Титрац
Титрац (титриметр, эзлэхүүний дүн шинжилгээ) нь тодорхойлсон шинжлэгч (тодорхойлогдох гэж буй бодис) -ын концетрацын тодорхойлох элбэг ашиглагддаг лабораторын тоон химийн шэнжилгээний арга юм. Титрант эсвэл титратор нэршилтэй урвалж нь концетрац, эзлэхүүний стандарт уусмалын бэлдмэл. Титрант нь шинжлэгчийн концетрацыг тодорхойлохын тулд шинжлэгч (титранд гэж нэршилж болдог) -ийн уусмалыг ашиглан хариу үйлдэл үзүүлж тодорхойлохыг хэлнэ. Шинжлэгчид хариу үйлдэл үзүүлсэн титрантын эзлэхүүнийг титрацын эзлэхүүн гэж нэрлэнэ.
Түүх ба этимологи
[засварлах | кодоор засварлах]“Титрац” гэсэн үг нь 1543 оны “ титрэр” гэсэн үгээс гаралтай, энэ үгийн утга нь алт, мөнгөн зоосны пропорц эсвэл алт, мөнгөн эдлэлийг / нарийн цэвэр эсвэл цэвэрийн хэмжүүр/ илэрхийлдэг юм. Тилтэр нь титрэр болж аяандаа “ нарийн чанартай хайлшсан алт” болж мөн дараа нь “өгөдсөн дээжийн бодисын концетрац” болжээ. 1828 онд Франц химич болох “ Жосеф Луис Гэй-Луссак” нь анх титэр гэсэн үгийг үйл үг болгон / титрэр/ гэж ашиглаж, “ өгөдсөн дээжийн бодисын коннцетрацыг тодорхрйлох” гэсэн утгаар оруулжээ.
Эзлэхүүнтэй шинжилгээ нь 18-р зууны сүүл үеийн Францаас гаралтай. Франсуа-Антуан-Анри Дескройзиллес 1791 онд анхны бюретка (хэмжигч цилиндртэй төстэй) бүтээжээ.