Юзеф Пилсудски
Ю́зеф /Иузеф/ Кле́менс Пилсу́дски (польш. Józef Klemens Piłsudski, 1867 оны 12 дугаар сарын 5-нд өнөөгийн Литв Улсад төрсөн- 1935 оны 5 дугаар сарын 12-нд Варшавт нас барсан) -польшийн цэргийн болон улс төрийн зүтгэлтэн. Сэргэн боссон польшийн анхны тэргүүн, польшийн Армийг үндэслэгч, Польш Улсын Маршал.
Ю.Пилсудски улс төрийн үйл ажиллагаагаа социалист үзэл бодлоос эхлүүлж Польшийн Социалист намын удирдагчдын нэг болсон. Тэрээр Дэлхийн нэгдүгээр дайны үеэр Польшийн легионуудыг байгуулсан байна. Дэлхийн нэгдүгээр дайн эхэлснээс хойш Ю.Пилсудски Польшийн улс төрд чухал нөлөө үзүүлж, Европын улс төрийн тавцанд хамгийн чухал хүмүүсийн нэг болжээ.
1918 онд тэрээр 123 жилийн турш Орос, Герман, Австро-Унгарын эзэнт гүрнүүдэд хуваагдсан хоёр дахь Польш-литвын /хоёрдахь Жечь Посолита/ хамтын нөхөрлөлийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэж, Польш улсын тэргүүн болжээ. 1922 он хүртэл Пилсудски төрийн тэргүүн хэвээр байв. Энэ үед 6 дайн болж түүний нэг Варшавын ойролцоох Зөвлөлт-Польшийн хоорондох дайнд Улаан Арми ялагдаж улмаар энхийн гэрээнд гарын үсэг зурсан байна.
1923 онд Польшийн засгийн газарт Пилсудски-г эсэргүүцэгчид давамгайлж байх үед тэрээр хэдэн жилийн турш идэвхтэй улс төрөөс татгалзсан боловч 1926 оны 5 дугаар сарын төрийн эргэлтийн дараа нас барах хүртлээ тэрээр төрийн тэргүүн байсан.
Залуу байхад нь түүнийг Виктор (Польш: -Wiktor), Миечзлав (Польш:- Mieczysław), Зюк (Польш:- Ziuk -гэх мэт нууц нэрээр нэрлэдэг байсан. Легионуудад алба хааж байсан хүмүүс дунд Комендант (Польш:-Komendant ), Өвөө (Польш: Dziadek) зэрэг хочтой байжээ. ), Маршал (Польш: Marszałek).
1917 онд Пилсудски-г улс төрчийн хувьд польшийн иргэд шүтэж эхэлсэн бөгөөд түүнийг нас барсны дараа улам их шүтэн дээдлэх болсон. 1945-1989 онуудад буюу коммунизмын үед Пилсудски-н тухай сэдвийг бүрэн хориглосон байв. Гэсэн хэдий ч 1988 онд Пилсудскийн “Тусгаар тогтнолын 70 жил. Юзеф Клеменс Пилсудски" бичвэртэй түүний хөрөгтэй мөнгөн зоос гарч байжээ. Өнөөдөр түүний хаанчлалын үеийн зарим талыг маргаантай гэж үзэж байгаа ч Пилсудски-н дурсгалыг Польшид гүнээ хүндэтгэдэг байна.
Намтраас
[засварлах | кодоор засварлах]Эцэг нь Юзеф Винченты Пилсудски ( Józef Wincenty 1833–1902), 1863 оны бослогын үеэр Ардын засагт комиссар байсан, эх нь Биллевичүвын Мария (Maria Billewiczów 1842–1884) нэрт шляхтын гаралтай байсан.
1887 оны 3 дугаар сарын 22 -нд түүнийг Оросын эзэн хаан III Александрыг хөнөөх хуйвалдаанд оролцсон хэргээр баривчилжээ. 5 дугаар сарын сүүлээр 60 ялтантай намын нэг хэсэг болох Юзеф Пилсудски-г дагалдан явуулав. Шилжилт хэдэн сар үргэлжилсэн бөгөөд 1887 оны 10 дугаар сарын эхээр Пилсудски Эрхүү хотод ирэв. Пилсудски-н цөллөгийн газар бол Эрхүүгээс умард зүгт 650 км -т орших Киренск байв. Гол мөрөн хөлдөх хүртэл Пилсудски Эрхүүгийн дамжин өнгөрүүлэх шоронд байсан. Пилсудски Эрхүүгийн шоронд байхдаа суурин газар руу шилжихийг хүлээж байх үед тэнд бослого гарсан байна. Пилсудски-н нэг камерын Цейтлин гэгч цагдаагийн даргатай мэндчилээгүйгээс бүх зүйл эхэлсэн юм.
1887 оны 12 дугаар сарын 8 -нд болсон бослогод оролцсоныхоо төлөө Ю.Пилсудски нэмэлт зургаан сар шоронд хоригдож, эхэндээ түүнд гурван сарын хорих ял оноосон боловч дараа нь прокурорын эсэргүүцлээр уг хугацааг шинэчлэн тогтоожээ. 1887 оны 12 дугаар сарын сүүлээр Пилсудски тэнд "1863 оны" бослогод оролцож, цөллөгт байсан польшуудтай уулзаж байжээ. 1890 оны 8 дугаар сарын эхээр түүнийг Эрхүү мужийн Тунка хэмээх жижиг тосгонд цаашид цөллөгөө үргэлжлүүлэхээр нутаг заажээ.
1892 оны 5 дугаар сарын 24-нд түүний цөллөгийн хугацаа дуусч тэрээр Эрхүүгээс явж сарын дараа буюу 6 дугаар сарын 30-нд Вильно хотод ирж улмаар дахин бий болсон Польшийн Социалист намд элссэн байна.
1894 оны 12 дугаар сард Пилсудски анх удаа Швейцарт очиж, Олон улсын Социалитстуудын анхны их хуралд Польшийн социалист намыг төлөөлж оролцов. Англид Пилсудски дараа нь (1926-1939) Польшийн ерөнхийлөгч болсон Игнаси Москицкитай уулзаж байжээ. 1896 оны 5 дугаар сараас хойш тэрээр Лондонд үлдэж, Ажилчдын Төв Хорооны төлөөлөгчөөр 2 -р Интернационалийн 4 -р их хуралд (7 -р сарын 27 - 8 -р сарын 1) Виктор Костсес нэрээр оролцов.
Орос руу буцаж ирэхдээ тэрээр намын хэвлэлийн ажилд анхаарлаа төвлөрүүлсэн тул өнөөгийн Вилно хотын захад байрладаг хэвлэх үйлдвэр 1895 оны 6 -р сард "Роботник" сонин дахин хэвлэгдэж эхлэв.
1918 оны 11 дүгээр сарын 11 -нд Пилсудски Варшавт ялалт байгуулсны дараа Реженси Зөвлөл түүнийг түр төрийн тэргүүнээр томилов. Варшавт буцаж ирснээс нэг хоногийн дараа Пилсудски дайчин нөхөдтэйгээ уулзаж, социалист маягаар "нөхөр" гэж ханддаг байсан бөгөөд хувьсгалт үзлийг нь дэмжихийг хүссэн боловч тэрээр татгалзаж, "Нөхдүүд ээ, би Социализмын улаан трамвайг "Тусгаар тогтнол" зогсоол хүртэл жолоодож байсан ч би энэ зогсоол дээр буусан. Хэрэв та амжилтанд хүрвэл эцсийн зогсоол руу явж болно, гэхдээ одоо "Та" гэж нэг нэгэндээ хандаж байя гэжээ.
Хил хязгаар тодорхойгүй байсан Польш улс байгуулагдсан тул Пилсудски Польшийг татсан олон тооны цэргийн зөрчилдөөнтэй тулгарсан юм. Эхний ийм зөрчилдөөн нь өөрийгөө Баруун Украйн Бүгд Найрамдах Улс хэмээн зарласантай зөрчилдөөн байв.
1. Польш -украины дайн. /1918-1919/
2. Зөвлөлт-польшийн дайн /1919-1920/
3. Варшавын тулаан
1922 оны 12 дугаар сарын 14 -нд Пилсудски 1922 оны 12 дугаар сарын 9 -нд сонгогдсон Польшийн анхны Ерөнхийлөгч Габриэль Нарутовичт эрх мэдлээ шилжүүлэв. Долоо хоногийн дараа, 1922 оны 12 дугаар сарын 16-нд Г.Нарутовичийг зураач Элигиуш Невядомски алжээ, Пилсудскийг алах зорилготой байсан боловч үндэсний ардчилсан суртал ухуулгын нөлөөгөөр зорилгоо өөрчилсөн гэдэг.
1926 оны 5 дугаар сарын 31 -нд Пилсудски Польшийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон боловч өөрөө огцорчээ. Хоёр дахь санал хураалтаар Пилсудскийн зөвлөмжийн дагуу Игнаси Москицки ерөнхийлөгчөөр сонгогдов. Шинэ засгийн газар байгуулагдсанаар Пилсудскийн хийсэн төрийн эргэлтийг хуульчилсан юм.
1934 оноос эхлэн Пилсудскийн биеийн байдал муудаж, байнга ханиад хүрч, халуурч, эрүүл мэнд нь муудаж эхлэв. Пилсудски өөрөө өвчтэй гэдгээ харуулахгүй байхыг хичээдэг байв. 1934 оны сүүл - 1935 оны эхээр өвчний хурцадмал байдал үүссэн тул 1934 оны 11 дүгээр сарын 11 -нд Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан цэргийн жагсаалд оролцож байхдаа тэрээр ухаан алдах дөхсөн байна.
1935 оны 5 дугаар сарын 12-нд Ю.Пилсудски элэгний хавдраар 20.45 минутанд Варшав хотод нас барсан байна.
- Articles with faulty RISM identifiers
- All articles with faulty authority control information
- 1867 онд төрсөн
- 1935 онд өнгөрсөн
- Польшууд
- Оросууд
- Оросын Хаант Улсын хүн
- Польшийн ноёрхогч
- Польшийн маршал
- Польшийн ерөнхий сайд
- 20-р зууны зэвсэгт хүчний хүн
- 20-р зууны улс төрч
- Мандах Нар одон шагналтан (их загалмай)
- Хүндэт легионы гишүүн (их загалмай)
- Польшийн Дахин төрөлт одон шагналтан (их загалмай)
- Гэгээн Маврикий ба Лазарын одон шагналтан (их загалмай)
- Бүгд Найрамдах Польш Улсын Гавьяаны алтан загалмай шагналтан
- Зоригт Михай Цэргийн одон шагналтан
- Цагаан Бүргэд одон шагналтан
- Белостокийн хүндэт иргэн
- Гдынягийн хүндэт иргэн
- Краковын хүндэт иргэн
- Львовын хүндэт иргэн
- Пшемыслийн хүндэт иргэн
- Жешувын хүндэт иргэн
- Санокийн хүндэт иргэн
- Торунийн хүндэт иргэн
- Варшавын хүндэт иргэн
- Лодзийн хүндэт иргэн
- Эрх Чөлөөний Загалмай одон шагналтан
- Леопольдын одон шагналтан (их загалмай)
- Өмнөдийн Загалмай Үндэсний одон шагналтан
- Цэргийн эр зориг одон шагналтан
- Цамхаг ба Илд одон шагналтан (их загалмай)
- Зөвлөлт-Польшийн дайны хүн
- Дэлхийн нэгдүгээр дайны хүн
- Польшийн язгууртан
- Польшийн батлан хамгаалахын сайд