I Бела
Харагдац
I Бела | |
---|---|
Унгарын хаан | |
Опустасерын Үндэсний Түүхийн Дурсгалын Цэцэрлэгт Хүрээлэн дэх Белагийн цээж баримал | |
Унгарын хаан | |
Хаанчлал | 1060 – 1063 |
Төрсөн огноо | 1016 |
Өнгөрсөн огноо | 1063 [47 насалсан] |
Өмнөх | I Андраш |
Удаах | Шаламон |
Хүүхэд | I Геза I Ласло |
Эцэг | Вазул |
Аварга хэмээх I Бела (Унгар: I. (Bajnok/Bölény) Béla; 1016 оны орчим – 1063 оны 9 сарын 11) нь 1060 оноос насан эцэслэх хүртлээ Унгарын хаан байсан. Тэрээр Арпадынхны угсааны жижиг салаа мөчир болох гэр бүлд мэндэлж, амьдралынхаа 17 жилийг цөллөгт өнгөрөөжээ. Ах I Андраш нь түүнд хаант улсынхаа засгийн эрхийн гуравны нэгийг санал болгосноор тэр Унгарт эргэн ирсэн байна. Гэхдээ Бела ахынхаа хүү Шаламонд хаан ширээ өвлөгдөхийг эсэргүүцэж, ахынхаа эсрэг босчээ. Ахыгаа дийлж, хаан ширээг авсан ч өөрийн үр удамдаа хаан ширээгээ өвлүүлж чадалгүй, Шаламон түүний дараа хаан ширээнд суужээ.
Ном зүй
[засварлах | кодоор засварлах]- Engel, Pat. Realm of St. Stephen : A History of Medieval Hungary, 2001
- Kosztolnyik, Z.J., Five Eleventh Century Hungarian Kings, 1981
- Kristó, Gyula - Makk, Ferenc: Az Árpád-ház uralkodói (IPC Könyvek, 1996)
- Korai Magyar Történeti Lexikon (9-14. század), főszerkesztő: Kristó, Gyula, szerkesztők: Engel, Pál és Makk, Ferenc (Akadémiai Kiadó, Budapest, 1994)
- Magyarország Történeti Kronológiája I. – A kezdetektől 1526-ig, főszerkesztő: Benda, Kálmán (Akadémiai Kiadó, Budapest, 1981)