Токиогийн Их Сургууль
Токиогийн Их сургууль (өмнө Токиогийн Эзэн хааны Их сургууль гэгддэг байсан. япон. 東京大学 Тоокёо Дайгакү, товч. 東大 Тоодай) - Японы нэр хүнд бүхий Их сургуулийн нэг. Судалгааны лабораториудаараа алдартай Их сургууль юм.
Токиогийн Их сургууль Хонго, Комаба, Кашива, Широканэ, Накано дүүргүүдэд таван оюутны хотхонтой ажээ. Их сургууль 10 факультет, 15 аспирантуртай байна. Нийт 30 мянган оюутантай байдгаас гадаадын 4200 оюутантай байна. Тус их сургууль гадаадын оюутнуудыг ихээхэн дэмжиж анхаарал тавьдаг ажээ.
Токиогийн их сургууль нь 2019 онд "Times World University Rankings"-ийн 11-р байранд жагссан. Энэ үзүүлэлэтээрээ АНУ, Их Британийн их сургуулиудын дараа бичигдэж байв. Токиогийн их сургууль нь шинжлэх ухааны олон чиглэлээр хамгийн өндөр нэр хүндтэй гэгддэг.
Алдартай төгсөгчид
[засварлах | кодоор засварлах]Тус сургуулийг төгсөгчдийн дунд Нобелийн шагналт 11, Фильдсийн медальт 1, Гауссын шагналт 1, Прицкерийн шагналт 4, Японы 18 Ерөнхий сайд байдаг.
- Физикийн Нобелийн шагналтан:
- Лео Эсаки, Кошиба Масатоши, Ёоичиро Намбү, Кажита Такааки, Манабэ Шюүкүро
- Химийн Нобелийн шагналтан:
- Нэгиши Эйичи
- Анагаахын Нобелийн шагналтан
- Оомүра Сатоши, Оосүми Ёшинори
- Энхтайвны Нобелийн шагналтан
- Сато Эйсакү
- Уран зохиолын Нобелийн шагналтан
- Кавабата Ясүнари, Ооэ Кэнзабүро