илгээлтийн эзэд бүгдээрээ чонон сүргийн өмнө толгой бөхийлгүй шийдэмгий зориг, шилдэг зохион байгуулалттайгаар тэдэнд үхлийн цохилт өгсөөр байх болно (Зян Рун, Чонон сүлд).
- толгой ганзагалах - а.урам хугарч уруу царайлан явах~Тэр чонын улианыг давтах гэтэл ойрхон хуцалдах Арслан, Анч Шар хоёрын дуунд үймрэн автах ажээ. Тэр хэдэн ч удаа “Хон хон, хав хув” хэмээн хуцах гэснээ урам хугарч толгой ганзагалав (Зян Рун, Чонон сүлд). б.унаан дээр үүрэглэн явах
- толгой гашилгах - юмыг ихэд эргэцүүлэх, элдвийн юм бодох~Би ийм юман дээр толгойгоо гашилгаж явахгүй нь дээр гэж өөрөө өөртөө зөвлөлөө (Ж.Пүрэв, Ундрах инженер).
- толгой гудайх - хийморгүйтэх, гашуудах~Даарсандаа бөмбөгөнөн чи-
Хэвшмэл хэлц
[засварлах]- Нэр гутахад
- Толгой гут
Толгой
- Таван хуруу нийлж нударга болно
- Толгой шийр нийлж тогоо дүүрнэ
- Тоглоом наадам тоотой нь дээр
- Толгой шийр мөлжүүртэй нь дээр
- Тогоо торхныхоо дээгүүр
- Толгой нь малгайнхаа дээгүүр
- Тогоо тосдох өөхгүй
- Толгой шургах гэргүй
- Тогтсон зорилго зөв бол
- Толгой унахаас айхгүй
- Тогшиж яваад
- Толгой дээрээ шороо овоолно
- Толгой байвал эд олдог
- Тооно байвал гэр болдог
- Толгой бөхийж явахаар
- Тонгорог барьж хариуц
- Толгой бөхийж явснаас
- Тонгорог барьж зөрчсөн дээр
- Толгой долоон хэсэг болдог
- Тооно далан хэсэг болдог
- Толгой дээр малгай ноён
- Тоорцог дээр туг ноён
- Толгой ихт ноён суудаг
- Хөл ихт тэрэг туудаг
- Толгой ихт суун жаргадаг
- Хөл ихт яван зовдог
- Толгой ихт хойморт
- Хөл ихт үүдэнд
- Толгой мэнд байвал
- Туйв
- шивэрлэг олдох
- Толгой нь оногдвол
- Ухаан нь оногддог
- Толгой хагаравч малгай дотроо
- Тохой шалбаравч ханцуй дотроо
- Толгой хагаравч тоорцог дотроо
- Тохой хугаравч ханцуй дотроо
- Толгой хазвал хатуу
- Бөгс хазвал өмхий
- Толгой цууравч тоорцогтоо
- Тогоо хагаравч тулгандаа
- Толгой шийртэйгээ нийлээд тогоо дүүрнэ
- Толгой руугаа тон хийлгэх
- Яс руугаа ян хийлгэх
- Томоотны нь тоонд орж
- Толгой шийрийн нь хувьд хүртэх
- Томоотных нь тоонд орох
- Толгой шийрийнх нь хувинд багтах
- Тохой зөрүүлэн барилцаж
- Толгой нийлүүлэн нөхөрлөх
- Төө тарганаас
- Толгой мэнд дээр
- Эрхий хуруу гурав ороовол нэг төө
- Толгой гурав ороовол нэг алд
Аман зохиолд орсон нь
[засварлах]Зүйр үг
[засварлах]- Толгойгоо тойрсон бодолтой тохойгоо маажсан зантай
Тайлбар: өнөө маргаашаа бодсон
- Толгой хагаравч малгай дотроо
- Тохой хугаравч ханцуй дотроо
Тайлбар: аливаа муу зүйлээ хэт дэвэргэлгүй өөр хоорондоо ярилцан засч байх хэрэгтэй
- Тоонотой гэрт толгой холбож
- Тостой шөлөнд хошуу дүрэх
Тайлбар: ханилан суух, гэр бүл болох