Jump to content

Христийн чуулган

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Энэ нь Есүс Христийг өөрсдийн Аврагч, мөн Эзэн хэмээн хүлээн зөвшөөрч, түүний төрөлт, амьдрал, үхэл, дахин амилалд итгэсэн хүмүүсийн нөхөрлөл юм. Христийн чуулган нь гурван үндсэн ухагдахуунаар ойлгогддог. 1. Христийн Чуулганы нэгдмэл байдал Энэ нь Есүс Христийг Бурхан Эцэгийнхээ баруун гарын хүндэт суудалд залрахаар дээш хөөрөн одсоны дараагаар Пентехөст баярын үед Ариун Сүнсний дүүргэлтээр үүссэн чуулган бөгөөд энэ нь одоо ч үргэлжилж байгаа. Энд цаг хугацаа орон зай үл хамааран Есүс Христийн дахин ирэлтээр дэлхийн төгсгөл ирэх хүртэл үргэлжлэх юм. Энэ нь анхны чуулганаас эхлээд ирээдүйн бүх чуулганыг нэг чуулган Христийн Бие хэмээн хардаг. 2. Итгэгчдийн нөхөрлөл Энэ нь газар нутгаар хязгаарлагдсан бүлэг итгэгчдийн нэгдэл юм. Энэ нь аливаа байршил, байр, орон зайнаас үл хамаарах бөгөөд тэдний цугларч буй нь өөрөө чуулган юм. Чуулганы барилга байгууламж үүнд маш бага утгатай бөгөөд байргүй ч тэд цугларч байгаа нөхцөлд энэ нь чуулган болно. 3. Хувь хүн Итгэгч бүр Ариун Сүнсний орших сүм гэж хэлэгддэг. Энэ утгаараа хүн бүр чуулганы эд эс бөгөөд мөн чуулган юм.[1]

Христийн чуулган буддын сүм дуганаас ялгаатай. Энэ нь итгэгчид хэрэгтэй үедээ ирдэг үйлчилгээний газар биш. Итгэгчид өөрсдөө цугларч, Бурханы сургаалыг сонсож, чуулганаа өөрсдөө бүрдүүлж байдаг. Христитгэлийн нэг онцлог нь ганц хоёроороо ч байсан заавал цугларч, Бурхан Эзэнээ алдаршуулдаг, Библиэс суралцдаг, залбирдагт оршино. Чуулган нь христитгэгчдийг нийгэмдээ сайн үйлс бүтээхэд нь урамшуулдаг гол газар нь байдаг. Христийн чуулган нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, болон бусад төрийн бус байгууллагуудын үйлчилгээг бие даан явуулдаг төрийн бус байгууллага тул олон улс Христийн чуулганууд болон бусад шашны болон секуляр байгууллагууд дээр тэрхүү ачаагаа тавьсан байдаг.

  1. Сүмд нүглээ хүлээн зөвшөөрөх Дүрэм