Сонин
Сонин гэдэг нь эдийн засаг, улс төр, нийгэм, спорт зэргийн шинэ соргог мэдээг мэдээлэх зорилготой Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нэг төрөл бөгөөд нийтлэл, өгүүлэл, гэрэл зураг, зураасан зураг зэргийг цаасан дээр хэвлэсэн зүйлийг хэлнэ.
Сонин нь дэлхий дахин болон орон нутгийн, мөн ямар нэг бүлэглэлийн доторх мэдээллийг дамжуулах хэрэгсэл бөгөөд сонины газар гэж нэрлэгдэх мэргэжлийн байгууллагын хэвлэн гаргадаг сонин нь нийгэмд хүчтэй нөлөө үзүүлдэг. Сонины үзүүлэх нөлөө нь түүний хэвлэгдэх хувиар хэмжигдэнэ.
Сонинд мэдээ, нийтлэл бичдэг хүнийг сэтгүүлч мэргэжилтэй эсэхээс үл хамаарч нийтэд нь сурвалжлагч гэнэ.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Цаасан дээр хэвлэгддэг тул цаасыг хүн төрөлхтөн ашиглаж эхэлсэн үеэс сонин бий болсон гэж үздэг.
Орчин үеийн сонин нь аж үйлдвэрийн хувьсгалын дараах Европт бий болсон бөгөөд цаасыг машин ашиглан их хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой болсноос улбаатай. Мөн хэвлэх тоног төхөөрөмжийн хөгжил, боловсролын түвшний өсөлт ч сониныг дэлгэрэхэд нөлөөлсөн. Сонин нь олон түмэнд зориулсан зах зээлийн нэг хэлбэр болтлоо өсч, байгууллагууд сонинд зар сурталчилгаагаа тавиулах болжээ. Сонин нь шинэ соргог мэдээ буюу сонин сайхан гэсэн үгнээс гаралтай. Энэ нь сонины шинэ мэдээг дамжуулах чанарт тун сайн тохирсон нэр юм. Монгол Улсад анх сонин хэвлэл үүсэхэд хөрш орнуудын нөлөө их байсан гэж үздэг. Монголын анхны сонинуудыг дурдвал: Дорнод хязгаарын амьдрал, Шинэ толь хэмээх бичиг, Нийслэл хүрээний сонин бичиг зэрэг юм. Шинэ толь хэмээх бичиг сонин нь 1913 оны 3 дугаар сарын 06-нд анхны дугаараа төрөлх Монгол хэлээр, Монголчууд өөрсдөдөө зориулж гарсан тул Монголын үндэсний сэтгүүл зүйн өдөр гэж тэмдэглэдэг.
Төрөл ангилал
[засварлах | кодоор засварлах]Сонин хэвлэлийг түгээж буй үзэл баримтлал, сэдэв, хамрах хүрээ, давтамж зэргээс хамаарч ангилдаг.
Давтамжаар нь
[засварлах | кодоор засварлах]- Өдөр тутмын сонин
- Өглөөний сонин (Өглөө, оройны сонин)
- Оройны сонин (Өглөө, оройны сонин)
- Долоо хоног тутмын сонин
- Хоёр долоо хоног тутмын сонин
- Сар тутмын сонин
- Тэмдэглэлт өдрийн сонин гэх мэт.
Хамрах хүрээгээр нь
[засварлах | кодоор засварлах]- Үндэсний хэмжээний сонин
- Орон нутгийн сонин
- Хотын сонин
- Сургуулийн сонин гэх мэт.
Хандах бүлгээр нь
[засварлах | кодоор засварлах]- Бүх нийтийн хэвлэл
- Хүүхдийн хэвлэл
- Эмэгтэйчүүдийн хэвлэл
- Эрэгтэйчүүдийн хэвлэл
- Мэргэжлийн хэвлэл гэх мэт.
Хүн амын насжилтаар нь
[засварлах | кодоор засварлах]- Хүүхэд залуусд
- Хүүхэд багачуудад
- Ахмадуудад
- Бүх нийтэд зориулсан гэх мэтээр ангилдаг.
Цахим сонин
[засварлах | кодоор засварлах]- Орчин үед интернэтэд мэдээ нийтлэлээ тавьдаг, цахим орчинд зориулсан байдлаар бэлтгэдэг сониныг цахим сонин гэнэ.
- Мэдээллийн технологийн хөгжил нь сонинд мэдээ оруулах ажлыг жирийн иргэн ч хийх боломжтой болгосон тул иргэний сэтгүүл зүй гэсэн ойлголт бий болж хөгжиж байна.
- Монголд Өнөөдөр, Өдрийн сонин зэрэг өдөр тутмын сонинууд өөрийн вэб сайтдаа цахим сониныг эрхлэн гаргадаг бөгөөд сонинуудын нийтлэлийг оруулдаг сайтууд ч олон бий. Мөн дээр дурьдсан иргэний сэтгүүл зүйг хөгжүүлэхээр зорьсон Бүгдээрээ.мн хэмээх сайт 2006 оны 11 дүгээр сараас ажиллаж байжээ.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]- Монголын сонинуудын жагсаалт
- Хэвлэлийн тусгай дугаар
- Долоо хоног тутмын сонин
- Өдөр тутмын сонин
- Үнэгүй сонин
- Сонины цаас