Түргэн сум
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Түргэн сум
ᠲᠦᠷᠭᠡᠨᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Увс |
Байгуулагдсан | 1925 он |
Газар нутаг | |
• Нийт | 2,253.42 км2 (870.05 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 2,080 |
Цагийн бүс | UTC+7 (UTC + 7) |
Түргэн сум нь 1925 онд БНМАУ-ын бага хурлын тэргүүлэгчдийн 5-р тогтоолоор Чандмань уул аймгийн Төгс буянт уулын хошуунаас Дэлгэрмөрний дэнж дээр Баянхайрхан сум нэртэй байгуулагдсан. Анх 9 баг, 603 өрх, 2600 хүн амтай, 97800 толгой малтай байв. 1931 оноос Түргэн сум гэж нэрлэгджээ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд Баянхайрхан, Рашаант, Эрдэнэхайрхан гэсэн 3 багтай. Түргэн сум нь 225342га нутаг дэвсгэртэй, 2018 оны жил эцсийн статистик үзүүлэлтээр 608 өрх, 2125 хүн амтай, 143959 толгой мал тоолуулжээ. Аймгийн төвөөс 35 км-т орших бөгөөд 32 км хар замаар холбогдсон, 15611 га ой бүхий талбайтай,ойт хээрийн бүсэд оршдог. Сумын иргэд ихэвчлэн мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг. Ер нь өол устаж үгүй
Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.