Jump to content

Солир

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Канад улсын Оттава хотын байгалийн түүхийн музейн үзмэр.

СолирТэнгэрээс унагч чулуу юм.[1][2][3]

Гараг хоорондын орон зайд янз бүрийн нас бүхий элдэв төрлийн тоос, шороо, том жижиг хатуу биетүүд оршдог. Дэлхийн гадарга тоосны ширхгээс хэдэн кг жин татах чулуу хүртэлх янз бүрийн хэмжээтэй сансрын биетээр байнга "бөмбөгдүүлж" байдаг.[4] [5][6][7][8] Эдгээр биетүүд нь дэлхийн хийн мандалд цагт 60,000 км ба түүнээс ч их хурдтайгаар орж ирэн агаарын үрэлтийн улмаас хайлж шатна. Эдгээрийг дотор нь гурав ангилна.Иш татахад гарсан алдаа: The opening <ref> tag is malformed or has a bad name Үүнд:

  • Солирын биетүүд — Сансрын орон зайд буй тоосны хуримтлал буюу чулуулгийн хэлтэрхий юм.
  • Толир — Хийн мандалд орж ирэн шатаж буй биетийн харагдах хэсэг юм. "Од харвах" нь чухамдаа толир шатаж буйн илрэл юм.
  • Солир — Шатаж дуусалгүйгээр дэлхийн гадарга дээр унаж ирэх толирын биетийг солир гэдэг. Солирыг унасан газрынх нь нэрээр голдуу нэрлэнэ. Ийм замаар дэлхий дээр унаж ирдэг 200 тн орчим биетийн ихэнх нь тоосны жижиг ширхэг төдий ч 20 орчим нь солир байдаг.

Найрлагаас нь хамаарч солирыг 3 төрөлд хуваадаг. Үүнд:

Чулуун солир их байх магадлалтай боловч олдсон солирууд ихэнхдээ төмөр солир байдаг.

Солирын биет нь дэлхийн агаар мандалыг нэвтлэн газарт буун солир болж буй үзэгдэл.

Дэлхийн гадарга дээр том солир унаснаас үүссэн өвөрмөц хэлбэр нь сарны гадаргад зонхилдог өрх тогооноос ялгаагүй байдаг.

Монголд солир унаж байсан мэдээ олон. Жишээ нь, 1933 онд Өмнөговь аймагт Ноён Богд, Говь-Алтайд Аж Богд (582 кг жинтэй) зэрэг солир унажээ. Хамгийн том нь Ховд аймгийн Булган сумын нутаг дахь 20 тн Мөнгөн дөш солир юм.Иш татахад гарсан алдаа: The opening <ref> tag is malformed or has a bad name

Солиртой холбогдолтой зургийн цомог

[засварлах | кодоор засварлах]
  1. "meteoroid". Science Dictionary.
  2. Coffey, Jerry (2009-07-30). "What Is The Difference Between Asteroids and Meteorites". Universe Today. ...asteroids are smaller than planets but larger than meteoroids
  3. "meteoroids". The free dictionary.
  4. Е.Батчулуун (2009). Дэлхий судлал. Мөнхийн үсэг. p. 352.
  5. "Archive copy". Archived from the original on 2015-07-02. Татаж авсан: 2014-02-27.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  6. "Archive copy". Archived from the original on 2003-12-26. Татаж авсан: 2014-02-27.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  7. "Asteroid Fast Facts". NASA.
  8. "Infographic: What's the Difference Between a Comet, Asteroid and Meteor?". Universe Today. 20 February 2013.
 Commons: Солир – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Stub icon

Энэ солирын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ одон орны тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.