Jump to content

II Александр

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
II Александр хаан

II Александр (1818 оны 4-р сарын 17 [29] -нд Москва хотод төрсөн — 1881 оны 3-р сарын 1 [13]-нд Санкт-Петербург хотод нас барсан) — 1855–1881 онд Оросын эзэнт гүрний төр барьсан хаан.

Албан ёсны нэр нь Алекса́ндр II Николаевич — Романовын үе залгамжилсан Бүх Оросын Эзэн хаан, Польшийн хаан /Царь/, Финляндын Их гүн (1855—1881) өргөн хүрээтэй шинэчлэл хийсэн Хаан.

II Александр нь Бүх оросын Эзэн хаан Никола́й I, оросын хатан хаан Алекса́ндра Фёдоровна (Пруссын Фридрих Вильгельм II хааны охин) нараас төрсөн хүү.


Өв залгамжлагчийн хувьд түүний боловсролд эцэг эх нь онцгой анхаарал, хяналтан дор гэртээ боловсрол эзэмшсэн. Александрын сургалтанд хамба лам Г.П.Павский, В.Б.Бажанов (Бурханы хууль сургааль), М.М.Сперанский (хууль тогтоомж), К.И.Арсениев (статистик ба түүх), Е.Ф.Канкрин (санхүү) нар Александр, Ф.И.Бруннов (гадаад бодлого), Э.Д.Коллинз (физик, математикийн шинжлэх ухаан), К. Б. Триниус (байгалийн түүх), Г.И.Гесс (технологи ба хими) нар оролцож байжээ.

Александр мөн цэргийн шинжлэх ухаанд суралцсан; Англи, Франц, Герман, зураг зурах, сэлэм болон бусад салбарууд байжээ.

16 нас хүрсэний дараа 1834 оны 4-р сарын 22-нд (5-р сарын 4) ханхүү Александрын тангараг өргөх ёслол Өвлийн ордны том сүмд болсон. Тангараг өргөсний дараа угсаа залгамжлагч хунтайжийг эцэг нь эзэнт гүрний төрийн гол байгууллагуудад танилцуулав: 1834 онд Сенатад, 1835 онд Ариун Удирдах Синодод гишүүн, 1841 оноос Төрийн Зөвлөлийн гишүүн, 1842 оноос - Сайд нарын хороонд. 1846 онд 1-р зэргийн Гэгээн Владимирын одонгоор шагнагджээ.

1837 онд Александр Оросоор урт удаан аялал хийж, Европын хэсэг, Кавказ, Баруун Сибирийн 29 мужид болон 1838-1839 онд Европоор айлчилжээ. Тэрээр Сибирьт очсон Оросын анхны хаан байжээ.

Александрын хийсэн гол шинэчлэлүүд:

[засварлах | кодоор засварлах]
  • Цэргийн суурингуудыг татан буулгах (1857)
  • Хамжлагт ёсыг халах (1861)
  • Санхүүгийн шинэчлэл (1863)
  • Дээд боловсролын шинэчлэл (1863)
  • Орон нутгийн удирдлага ба шүүхийн шинэчлэл (1864)
  • Хотын өөрийн удирдлагын шинэчлэл (1870)
  • Дунд боловсролын шинэчлэл (1871)
  • Цэргийн шинэчлэл (1874) зэрэг юм.

II Александрын үед Орос улс Оросын эзэнт гүрнийг бүх талаараа тэлэх бодлогыг үргэлжлүүлэв. Энэ хугацаанд Төв Ази, Кавказын Чечень, Черкесс, Ар кавказын Карс муж, Амур муж, Алс Дорнодын Приморье улсууд эзэнт гүрэнд нэгдсэн байна.

Түүний хаанчлалын эхний жилүүдэд Кавказын дайн ялалтаар өндөрлөв. Төв Азийг байлдан дагуулах ажиллагаа амжилттай дуусав (1865-1881 онд Туркестаны ихэнх хэсэг Оросын нэг хэсэг болсон). 1871 онд А.М.Горчаковын ачаар Орос улс Хар тэнгис дэх эрхээ сэргээж, флотоо тэнд байлгах хоригийг цуцалж чаджээ.

1877 онд Балканы хойгийн славянчуудын бослогыг туркууд хэрцгийгээр дарсны дараа Оросын Эзэн хаан Османы эзэнт гүрэнтэй дайн хийхээр шийджээ. Орос дайнд ялалт байгуулсны үр дүнд "Сан-Стефан"-ы энхийн гэрээгээр Румын, Серби, Монтенегро болон Болгар тусгаар тогтнолоо олж авчээ.

1858 онд Орос Хятадтай Айгуны гэрээ, 1860 онд Бээжингийн гэрээ байгуулж, түүний дагуу Амур муж, Приморийг ("Уссурийн нутаг") өөртөө авчээ.

1867 онд Аляск (Оросын Америк) АНУ-д 7,2 сая доллараар зарсан. Мөн Александр 1875 оны Санкт-Петербургийн гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд үүний дагуу Сахалиныг авч хариуд нь Курилын бүх арлуудыг Японд шилжүүлжээ.

1841 оны 4 дүгээр сарын 16 (28)-нд Петербург дахь Өвлийн ордны Их сүмд Александр Николаевич Их гүнгийн авхай Мария Александровнатай / германы нэгэн улс болох Гессен улсын хааны охин, оросын үнэн алдартны шашин хүлээж аваад Мария Александровна болсон/ гэрлэжээ.

Александр, Мария Александровна нар гэрлээд 40 жилийн турш аз жаргалтай амьдарсан гэдэг. Тэд нар найман хүүхэд төрүүлсэн байна.

  • Александра (1842—1849);
  • Николай (1843—1865);
  • Александр III (1845—1894);
  • Владимир (1847—1909);
  • Алексей (1850—1908);
  • Мария (1853—1920);
  • Сергей (1857—1905);
  • Павел (1860—1919).
Өмнөх
I Николай
Оросын хаан
18551881
Дараах
III Александр