Jump to content

Сугар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Сугар  ♀
Сугар
Сугар
Сугар гариг, бодит өнгөтэйгээр
Эрин J2000
Апоцентр 108,942,109 км
0.728 231 28 а.н.
Перицентр 107,476,259 км
0.718 432 70 а.н.
Их хагас тэнхлэг 108,208,930 км
0.723 332 а.н.
Эксентриситет 0.006 8
Орбитын үе 224.700 69 өдөр
0.615 197 0 Юлианы жил
Үзэгдэх орбитын үе 583.92 өдөр[1][2][3]
Дундаж орбитын хурд 35.02 км/с
Хазайлт 3.394 71° (Эклиптикт)
3.86° (Нарны экваторт)
2.19° (Тогтмол хавтанд)[4]
Өгсөгч уулзварын уртраг 76.670 69°
Перицентрийн аргумент 54.852 29°
Дагуул Байхгүй
Физик шинж чанар
Дундаж радиус 6,051.8 ± 1.0 км[5]
0.949 9 дэлхий
Хавтгайжилт < 0.000 2[5]
Гадаргын талбай 4.60X108 км²
0.902 дэлхий
Эзлэхүүн 9.38X1011 км³
0.857 дэлхий
Масс 4.868 5X1024 кг
0.815 дэлхий
Дундаж нягтшил 5.204 г/см³
Экваторын гадаргын гравитацын хүч8.87 м/с2
0.904 g
Сансрын хоёрдугаар хурд10.46 км/с
Экватор дахь
эргэх үе
243.018 5 өдөр
Экваторын эргэлтийн хурд 6.52 км/цаг (1.81 м/с)
Тэнхлэгийн хазайлт 177.3°[1]
Хойд туйлын баруун мандалт 18 цаг 11 мин 2 сек
272.76°[6]
Хойд туйлын хэлбийлт 67.16°
Албедо0.65 (геометр) эсвэл 0.75 (бонд)[1]
Гадаргын темп.
   Кельвин
   Цельс
багадундажих
735 K[1][8][9]
461.85 °C
Үзэгдэх гэрэлтэлт -4.6 хүртэл[1] (хагас тойрог)
-3.8[7] (бүтэн)
Өнцгийн диаметр 9.7" – 66.0"[1]
Агаар мандал
Гадаргын даралт 9.3 МПа
Бүтэц ~96.5% Нүүрсхүчлийн хий
~3.5% Азот
0.015% Хүхрийн давхар исэл
0.007% Аргон
0.002% Усны уур
0.001 7% Угаарын хий
0.001 2% Гели
0.000 7% Неон
ул мөр төдий Карбонилийн сульфид
маш бага Давсны хүчил
маш бага Устөрөгчит фторид

Сугар (англи. Venus, орос. Венера) нь Нарны аймгийн (англи. Solar System) нарнаас хоёрдахь алслагдсан бөгөөд томоороо 6 дахь, хөрст (хатуу чулуурхаг гадаргуутай) гараг юм. Сугар гараг нь нүүрсхүчлийн хий, хүхрийн хүчлээс тогтсон агаар мандалтай. Хүхрийн хүчил нь Дэлхий дээр шингэн төлөвт байдаг боловч Сугар гараг маш халуун учир хийн төлөвт оршино. Уг хүхэрлэг үүл цагт 360 км нүүдэг байна. Хүлэмжийн хийн эффект нь Сугар гаргийг Нарны аймгийн хамгийн халуун гараг болгодог байна.

Сугар гараг нь нарыг дэлхийн 224,7 өдөрт бүтэн тойрох ба тэнхлэгээ 243 орчим хоногт нэг бүтэн эргэнэ. Дэлхий, Сугар гаргийн хоорондох зай нь 40 сая км бөгөөд Сугар гаргийн татах хүч нь дэлхийнхтэй ойролцоо байна.

Сугар гарагт байгалийн хиймэл дагуул байдаггүй. Дэлхийн тэнгэрт Сугар гараг бол Нар, Сарны дараа гурав дахь хамгийн тод гэрэлтэн харагддаг юм.

Сугар гарагаас Нар хүртэл — 108 сая км (0,723 астрономын нэгж). Сугар гарагаас Дэлхий хүртэл 38-аас 261 сая км хооронд хэлбэлздэг байна. Тус гарагийн Радиус 6051,8 км (95 % дэлхийн), жин нь — 4,87⋅1024 кг (81,5 % дэлхийн) байдаг ажээ.

Телескопоор жижиг ч гэсэн та гаригийн дискний харагдах фазын өөрчлөлтийг хялбархан ажиглаж болно. Үүнийг 1610 онд алдарт италийн одон орон судлаач Галилео Галилей анх ажиглаж байжээ.

Сугар гараг нь өглөө эрт, эсвэл нар жаргасны дараа тэнгэрт хэдэн цагийн турш харагдана. Монголчууд уг гаргийг "Үдшийн гялаан", мөн "Үүрийн цолмон" гэж нэрлэдэг.

  1. 1.0 1.1 1.2 1.3 1.4 1.5 Williams, David R. (April 15, 2005). "Venus Fact Sheet". NASA. Татаж авсан: 2007-10-12.
  2. Lorenz, Ralph D.; Lunine, Jonathan I.; Withers, Paul G.; McKay, Christopher P. (2001). "Titan, Mars and Earth: Entropy Production by Latitudinal Heat Transport" (PDF). =Ames Research Center, University of Arizona Lunar and Planetary Laboratory. Татаж авсан: 2007-08-21.{{cite web}}: CS1 maint: extra punctuation (link) CS1 maint: multiple names: authors list (link)
  3. "Interplanetary Seasons". NASA. Archived from the original on 2007-10-16. Татаж авсан: 2007-08-21.
  4. "The MeanPlane (Invariable plane) of the Solar System passing through the barycenter". 2009-04-03. Архивласан огноо 2009-04-20. Татаж авсан: 2009-04-10. (produced with Solex 10 (Memento 24. Тавдугаар сар 2015 цахим архивт) written by Aldo Vitagliano; see also Invariable plane)
  5. 5.0 5.1 Seidelmann, P. Kenneth (2007). "Report of the IAU/IAGWorking Group on cartographic coordinates and rotational elements: 2006". Celestial Mechanics and Dynamical Astronomy. 90: 155–180. doi:10.1007/s10569-007-9072-y. Татаж авсан: 2007-08-28. {{cite journal}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)
  6. "Report on the IAU/IAG Working Group on cartographic coordinates and rotational elements of the planets and satellites". International Astronomical Union. 2000. Archived from the original on 2018-10-31. Татаж авсан: 2007-04-12.
  7. Espenak, Fred (1996). "Venus: Twelve year planetary ephemeris, 1995–2006". NASA Reference Publication 1349. NASA/Goddard Space Flight Center. Archived from the original on 2012-07-17. Татаж авсан: 2006-06-20.
  8. "Venus: Facts & Figures". NASA. Archived from the original (html) on 2006-09-29. Татаж авсан: 2007-04-12.
  9. "Space Topics: Compare the Planets: Mercury, Venus, Earth, The Moon, and Mars". Planetary Society. Archived from the original on 2011-08-21. Татаж авсан: 2007-04-12.