Нимгэн төмөр
Нимгэн төмөр гэдэг нь өнхрүүлэн элдсэн металл бүтээгдхүүнийг хэлэх бөгөөд түүнийг хавтан байдлаар нийлүүлдэг. Бараг бүх металлыг нимгэн хавтан болгон боловсруулах боломжтой. Маш нарийн нимгэн төмрийг (энэ төрлийн нимгэн төмөр нь 60 µм-ээс бага зузаантай) ялтсан металл гэж нэрлэдэг ба үүнд жишээлбэл хөнгөнцагаан ялтсан цаас эсвэл ялтсан алт зэрэг байна.
Эхний бүтээгдхүүн
[засварлах | кодоор засварлах]Нимгэн төмөр үйлдвэрлэхийн тулд эхлээд түүнд зориулан бэлдсэн гулдмай хэрэгтэй. Энэ гулдмайг цулаар нь цутгах эсвэл татаасан цутгамалын аргаар үйлдвэрлэн гаргадаг.
Нимгэн төмрийн төрөл
[засварлах | кодоор засварлах]Ган нимгэн төмрийг түүний шинж чанараас нь хамааруулан ялгана. Гэхдээ ихэнх тохиолдолд түүний зузаанаар нь хуваан ангилдаг.
Зузаан багатай нимгэн төмөр
[засварлах | кодоор засварлах]Зузаан багатай нимгэн төмөрт 3 мм-ээс бага зузаантай хавтангууд орно. Ийм төрлийн зузаантай төмрийг халуун эсвэл хүйтнээр нь элдэн боловсруулах ба ихэнх тохиолдолд хэлбэрт оруулан ашиглах зорилгоор хэрэглэнэ. Ямар гангийн төрөл байгаагаас нь хамааруулан эдгээр нимгэн төмрийг цагаан тугалга, цайр, зэс, никель, будаг, эмульс болон хуванцараар зэврэлтээс хамгаалан бүрнэ. Энэ нимгэн төмрийг хавтан болон хуйлсан ороомог хэлбэрээр нийлүүлдэг. Мөн түүнчлэн зузаан багатай нимгэн төмрийг дотор нь түүний суналтаас нь хамааруулан ангилсан байдаг. 3мм хүртэлх зузаантай нимгэн төмрийг ашигладаг үндсэн гурван салбар бий:
- Автомашин үйлдвэрлэл ≈ 42 %
- Төмөр-, нимгэн төмөр- болон металлын аж үйлдвэр ≈ 20 %
- Цахилгааны техникийн үйлдвэрлэлд ≈ 15 %
Зузаан ихтэй нимгэн төмөр
[засварлах | кодоор засварлах]Үүнд 3 мм-ээс 175 мм хүртэл зузаантай төмөр хавтангууд орно. Зузаан багатай нимгэн төмрөөс ялгагдах ялгаа нь хуйлан ороох боломжгүй зөвхөн хавтан байдлаар хийгддэг. Үйлдвэрлэх технологийн хувьд халуунааар нь элдэн боловсруулна.
Нимгэн төмрийн стандарт хэмжээс
[засварлах | кодоор засварлах]Дөрвөлжин хэлбэртэйгээр зүсэж бэлдсэн стандарт хэмжээс бүхий хавтангуудыг дараах хэмжээсүүдээр стандартлан хуваана.
- жижиг хэмжээст хавтан төмөр 1000 мм x 2000 мм, хэвийн хэмжээст нимгэн төмөр хавтан ч гэнэ
- дунд хэмжээст хавтан төмөр 1250 мм x 2500 мм
- том хэмжээст хавтан төмөр 1500 мм x 3000 мм
Үүнээс гадна дараах стандарт хэмжээс бүхий нимгэн төмрүүд ч байна.
Өргөн × Урт | Урт / Хэт урт хэмжээстэй |
---|---|
2.000 × 6.000 | 8.000 / 12.000 |
2.500 × 6.000 | 8.000 / 12.000 |
3.000 × 6.000 | 8.000 / 12.000 |
3.500 × 7.000 | 14.000 |
4.000 × 12.000 | 16.000 |