Jump to content

I Иохан Паул

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ромын Пап, Тэнгэрбурханы зардас I Иохан Паул
I Иохан Паул 1978 онд Гэгээн Петрийн их цогчин дуганы цонхоор сүсэгтнүүдтэй мэндчилж, залбирал үйлдэж байгаа нь
Өргөмжлөгдсөн1978 оны 08 сарын 26
Сэнтийнээс буусан1978 оны 09 сарын 28 (−18 хоног)
ӨмнөхVI Паул
ДараахII Иохан Паул
Санваартны хэргэм хүртсэн1935 оны 7 сарын 7
Санваартны хэргэм хүртээсэнЖ.Каттаросси
Хамба ламын хэргэм хүртсэн1958 оны 12 сарын 27
Хамба ламын хэргэм хүртээсэнXXIII Иохан
Кардиналаар томилсон ПапVI Паул
Хувийн мэдээлэл
Жинхэнэ нэрАлбино Лучиани
Төрсөн1912 оны 10 сарын 17 (1912-10-17)
Венето, Италийн Вант Улс
Нас барсан1978 оны 9 сарын 28
(65 насалсан)
Элч нарын ордон, Ватикан
УлсИтали

I Иохан Паул нь Ромын католик шашны Пап, Ватикан Улсын дээд эрх баригч байв. Сэнтийд залрахдаа хоёр гэгээнтний нэрийг авсан анхны Пап юм. Түүний сэнтийн нэр Гэгээн Иохан болон Паул нарын нэрийг нийлүүлж бий болгожээ.

Кардинал Албино Лучиани Ромын католик шашны түүхэнд хамгийн богино хугацаанд сэнтийд заларсан Папын нэг хэмээн тэмдэглэгдэн үлджээ. Учир нь тэрээр сонгогдсоныхоо дараа 33 хоногийн дараа учир битүүлгээр нас барсан байна.

Анхдугаар Иохан Паулыг түүний залгамжлагч II Иохан Паул Тэнгэр бурханы зардас хэмээж 2003 онд түүнийг гэгээнтнээр батлах үйл ажиллагааг эхлүүлсэн. II Иохан Паул, XVI Бенедикт болон католик шашны сүсэгтнүүд түүнийг "Инээмсэглэж буй Пап" хэмээн дурсдаг аж.

Пап Лучианигийн музей.
Лучиани 1966 онд.
Ватикан дахь I Иоанн Павелийн бунхан.


Кино дэлгэцийн бүтээл, урлагт дүрслэгдсэн нь

[засварлах | кодоор засварлах]
  1. Английн пост-панк урсгалын хамтлаг түүний тухай "Hey, Luciani" дууг олны хүртээл болгосон.
  2. 1990 онд Америкийн "Загалмайлсан Эцэг" цуврал киноны III ангид дүрслэгдсэн.
  3. Зохиолч Роберт Литтелийн 2002 оны "The Company" зохиолд Зөвлөлтийн тагнуулууд зохион байгуулалттайгаар түүнийг хөнөөсөн гэж дүрслэгдсэн.
  4. 2006 онд Италийн олон нийтийн RAI телевиз " Пап Лучиани: Тэнгэр бурханы инээмсэглэл" хэмээх нэртэй олон ангит кино бүтээсэн.


Өмнөх
VI Паул
263 дэх Ромын пап
1978 - 1978
Дараах
II Иоанн Павел