сар
Appearance
Монголоор
[засварлах]Үгийн гарал
[засварлах]Үгийн дуудлага
[засварлах]- [sară]
Үндэсний бичиг
[засварлах]- ᠰᠠ᠊ᠷ
ᠰᠠ᠊ᠷᠠ
ᠰᠠ᠊ᠷᠠ᠊ᠨ
- (сара) нар ~ (сар-а) ~ өдөр Se* (сар) ~ гэх чимээ
Үгийн утга
[засварлах]- I нэр.
- од.орон. Дэлхийн бөмбөрцгийг тойрон эргэж нарны гэрлийг ойлгодог тэнгэрийн эрхэс; дэлхийн дагуул
- хуучир. Малгайн өмнө талд хаддаг хагас дугуй тэмдэг;
- II нэр.
- Бууны онь хараа.
- III нэр.
- Мал, адгуусны магнай дээрх хэсэгхэн цагаан үс, дугуйдуу толбо.
- IV нэр.
- Даваа гараг.
- V нэр.
- Хугацааны нэгж; жилийг арван хоёр хуваасны нэгтэй тэнцэнэ; билгийн улирлын сар хорин есөөс гуч хоногтой, аргын улирлын сар гучаас гучин нэг хоногтой
- VI амьт.
- Өнгө боровтор, элэг цайвар, шонхрын намын махчин шувуу
- VII.
- сар сар чимээ. (зарим юмны шажигнах, шуугиант чимээ)
Ойролцоо үг
[засварлах]Нийлмэл үг
[засварлах]- сар гарах - сар үзэгдэх
- сар мандах - сар гарах
- сар жаргах - сар шингэх
- сар шингэх - сар дэлхийн бөмбөрцгийн араар орох
- сар барагдах - а.сар хуучрах; б.сар ихэд хорогдох
- сар хиртэх - сар болон нарны дунд дэлхий ороход нарны гэрэл дэлхийд халхлагдаад саран дээр тусахгүй болох
- сар хавислах - а.сар хүрээлэх; б.сар хавирган хэлбэртэй болох
- сар хүрээлэх - сарны гэрэл мөсөн талст бүхий үүлсийг нэвтлэхэд гэрлийн хугарал үүсч, сарны эргэн тойронд бүдэг гэрэлтэй солонгон цагираг бий болох
- сар шинэдэх - шинэ сар гарах
- саран тохиох - одны байрлал сарны явах замд таарах
- арван тавны сар - бүтэн тэргэл сар
- алман сар - шинийн наймнаас урагш, мөн хорин гуравнаас хойших үеийн хэлтгий тахир сар
- заримдаг сар - тал сар, хэлтгий сар
- тэргэл сар - бүтэн дүгрэг сар
- хавирган сар - нарийхан махир хэлбэртэй сар
- хуучин сар - билгийн улирлын сүүлчийн хавирган сар
- хэлтгий сар - хагас дугуй сар
- саран бүрэг - саран бүрхий
- саран бүрхий - сарны гэрэл бүдэг
- сар саруул - сарны гэрэл сайн, гэгээтэй шөнө
- сарны гэрэл - сарны туяа
- сарны хүрээ - сарыг тойрон үүссэн солонгон гэрэл
- сарны зурхай - сарны явдлыг баримталдаг цаглавар
- сарны хөвгүүн - одны ёгт нэр
- сарны чулуу эрдэс. - калийн хээрийн жоншны нэгэн зүйл тунгалаг эрдэс
- саран хайнаг - сарлагийн бух дагасан монгол үнээнээс гарсан төл
- сарны боорцог хуучир. - еэвэн
- тал сар - хагас дугуй хэлбэр
- саран тамга - хагас дугуй хэлбэртэй малын тамга
- саран хөмсөг - нуман хөмсөг
- саран сүх - тал дугуй хэлбэрийн иртэй жижиг сүх, алман сүх
- сар бүр - сар болгон
- сар тутам - сар бүр
- сар гаруй - гуч хоногоос хэтрүү
- сар шахам - гуч орчим хоног
- сарын цалин - нэг сарын доторх ажлын цагаар олгох хөдөлмөрийн хөлс
- сар хуучрах - сар эцэслэн дуусах дөхөх, хорьд өнгөрөх
- сарын шинэд - сар бүрийн арван хүртлэх өдрүүд
- сарын дунд - сарын арван тавны орчим өдрүүд
- сарын хуучид - сар бүрийн хориноос хойших өдрүүд
- сарын шувтарга - сарын сүүл
- зуны эхэн сар - зуны улирлын эхний сар
- намрын адаг сар - намрын улирлын сүүлийн сар
- өвлийн дунд сар - билгийн тооллын өвлийн улирлын дунд сар, аргын тооллын хоёрдугаар сар
- зул сар - билгийн улирлын өвлийн эхэн сар
- бага сар - гуч хүрэхгүй хоногтой сар
- тэргүүн сар - билгийн улирлын нэг, дөрөв, долоо, аравдугаар сар
- өвлийн тэргүүн сар - билгийн тооллын өвлийн улирлын эхэн сар, аргын тооллын нэгдүгээр сар
- бал сар - а.сүүн сар; б.шилж. хосууд хуримын өдрөөс эхлэн хамтдаа байх нэг сарын хугацаа
- илүү сар зурхай. - сарны зурхайн ёсны аль нэг давхардсан сар
- их сар - билгийн улирлын гуч хоногтой сар
- лав сар - их сар
- өрөөсөн сар - нэг, гурав, тав гэх мэт сондгой тоотой сар
- төгс сар зурхай. - сарны зурхайн ёсны хоёр, дөрөв, зургаа гэх мэт тэгш тоотой сар
- тэлт сар - гэр бүл болоход ээлтэй сар
- сүүл сар - дөрвөн улирлын эцсийн сар; гурав, зургаа, ес, арван хоёрдугаар сар
- цагаан сар - а.билгийн тооллын хаврын тэргүүн, аргын тооллын нэгдүгээр сар; б.энэхүү сард болох монгол үндэсний баяр
- хужир сар - хаврын дунд сар, гуравдугаар сар
- хулан сар - намрын тэргүүн сар
- хуц сар - намрын сүүл сар
- сарын хир - сарын юм
- сарын бэлэг - сарын юм
- сарын тэмдэг - сарын юм
- сарын юм - бэлэг боловсрохоос цэвэрших хүртэлх насны эмэгтэй хүний умайгаас сар бүр тогтмол гарах цусархаг ялгадас
- ариун сар хуучир. - эртний энэтхэгийн зургадугаар сар
- өвөөлжин сар хуучир. - билгийн тооллын өвөөлж дуугарах сар, аргын тооллын долоодугаар сар
- үрс сар хуучир. - тавдугаар сар
- сар урьдчилах - жирэмсэн эмэгтэй төрөх хугацаанаасаа өмнө хөнгөрөх, сар дутуу төрөх
- сар хийтэл асгах - савтай шингэн болон олон ширхэгтэй зүйлийг огцом хурдтай асгах
- сар сүр хийх - хүн, амьтны хурдан хөдлөхөд салхи салхилах мэт чимээ гарах
- сүр сар хийсэн хүн - ихэд сүржигнэн эв хавгүй хөдөлж явах хүн
Зөв бичихзүй
[засварлах]Кирил бичгийн зөв бичихзүй
[засварлах]сар нэр. ~ан тамга, сарыг, саран дээр, сараар, сараар
Үндэсний бичгийн зөв бичихзүй
[засварлах]
Орчуулга
[засварлах]Хоршоо үг
[засварлах]- нар сар - а.тэнгэрийн эрхэс; б.шилж. хамгийн хайртай, дотны хүн
- сар өдөр - тухайн өдөр болон сарын хугацаа
- сар жил - олон сар
- сар хоног - олон өдөр
Товчилсон үг
[засварлах]- ОУУЗУХСНХ Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбоо
Хэлц үг
[засварлах]Өвөрмөц хэлц
[засварлах]- сар нарны хооронд - өдрийн турш, өдөржин
- сар нар болсон гэр - бүрээс дээвэр муутай гэр, оромж
- сар алхах - жирэмсэн эмэгтэй хөнгөрөх хугацаанаасаа хэтрэх
- үлий сахисан сар шиг - байнга отох, салахгүй дагах
- ↑арван сараа гүйцээх
- ↑ нар уу сар уу болох
- ↑ нар сар гэрэлтсэн
- ↑ нар сар хоёр шиг
- ↑ саваагүй нохой саранд хуцах
Хэвшмэл хэлц
[засварлах]- Нар будангирвал шөнө дунд бороошино
- Сар будангирвал үдийн хойно бороошино
- Нар мэт тунгалаг
- Сар мэт саруул
- Нар үгүйд
- Сар ч гэрэлтүүлдэг
- Нар хүрээлбэл салхи гарна
- Сар хүрээлбэл цас орно
- Нар хүрээлбэл зудардаг
- Сар хүрээлбэл хүйтэрдэг
- Нар хүрээлбэл надад сайн
- Сар хүрээлбэл сайдад сайн
- Нар хүрээлбэл үнэгэн харанхуйд бороотой
- Сар хүрээлбэл үдийн голд салхитай
- Нар хүрээлбэл цас ордог
- Сар хүрээлбэл хүйтэн жаварладаг
- Нар шимийн тус
- Сар шөнийн тус
- Од олон боловч сар мэт тунгалаг нь ховор
- Сар тунгалаг боловч нар мэт гэгээн бус
- Өдөр бүр өлзийтэй
- Сар бүр сайнтай
- Сав бялхвал асгана
- Сар тэргэлшвэл хорогдоно
- Савын ус бялхвал асгана
- Сар тэргэл болбол хоргодно
- Сайн хүн нөхөртэй
- Сар наран тольтой
- Сайхан ааштай ирвэл
- Сар сар салхитай
- Санаа осолдвол буруудахын тэмдэг
- Сар хүрээлбэл салхилахын тэмдэг
- Сар гарсан шөнө байвал
- Нар гарах өдөр байна
- Сар гэдэстэй
- Царцаа гуятай
- Сар мандаад гарвал шөнө боловч гэгээн
- Сайн сураад чадвал хүүхэд боловч мэргэн
- Сар мэт дугариг
- Сам мэт сэтэрхий
- Сар наранд санаа нэг
- Сансар газарт заяа нэг
- Сар наранд хүрэхгүй
- Санаа заяанд хүрэхгүй
- Сар саруул боловч өдөртэй адилгүй
- Садан олон боловч эхтэй адилгүй
- Сар саруул боловч өдөртэй адилгүй
- Сайн нь сайн боловч өөгүй тэгшгүй
- Сар саруул боловч нартай адилгүй
- Од олон боловч сартай адилгүй
- Сар тэргэллэвэл хорогдоно
- Ус дүүрвэл асгарна
- Сар хоног гэдэг
- Саваа дагасан урсгал
- Сар хүрээлбэл сааргүй салхи
- бороо ирнэ
- Сайд мэргэд шинжилсэн даруй урьдаас олж мэднэ
- Сар хүрээлбэл сааргүй салхилна
- Санаа осолдвол саналтгүй ташаарна
- Сар хүрээлбэл
- Саатагдахын баяр
- Сар хүрээлбэл салхи бороо болдог
- Самбаа гаргавал хэрэг үйл бүтдэг
- Сар хүрээлбэл цас бороо орно
- Нар хүрээлбэл салхи шуурга дэгдэнэ
- Сар хүрээлбэл салхи бороо болдог
- Самбаа гаргавал хэрэг үйл бүтдэг
- Солонго шиг өнгийг нь харахаар
- Сар шиг сэтгэлийг харсан нь дээр
Аман зохиолд орсон нь
[засварлах]Цэцэн үг
[засварлах]- Сар хүрээлвэл саадагтын баяр
Тайлбар: сар хүрээлэхээр цас ордог учраас анчид баярладаг
- Сарны гэрэлд чоно дургүй
- Сайн ноёнд хулгайч дургүй
Тайлбар: муу этгээд илчлэгдэхээс айдаг
- Сар наранд хүрэхгүй
- Санаа заяанд хүрэхгүй
Тайлбар: аливаа зүйлийн уг мөн чанар өөрчлөгддөггүй
- Сарын их бага сүүлдээ гардаг
Тайлбар: аливаа явдлын үр дүн сүүлдээ илэрдэг