архи
Appearance
Монголоор
[засварлах]Үгийн гарал
[засварлах]Үгийн дуудлага
[засварлах]- [ȧrĭx']
Үндэсний бичиг
[засварлах]argi
- ᠡᠠ᠊ᠷ᠊ᠢ᠊ᢉᠢ᠋
- (арихи)arku
Үгийн утга
[засварлах]- нэр.
- Цагаа, тариа будаа болон жимсний шүүсийг нэрж гаргасан согтууруулах ундаа
- Цэвэршүүлсэн этилийн спиртийг устай найруулж, идэвхжүүлсэн нүүрсээр үйлдвэрийн аргаар боловсруулсан согтууруулах ундаа
Ойролцоо үг
[засварлах]Нийлмэл үг
[засварлах]- монгол архи - сүү, таргийг исгэн нэрсэн архи, шимийн архи
- нэрмэл архи - а.монгол архи, шимийн архи; б.будааны шүүсийг нэрж гаргасан согтууруулах ундаа
- жимсний архи - жимс исгэж гаргасан согтууруулах ундаа
- шимийн архи - малын сүүний айргаас нэрж гаргасан монгол үндэстний архи
- архины лүү - а.архи агуулах, бургасаар сүлжиж хийсэн нэгэн зүйл сав; б.шилж. архи хэтэрхий их уудаг хүн
- цагаан архи - улаан буудайнаас гарган авсан согтууруулах хатуу ундаа
Зөв бичихзүй
[засварлах]Кирил бичгийн зөв бичихзүй
[засварлах]ар|хи нэр. архинд, архинаас, архиар, о.тоо архинууд
Үндэсний бичгийн зөв бичихзүй
[засварлах]ᠡᠠ᠊ᠷ᠊ᠢ᠊ᢉᠢ᠊ᠨ ᠊ᠣ
ᠡᠠ᠊ᠷ᠊ᠢ᠊ᢉᠢ᠊ᠨ ᠳ᠋ᠣ
ᠡᠠ᠊ᠷ᠊ᠢ᠊ᢉᠢ᠋ ᠊ᠢ᠊᠊ᠢ
ᠡᠠ᠊ᠷ᠊ᠢ᠊ᢉᠢ᠊ᠨ ᠡᠴ᠊᠊ᠨ
ᠡᠠ᠊ᠷ᠊ᠢ᠊ᢉᠢ᠋ ᠪᠡ᠊ᠷ
ᠡᠠ᠊ᠷ᠊ᠢ᠊ᢉᠢ᠋ ᠲ᠋ᠠ᠊ᠢ
ᠡᠠ᠊ᠷ᠊ᠢ᠊ᢉᠢ᠋ ᠡᠣ᠊᠊ᠷᠣ᠊ᡍᠣ
ᠡᠠ᠊ᠷ᠊ᠢ᠊ᢉᠢ᠋ ᠪᠡ᠊᠊ᠨ
ᠡᠠ᠊ᠷ᠊ᠢ᠊ᢉᠢ᠋ ᠨᠣ᠊ᡍᠣ᠊ᠣ᠊᠊ᠨ
- /~ы /~д /~ыг /~аас /~аар /~тай /~руу /~аа /~нууд
Орчуулга
[засварлах]Хоршоо үг
[засварлах]- айраг/айраг архи - цэгээ болон сархад
- архи алш - дарс мах
- архи дарс - согтууруулах ундаа
- архи нанчид - архи дарс
- архи өнгө - архи хүүхэн, өнгө дарс
- архи сархад - архи дарс, хатуу сархад
- архи ууш - архи, дарс, ундаа тэргүүтэн
- архи цэгээ - архи айраг
Этгээд үг
[засварлах]- АДУУНЫ ШЭЭС н. пиво
- Би хөдөөний хү н. Танай хот газрын адууны шээсийг ууж чадахгүй юм байна.
- Хөдөөний бид адууны шээс биш, гүүнийхээ айргаа уудаг хүмүүс.
- АМЬ ТАРИА н. шар тайлах архи
- Төмөр: –Зэв ээ! Бид хоёр өчигдөр хэтрүүлжээ. Амь тариа хэрэгтэй байна. Зэв: –Үдийн хоол хүртэл тэсвэл яасан юм бэ.
- Би архи уусны маргааш заавал амь тариа хэрэглэдэг.
- АНАЛГИН н. шар тайлах архи, пиво. О.анальгин (өвчин намдаах эм)
- Тэр хүн архи уухаараа маргааш нь заавал аналгин хэрэглэдэг гэсэ н.
- Би архи уугаад анальгин хэрэглэж үзээгүй.
- БАГАБАНДИ н. 330 граммын, жижиг шилтэй архи (Монгол улсын хоёр дахь удаагийн ерөнхийлөгчийн нэр)
- Том шилтэй юм хэрэггүй, хоёулаа багабанди авъя. – Тэгье.
- Ер нь архи бага ууцгаая. Багабанди авцгаая.
- БҮРЭЭ н. (шилтэй) архи (хэлбэрээр нь нэрлэсэн)
- Бид аялалд хэдэн бүрээ авч явах вэ?
- Аялалд бүрээ авч яваад хэрэггүй. Бүрээгүй аялцгаая.
- ГАНЦ/НЭГ ЮМ н. нэг шил архи
- Тэд үдэшлэгийн дараа ганц юм хувааж уугаад гэртээ харьцгаажээ.
- Чи нэг юм гаргана биз дээ.
- ГАНЦ/НЭГ ЮМ БОСГОХ тбү. мөнгөө нийлүүлэн нэг шил архи худалдан авах
- Бидэнд нэг юм босгох мөнгө бий бил үү?
- Гурвуулаа нэг юм босгоод ууцгаах уу?
- ГАРИЙ н. аө.архи (“Архи” хэмээх үгийн үеийг тонгоргосон)
- Дэлгүүр яваад гарий аваад ирье.
- Чи гарий уухгүй юм уу? –Үгүй дээ.
- ГАШ н. аө.шил архи (“шаг” хэмээх этгээд үгээс этгээд үгийг үе тонгоргож дам үүсгэсэн бололтой)
- Нэг гаш авцгаая.
- Энэ гашийн градус 52 хэм юм байна. Өндөр байна шүү.
- ГАШУУН УС н. архи
- Нөхөр нь бас л гашуун усаа уугаад орой гэртээ иржээ.
- Чи нээрээ гашуун ус ууж ханахгүй юм аа.
- ГОЖИН н. архи
- Бид нэг гожин уугаад харьцгааса н.
- Би маргаашийн найранд нэг гожинтой ирвэл болох юм шиг байна.
- ГОЗГОР н. архи
- Би энэ үдэшлэгт нэг шил гозгортой ирлээ.
- Хүн бүхэн үдэшлэгт гозгортой ирсэн байв.
- ГООНО н. хувиараа найруулж бэлтгэсэн архи
- Эдийн засгийн хямралын үед тэр авгай гооно зарж амьдарч байв.
- Ер нь гооно ууж болохгүй.
- ЖОРОО н. тойруулан уух архи
- Энэ жороо шүү.
- Бүгдээрээ жороогоо уугаад завсарлацгаая.
- НАЙРКА н. аө.найруулж хийсэн хуурмаг архиМ.найр О.-ка (“найруулсан юм” гэсэн утга)
- Нэг үе хүмүүс найрка хийж зардаг, авч уудаг байсан нь одоо багасч байгаа ажээ.
- Олон хүн найрка уугаад хордож байна шүү дээ.
- ӨВГӨНТ н. өвгөний дүрс бүхий савтай хятад архи
- Өвгөнтийг хилээр оруулахыг хориглосон боловч зүсээ хувиргасан өвгөнт хилээр их хэмжээгээр орж ирж буй мэдээ байна.
- Чи бас өвгөнт уугаа
- юу?
- '
- '
- ТОРГОН/ХОРГОЙ ДЭЭЛТ н. а.архи
- Эргэлтээр эхнэр маань торгон дээлт авч ирсэ н.
- Би хоргой дээлтээс болж хэрэг хийсэн байх.
- ТҮРГЭН ЦАГААН н. хурдан согтоох үйлчилгээтэй градус өндөр архи
- Чи зөөлөн юм уумаар байна уу? –Үгүй, түргэн цагаан авъя.
- Та нар түргэн цагаан захиалсан юм уу?
- ХААН н. архи
- Залуу I: –Чи хаан уумаар байна уу, хатан уумаар байна уу? Залуу II: –Би хатныг нь уудаг юм уу.
- Чи эр хүн байж яагаад хаан уухгүй байгаа юм бэ?
- ХАР УС н. архи
- Яахаараа үргэлж танай нөхөр хар усанд дурлаж байдаг байна аа.
- Чи бас л хар усаа уугаа юу?
- ХАТАН н. вино
- Хүмүүс шар айргийг хүрэн үнээ, виног хатан гэж ярьдаг байна.
- Би хатныгуух дуртай байдаг.
- ХАТУУ/ЧАНГА ЮМ н. архи
- Бид дэлгүүрээс хатуу юм аваагүй шүү.
- Чи хэтэрхий их чанга юм ууж байна шүү.
- ХҮРЭН ҮНЭЭ н. пиво, шар айраг
- Би нэг хүрэн үнээ авъя.
- Чи юу авах вэ? –Би бас хүрэн үнээ авъя.
- ЦАГААН ДОЛГОР н. (цагаан) архи
- Энэ цагаан долгорыг уух хүн байна уу?
- Би чамайг цагаан долгорт дуртай гэж мэдээгүй байса н.
- ШИЛ ЮМ н. (нэг) шил архи
- Нэг шил юм авч ууцгаая. –За тэгье.
- Тэд шил юмны ард гарсны дараа хэрэлдсэн байна.
- ШАГ н. хар захын дамлан зарах архи (“шил архи гаргая” гэсэн хэллэгээс үүссэн гэх ба зарим хүн үлдсэн ганц шил архи гэсэн утгатай хэмээн бодож байна)
- Шаг авах хүн байна уу?
- Энд оройн цагаар шаг зардаг юм. Шаг байсан ч авч ууцгаая.
- ШАГЛАХ тү. архи зэргийг дамлан зарах(“шаг” хэмээхээс үүссэн)
- Энэ хүүхэн урьд нь архи шаглаж байгаад, одоо солонгос явах виз шагладаг болжээ.
- Архи шаглаж байгаад цагдаад баригдан торгуулаад байгаа юм байна.
- ШАГЧИН н. архи дамлан зарах наймаачин
- Эдийн засгийн хямралын 90-ээд оны эхэн үед энэ авгай шагчин хийж байсан юм.
- Чи тэр шагчин авгайтай хэрэлдэж юу хийнэ.
- ШАР ЧАВГАНЦ н. шар айраг
- Би нэг үе шар чавганцаас салдаггүй өвчтэй болсо н. Тэгээд хичээсний үр дүнд гайгүй болсо н.
- Зарим хүн ажлынхаа дараа шар чавганц бага зэрэг уугаад харьдаг.
- ШИЛТЭЙ ЦЭНХЭР н. архи
- Цээжинд байгаа үгийг шилтэй цэнхэр хатгана, Цээлэнд байгаа загасыг сэрээ төмөр хатгана.
- Тэр шилтэй цэнхэрээс болж хэрэгт холбогдсон юм байна.
- ШИЛЭН БҮРЭЭ н. шилтэй архи
- Хэдэн шилэн бүрээ авах вэ?
- Хоёр шилэн бүрээ авбал болох байх.
- ШОВГОР н. шил архи
- Тэр үед энэ залуу шовгороос буцдаггүй байжээ.
- Тэр яриагаа эхлэхээс өмнө ширээн дээр шовгор гаргаж ирээд тавив.
- ЮМ (ГАРГАХ) н. архи (гаргах)
- Дахиад нэг юм гаргах уу? –Одоо хэрэггүй дээ.
- Нэг юм байна. Уумаар байвал уу л даа.
Этгээд үг
[засварлах]- АВАХ тү. (архи) уух
- Өө, чи сайн авч байх шив дээ.
- Дахиад нэг авчих. –Учлаарай. Миний хэмжээ болсо н.
- АРИУНААДАХ тбү. нийлж нэгдэн архи уусан үед хэн нэгэн эмэгтэй дэлгүүрээс архи авахаар явах(“Ардын элч” киноны дүр Ариунаагийн нэрээс үүссэн)
- Уучлаарай, чамайг дэлгүүр лүү ариунаадуулчихъя, болох уу?
- Чи дахиад ариунаадаж байгаа юм уу?
- БӨГЛӨӨ МУЛТЛАХ тү. архи уух
- Өнөө орой нэг юмны бөглөө мултлах уу? –Хэрэггүй дээ. Маргааш ажлын өдөр шүү дээ.
- Та ер нь ойр ойрхон бөглөө мулталж байна шүү, энэ ер нь болохгүй дээ.
- БУРЗГАРАА ТАЙЛАХ тбү. шар тайлахаар архи уух
- Би бурзгараа тайлахгүй бол болохгүй нь.
- Чи бурзгараа тайлах хэрэгтэй байна.
- БҮРЗИЙХ тбү. шартах
- Би бүрзийгээд хэцүү байна.
- Чи өчигдрийн уусан юмнаасаа бүрзийчихээд байна уу?
- БҮРЭЭ ҮЛЭЭХ тбү. архи уух
- Чамайг ажлын дараа завтай гэвэл ганц шил бүрээ хамтдаа үлээж болох юм.
- Би бүрээ үлээхгүй болоод хоёр жил болж байна.
- ГАНЦ ЮМНЫ АРД ГАРАХ, ГАНЦ ЮМ УУХ тбү. нэг шил архи уух
- Бид ганц юмны ард гараад харьцгааса н.
- Ажлын дараа ганц юм ууцгаах уу?
- ГАРИЙДАХ тбү. аө.архи уух (“архидах” хэмээхээс үүссэн)
- Нэг үе бид өдөр бүр гарийдаж байса н.
- Та нар дахиад л гарийдаж байгаа юм биз дээ.
- ГРАДУС ӨНДӨР ЯВАХ тбү. архи уух, халамцуу явах
- Палам сүүлийн үед үргэлж градус өндөр явдаг байв.
- Чи үргэлж градус өндөр явдгаа болих хэрэгтэй.
- ГУДРАХ тү. архи уух
- Эмгэн архи үргэлж уудаг хүүдээ чи дахиад гудраад ирэв үү хэмээн их л дургүй байдлаар өгүүлж байв.
- Чиний гудрах арай дэндэнэ ээ.
- ГУЯЛАХ тбү. мөнгөө нийлүүлэн архи авч уух
- Надтай гуялах хүн байна уу?
- Хоёулаа гуялах уу? –Тэгье.
- ДАМПУУРАХ тбү. тэнэж хэсэн архи уух.X.dang pu (барьцааны зээл) М.
- '
- '
- -рах
- Хаагуур дампуураад явна вэ?
- Чи ингэж дампуурч явдгаа болих хэрэгтэй.
- ДАРЬБАЗАРДАХ тбү. нийлж нэгдэн архи уусан үед хэн нэгэн эрэгтэй дэлгүүрээс архи авахаар явах (“Ардын элч” киноны дүр Дарьбазарын нэрээс үүссэн)
- Та нар хэнийг дарьбазардуулсан бэ? –Намайг дарьбазардуулса н.
- Нэг залуу хүүг дарьбазардуулах уу?
- ДӨРВӨН БЭРХДЭХ тбү. дөрвүүлээ нийлж архи уух (“Дөрвөн бэрх” тоглоом мэт)
- Би өчигдөрдөрвөн бэрхэдсэн юм, өнөөдөр дахин та нартаа дөрвөн бэрхдэж байгаа нь сонин байна.
- Дөрвүүлээ дөрвөн бэрхэдчихье, тэгэх үү? –Тэгье.
- ДРИНКДЭХ тбү. архи уух.А.drink (уух)М.-дэх
- Чи сүүлийн үед нэлээд дринкдээд байна шүү. Муу даа.
- Дринкдэх үү? –За, тэгье.
- ЗАД АВАХ тбү. олуулаа нийлж архи хэтэртэл уух
- Та нар байн байн зад авч болохгүй.
- Энэ орой зад авцгаая.
- ЁРООЛДОХ тү. архийг дуустал уух
- Нэг удаа үүнийг ёроолдчих. –Үгүй, үгүй. Би ууж чадахгүй.
- Би чинь архи дарс ёроолдохоос буцахгүй хү н.
- ЖОРООЛОХ тү. сүүлийн архийг тойруулж хуваан уух
- Жороолж байгаа юм.Бүгдэээрээ уугаарай.
- За ингээд жороолоод дуусгах уу? –За тэгцгээе.
- ЗАРАА ЗАЛГИХ тбү. шартах
- Өө, өчигдөр нэлээд уучихжээ. Би одоо зараа залгиад байна.
- Энэ залуучууд тааруулж уухгүй, зараа залгитлаа уух юм даа.
- ЗУУ ТАТАХ тбү. бага зэрэг архи уух(уг нь 100 грамм архи уух)
- Би орой бүр зуутатдаг.
- Дахиад нэг зуу татчих.
- МОРИНДОО МОРЬДОХ/МОРДОХ тбү. аль хэдийн архи уугаад эхэлчих
- Чи хэзээдээ мориндоо мордчихдог байна аа.
- Тэр мориндоо мордчихсон байса н.
- МӨНДӨЛ ЦОХИХ тбү. жижиг шилтэй архи уух
- Тэр үед бид хагас сайнаар үргэлж мөндөл цохидогл байлаа.
- Дахиад мөндөл цохицгоох уу?
- НАЙРКАДАХ тбү. аө.найруулж бэлтгэсэн хуурамч архи уухМ.найрО.-ка М.-дах
- Найрка гэсэн ч аваад уумаар байна.
- Үргэлжнайркадаад хэрэггүй.
- НОГООРОХ тбү. архи шарттал уух, нүдээ шарлаж ногоортол хэт их уух
- Миний нөхөр сүүлийн үед их ногоорч байгаад санаа зовж байна.
- Өнөөдөр чи бас л ногоорчихоо юу?
- НОМ УНШИХ тбү. архи уух
- Сүүлийн үед оюутнууд ном уншдаг болоод байна.
- Чи ном уншчихаад яваа юм уу?
- (НЭГ) ЮМ БОСГОХ тбү. мөнгөө нийлүүлэн архи авч уух
- Бүгдээрээ энэ оройг хөгжилтэй өнгөрүүлэхийн тулд нэг юм босгоцгооё.
- Та нар чинь дахиад нэг юм босгож байгаа юм уу?
- (НЭГ) ЮМ СЭТГЭХ тбү. архи уух
- Зүгээр суухын оронд нэг юм сэтгэцгээе л дээ.
- Та нар чинь байн байн юм сэтгэх юм. Муу шүү дээ.
- ӨГҮҮЛЛЭГ ТУУЖ УНШИХ тбү. хэл. архи уух
- Өвгөн: –Маргааш орой хөршийн өвгөнөө урьж хамтдаа өгүүллэг тууж уншиж ойр зуурын юм ярьдаг юм уу гэж бодож байна. Эмгэн: –Өгүүллэг тууж унших гэж юу вэ? Өвгөн: –Залуучууд архи уухаа л ингэж ярих юм.
- Үргэлж өгүүллэг тууж унших арай хэтэрнэ.
- ӨЛИЙХ тбү. архи уух
- Чи хаагуур өлийж яваад эрүүлжүүлэхэд орчихдог байна.
- Би юм уугаагүй байхад чи намайг өлийсөн гэв үү?
- ӨРӨӨЛДӨХ тү. архиныхаа үнийг хуваан төлж уух
- Хоёулаа нэг юм өрөөлдье. –Болж л байна.
- Та гурав дотор надтай өрөөлдөх хүн байна уу?
- ПРОБЛЕМДЭХ тбү. архидах. О.проблма (асуудал)М.-дэх
- Би байн байн проблемдэх дуртай.
- Өнөөдөр проблемдэх үү?
- РОМАН УНШИХ тбү. архи уух. О.роман (том хэмжээний үргэлжилсэн үгийн бүтээл)
- Монголд залуучууд архи уухыг “савах, халуурах, программдах, роман унших” гэх мэтээр нэрлэдэг.
- Та хоёр хар өдрөөр роман унших гэж үү?
- САВАХ тбү. архи уух, цэнгэх (их ууж ойчихыг дүрсэлсэн)
- Тэд өчигдөр оройжингоо савсан байна.
- Чи ингэж их савж болохгүй.
- СОНИН ХУЙЛАХ тү. архи уух (шил архийг сонинд хуйлан нууж авч явах)
- Бид тэр үед ажлын завсар зайгаар сонин хуйлдаг л байлаа.
- Дахиад сонин хуйлах гэж байгаа юм уу?
- СТРЕССЭЭ ТАЙЛАХ хэл. Архи ууж цэнгэхА.stress (сэтгэлийн дарамт, стресс)
- Сүүлийн үед бид стрессээ тайлаагүй юм байна шүү. –Тийм юм байна.
- Хааяа стрессээ тайлах зүгээр юм шиг.
- СЭТГЭХ тбү. архи уух аргыг олох, ярилцах
- ЗалууI: –Чи өдөр бүр сэтгэдгээ больсон дээр дээ. ЗалууII: –Тийм ээ.
- Залуучууд та нар байн байн юм сэтгэхээ болих хэрэгтэй.
- ТАТАХ тү. архи уух
- Чи татахгүй юм уу? –Зүгээр зүгээр. Болно.
- Дахиад татчих.
- ТЭСЛЭХ тү. архины бөглөөг нь мулталж архи ууж эхлэх
- Хэдүүлээ нэг юм тэслэх юм биш үү. –Тэгвэл тэгье.
- Үүнийг тэсэлчих үү? –За тэг.
- ХАЛААЛТ АВАХ тбү. бага зэрэг архи уух
- Ажлаа тараад харих замдаа жаахан халаалт авсан ч болно шүү дээ.
- Өнөөдөр хүйтэн байна, халаалт авдаг юм уу.
- ХАЛАМЦАХ тбү. архи уух
- Чи үргэлж халамцах юм. Яагаад тэгдэг байна. Халамцаж яваад хэрэг төвөгт оржээ.
- '
- ХАЛУУРАХ тбү. архи дарс хэсэж уухЗохиолч I: –Өнөөдөр жаахан халуурвал яасан юм бэ? Зохиолч II: –Тэр ч бас зөв санал байна шүү.
- Бидэнд өнөөдөр халуурах хэрэг байхгүй баймаар.
- '
- ХАЛЬТРАХ тбү. архидах
- Энэ орой хоёулаа дахиж хальтарах уу? –Аа, дэмий дээ.
- Өнөөдөр хальтармаар байдаг.
- ХӨНТРӨХ тү. архи уух
- Баяр хуваалцаад энийг цохичих. –Хөнтөрчихье.
- Хөнтөрчихгүй яав. –Зүгээр зүгээр. Сүүлийн үед балгахгүй байгаа.
- ХӨРӨӨДӨХ тбү. архинд согтож гуйван явах (хөдөлгөөнийг дүрсэлсэн)
- Би өчигдөр гудамжинд хөрөөдөж яваад цагдаад баригдаад торгуулчихлаа.
- Тэр хөрөөдөж яваа нөхрийг хар даа.
- ЦОХИХ тү. (архи) уух
- Дахиад нэг хундага цохичихгүй юм уу?
- Энэ архинаас нэг цохичих.
- ЦӨЛД ХАТАХ тбү. архи үнэхээр уумаар байх
- Цөлд хатах нь. Шар тайлах хэрэгтэй байна.
- Цөлд хатаад байгаа юм бол оронд нь чихэр идээд хорхойгоо дарахгүй юү.
- ЧООГООДОХ тбү. архидах.
- Түүний нөхөр чоогоодох болсон нь тун харамсмаар.
- Та нар байн байн чогоодох буруу.
- ШИЛ БУУДАХ тбү. архи уух
- Үргэлж шил буудах нь хүний эрүүл мэндэд хортой байх аа? –Мэдээжийн хэрэг. Тийм шүү дээ.
- Та хоёр чинь шил буудах гэж суугаа юм уу? –Тийм.
- ШИЛЭН БҮРЭЭ ҮЛЭЭХ тбү. архи уух
- Одоо үед залуучуудын дунд шилэн бүрээ үлээх явдал ихсэж байгаа нь нийгмийг түгшүүлж байна.
- Өдөр бүр шилэн бүрээ үлээдэг муу зуршилтай ажээ.
Товчилсон үг
[засварлах]- АПК Архи, Пивоны Комбинат
- АПУ “Архи, Пиво, Ундаа” [хувьцаат компани]
- АПҮ Архи, Пивоны Үйлдвэр
- САПУ Спирт, Архи, Пиво, Ундаа
- САҮЗ Спирт, Архи Үйлдвэрлэгчдийн Зөвлөл
Хэлц үг
[засварлах]Өвөрмөц хэлц
[засварлах]- архинд ам нь халах - архи их ууснаас болж, дэмий сагсууран ярих
- архины андуу, сархадын сандуу - архи дарс ууснаас болж, болчимгүй байдал гаргах нь
- архины лүү/хөнөг - (үл тааш.) архи их уудаг хүн~Энэ муусайн архины хөнөгүүд миний тухай ярьж байгаад намайг ороод ирэхлээр дооглон инээцгээж байгаа вий...” гэж Чойронз бодов (Л.Түдэв, Нүүдэл суудал).
- ↑ аман архи уух
Хэвшмэл хэлц
[засварлах]- Аарц уусан дотроо
- Архи уусан гадагшаа
- Авга муу гээд алахгүй
- Архи муу гээд асгахгүй
- Агсам морь төвөгтэй
- Архи уусан хэрүүлтэй
- Ажил гэхэд “-Ой”
- Архи гэхэд “-Аль”
- Ажил хөдөлмөр гэхэд хүний хойно
- Архи мах гэхэд хүний өмнө
- Ажил – эрхэм
- Архи – адаг
- Азарга унасан хүн давхимтгай
- Архи уусан хүн бурамтгай
- Айл хайх албатай
- Архи уух ажилтай
- Айл хэсэх дуртай хүн гараа хаяламтгай
- Архи уух дуртай өвгөн сахлаа имрэмтгий
- Алжуу залхуу амьдралд харш
- Архи тамхи биед харш
- Ан хөөвөл тогоо дүүрнэ
- Архи хөөвөл толгой дүйрнэ
- Арван настай хүүхэд үзсэнээ
- Архи уусан хүн үнэнээ
- Архи алмайтай
- Тамхи талимаатай
- Архи арван гурван жолоотой
- Ах дүү нар нэг л жолоотой
- Архи арван гурван жолоотой
- Тамхи тавин гурван ташууртай
- Архи арван замтай
- Тамхи таван замтай
- Архи арван нас тална
- Тамхи таван нас үрнэ
- Архи арван үг илүү хэлүүлэх
- Тамхи таван үг илүү хэлүүлэх
- Архи ахадвал барс
- Ашиг олдвол хор
- Архи балгахад амиа хорлох
- Тамхи татахад тархиа хорлох
- Архи гахай идэшгүй гашуун
- Нохой долоошгүй нойтон
- Архи гэвэл өрвөс
- Ажил гэвэл ухас
- Архи гэхээр арааны шүлс нь гоожно
- Ажил гэхээр оройн үс нь босно
- Архи муу ч гэсэн уснаас дээр
- Айраг цэгээ ч гэсэн цайнаас дээр
- Архи нь таных боловч
- Арван хуруу нь минийх
- Архи савнаасаа бусдыг дийлнэ
- Арга ухаан муйхрыг дийлнэ
- Архи тамхи эдийн сүйтгэл
- Уур хилэн сэтгэлийн зовлон
- Архи тархи барах
- Алиа хөрөнгө барах
- Архи уувал
- Ах дүүгээ мартдаг
- Архи уувал хатууг нь
- Авгай авбал залууг нь
- Архи уугаад арслантай тулах
- Архиа гарахад араатнаас айх
- Архи ууж айл тойрч
- Цай ууж цаг барах
- Архи ууж айл тойрч
- Цай балгаж цаг нөгцөөх
- Архи уумтгай бол самуун болдог
- Айл хэсэмтгий бол залхуу болдог
- Архи уусан согтуу
- Айл хайсан залхуу
- Архи уусан согтуу
- Албин туссан алжуу
- Архи уусан хүн ам бардам
- Азарга унасан хүн зам бардам
- Архи уусан хүн үнэнээ
- Алиа хүүхэд үзсэнээ
- Архи уусан хүнд
- Ангарын ус өвдгөөр
- Архи уух ам
- Ангар харах нүд
- Архи уухад ам хазгай
- Азарга унахад бие хазгай
- Архи уухад ам хашилдаг
- Тамхи татахад тагнай гашилдаг
- Архи уухад аминд харш
- Айл хэсэхэд ажилд харш
- Архи уухад оройлдог
- Аюул болоход арилдаг
- Архи уухыг мэдэхгүй
- Агсам тавихыг мэдэх
- Архи уухыг мэдэхгүй
- Дайвалзахаа мэддэг
- Архи хэмтэй сайн
- Ачаа хомтой сайн
- Архи хэмтэй сайн
- Ажил дэмтэй сайн
- Архи шартай
- Шашин хортой
- Сүү шимтэй
- Сүжиг харштай
- Архи шингээх дотроосоо болох
- Эрдэм шингээх ухаанаасаа болох
- Архи эрсэн хүн айл танихгүй сурна
- Адуу эрсэн хүн гүү танихгүй сурна
- Асар үгүй бол найр цулгай
- Архи үгүй бол хурим цулгай
- Дугараа манай
- Архи танай
- Салхи бороо хоёр
- Сайхан дээлийн дайсан
- Архи хүүхэн хоёр
- Сайн эрийн дайсан
- Ус замыг эвддэг
- Архи занг эвддэг
- Хүүхэн аашаараа
- Архи амтаараа
Аман зохиолд орсон нь
[засварлах]Зүйр үг
[засварлах]- Архин дээрээ арслан бар
- Архиа гарахаар алаг бяруу
Тайлбар: согтохоороо хүн биш араатан болох
- Архи арван гурван жолоотой
Тайлбар: архи хүнийг дийлж баллана
- Архи арван насны хулгайч
- Тамхи таван насны хулгайч
Тайлбар: архи тамхи хэрэглэх нь хүний эрүүл мэндэд хортой
- Сохор үхэрт худаг бүү таниул
- Согтуу хүнд архи бүү үзүүл
Тайлбар: согтуу хүн улам цаашилж давардаг