Эволюци
Эволюци (латин. evolutio — «дэлгэрэх») нь амьд байгалийн хөгжлийн шилжих [удамших хувьсал|удамших хувьслын]] (генийн өөрчлөлт, байгалийн шалгаралтаар дасан зохицолт, зарим био хэлбэрүүд үгүй болж зарим нь шинээр бий болдог) үйл явц юм. Эволюци хэмээх нэр томъёог өнөөгийн утгаар нь анх 1762 онд Швейцарын эрдэмтэн Шарль Боннэ хэрэглэжээ. Эволюцийн онолыг 19-р зууны үед Английн эрдэмтэн Чарльз Дарвин байгалийн шалгарлын онолоор анх боловсруулжээ. Орчин үед эволюцийн онолын судалгаа макроэволюц, микроэволюц гэсэн үндсэн хоёр түвшинд явагдаж байна. Шинэ зүйл үүсэн бүрэлдэхэд хүргэдэг популяцийн генетик, экологийн эргэлт буцалтгүй өөрчлөлтийн тухай ойлголтыг микроэволюц гэдэг. Харин макро эволюци нь зүйлээс дээших, баг, овог, төрөл гэх мэт ангилал зүйн нэгжүүдийн үүсэл, хөгжил, өөрчлөлттэй холбоотой эволюцийн үйл явц юм. Биологийн эволюц нь нийгмийн эволюциэс дараах 3 шинжээрээ ялгаатай. Үүнд:
- Эргэлт буцалтгүй процесс
- Биологийн ашигтай шинжийн өөрчлөлт
- Залгамж удамшилд үндсэлдэг
Биологийн хувьсал-эволюци бол биологийн шинжлэх ухааны үндсэн тулгуур онолын нэг мөн. Янз бүрийн шалтгаанаар амьд биеийн генийн түвшинд гарсан өөрчлөлт байгалийн шалгаралд ивээгдвэл тухайн бүлэг амьтан хувьсан хөгждөг амьд байгалийн ерөнхий зүй тогтолын онолыг эволюци гэнэ. Энэ хөгжлийн гол эх үүсвэр нь тухайн амьтаны генд гарсан янз бүрийн шалтгаантай санамсаргүй өөрчлөлт байдаг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Эволюцийн хөгжил
[засварлах | кодоор засварлах]Эволюцийн хөгжлийн түүхэн шат нэлээд ээдрээтэй байсан. 17-18-р зууны үед биологийн ухаанд Преформизмын сургаал гарч, түүний араас эпигенез, трансформизм г.м сургаалиуд гарсан. Эволюцийн шинжлэх ухааны хөгжлийг дэвшилтэд хүргэсэн эрдэмтэд бол К.Линней, Ч.Дарвин нар юм.
Дарвины эволюцийн сургааль
[засварлах | кодоор засварлах]Чарьз Дарвины Эволюцийн сургаал гарах болсон нөхцөл нь тухайн үеийн Английн нийгэм эдийн засгийн хөгжил, Боловсрол шинжлэх ухаан, Бигль хөлөг онгоцны аялал зэрэг болно. Чарльз Дарвин 1831-12-27-нд Бигль хөлөг онгоцоор Өмнөд Америк, Австрали, Номхон далайн эрэг орчмын газраар судалгаа явуулж маш арвин цуглуулга хийсэн. 1836- 10-2-нд буцаж ирэн цуглуулсан материалаа нэгтгэн судлах ажилдаа орсон. Дарвины авч үзсэн үндсэн асуудлууд нь:
- Үүлдэр, сорт, зүйлийн гарал үүсэл
- Удамших ба хувьсах чанар
- Амьдралын төлөөний тэмцэл
- Байгалийн шалгарал юм.
Шалгарлыг Дарвин зориудын ба байгалийн гэж хуваасан.
"Зориудын шалгарал" нь хүн үүссэн цагаас буюу хүний оролцоотой бий болдог, "Байгалийн шалгарал" гэдэг нь амьд бие үүссэн цагаас эхлэн бий болсон гэж үздэг байна.
Мөн зориудын шалгарлыг дотор нь "аргачилсан ба санамсаргүй" гэж хуваана. Аргачилсан хэлбэр нь тодорхой зорилт тавин түүнийгээ хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм.
Түүхэн хувьсах хөгжлийн морфологийн зүй тогтлууд
[засварлах | кодоор засварлах]Конвергенц (ижилсэх). Удам төрлийн хувьд ойрын холбоогүй, ангилал зүйн янз бүрийн бүлэг, нэгжид хамаарах амьд бие махбодод бие биеэс үл хамааран адил төстэй шинжүүд макроэволюцийн явцад үүсэхийг конвергенц буюу шинж тэмдгийн хувьд ижилсэх хувьсал гэнэ. Амьдралын адил төстэй орчинд дасан зохицох, байгалийн шалгарлын чиглэл төстэй байсан зэргээс шалтгаалж амьд бие махбод шинж тэмдэг буюу дасан зохилдолгооны хувьд ийнхүү ижилсдэг.Дөлгөөнөө сайн уу Амьтны аймгийн 2 өөр хүрээнд багтдаг сохор номин, хүн хорхой хоёр газар малтахад гойд зохицсон хүчирхэг урд мөчөөрөө тун төстэй. Өөр өөр ангид хамаарах аврага загас, халим, далайн гахай, загасан гүрвэл зэрэг нь усан орчинд амьдрах болсонтой холбогдон биеийн хэлбэрээрээ аварга загастай мөн л ижилссэн байна. Бас амьдралын дотоод үйл ажиллагааны шинж тэмдгээрээ төсөөтэй болдог. Конвергенц-латин хэлний “convergere”-ойртох, ижилсэх гэсэн үгнээс гаралтай. Усанд даарч хөрөхөөс хамгаалж, арьсан дороо их өөхөлдөг зохилдлого халим, сэлүүр шийртэнд адилхан байдаг. Ууттан болон ихэст сүүн тэжээлтнүүд бие биеэс үл хамааран, адил төстэй болжээ.
Дивергенц (салан холдуулах). Энэ нь шалгарлын замаар шинж тэмдгүүд салж холдох үйл явц юм. Амьдрах орчны нөхцөлийн янз бүр байдал нь дивергенц явах үндсэн хүчин зүйл болно. Дивергенц нь конвергенцийн эсрэг үзэгдэл юм. Дивергенцийн үр дүнд зүйлээс баг хүртэлх ангилал зүйн бүлгүүд шинээр үүсэх боломжтой. Дивергенц – Латин хэлний “divergere” –холдох салах гэсэн үгнээс гаралтай.
Параллелизм (зэрэгцэн хөгжих). Нэг ерөнхий өвөгтэй, удам төрлийн хувьд ойр зүйлүүд амьдрах орчны адил төстэй нөхцөлд амьдрах болсонтой холбогдон шинж тэмдгийн хувьд бие биеэс үл хамааран, ижилсэх үзэгдлийг параллелизм буюу зэрэгцсэн хувьсал гэнэ. Зэрэгцсэн эволюцийн жишээ байгальд нэн элбэг. Тухайлбал, ургамлын хатуулаг хэсгээр хооллохтой холбогдон мэрэгчид, туулай хэлбэртний шүдний хөгжил бие биеэс хамаарах байдлаар зэрэгцэн явсны эцэст, хэлбэр бүтцийн хувьд тун адил төстэй болсон байдаг. Далайн муур, далайн морь, далайн хаванд адилхан сэлүүр үүссэн нь усан орчинд шилжин амьдрах болсонтой холбоотойгоор зэрэгцсэн хувьсал явагдсаны үр дүн болно. Ийнхүү байгалийн шалгарал адил чиглэлд үйлчилснээр эволюци нэг шугамаар зэрэгцэн явж бие биеэс үл хамааран адил төстэй шинжүүд хөгждөг. Параллелизм – Грек хэлний “parallelismos” -зэрэгцэх, хослох гэсэн үгнээс гаралтай.
Эх үүсвэр
[засварлах | кодоор засварлах]Энэ санамсаргүй өөрчлөлт ашигтай байвал дараачийн үе удамд дамжин, цаашид тухайн өөрчлөлтийг агуулсан амьтад бусдаасаа давуу боломжтойгоор үржиж, үр төлөө үлдээснээр улам төгөлдөрждөг. Иймээс эволюцийн эх үүсвэр нь
- генийн өөрчлөлт буюу мутаци
- рекомбинаци буюу эцэг эхийн генийн харилцан хорших
Эдгээрийн үр дүнд нэг зүйл амьтан, нэг сүргийн амьтдын дотор жигд биш байдал үүсэж, байгалийн шалгаралд харилцан адилгүй хариу үйлдэл үзүүлдэг.
Хөдөлгөгч хүч
[засварлах | кодоор засварлах]Эдгээрийн эх үүсвэрүүдэд үйлчилдэг үндсэн хоёр үйлчлэгч хүч байдаг. Үүнд:
- байгалийн шалгарал
- зориудын шалгарал
Байгалийн шалгарал нь тогтворжуулагч, сарниулагч, нэг тийш чиглэсэн гэсэн гурван үндсэн хэлбэр байдаг. Хэрэв дундаж үзүүлэлттэй амьтанд амьд үлдэж үр удмаа үлдээх илүү боломж олдож байвал энэ нь тогтворжуулагч шалгарал юм. Харин үүний эсрэг дунджийн хоёр захын үзүүлэлт бүхий амьтныг ивээж байвал сарниулагч, зөвхөн нэг чиглэл дэх хэлбийлтийг ивээж байвал чиглүүлэх шалгарал юм.
Генийн дрейф нь чөлөөтэй эвцэлдсэн үржлийн үр дүнд генийн давтамж санамсаргүйгээр үеэс үед өөрчлөгдөхийг хэлнэ. Энэ санамсаргүй өөрчлөлийн нөлөө олон гишүүн бүхий популяцид үл ялиг байхад харин харьцангуй цөөн гишүүн бүхий популяцид хурцаар ажиглагдана.
Энэ археологийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ биологийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ экологийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ геологийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ түүхийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ палеонтологийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.