Jump to content

Линкин Парк

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Линкин Парк
Линкин Парк Living Things 2012
Ерөнхий мэдээлэл
ГаралАгоура Хиллс, Калифорни, АНУ
Хөгжмийн урсгалАлтернатив рок, ну метал, реп рок, алтернатив метал, электроник рок, поп рок
Идэвхтэй1996-2017
СтудиWarner, Machine Shop
Цахим хуудасlinkinpark.com
Гишүүдийн нэрс
Роб Боурдон
Брад Делсон
Майк Шинода
Дэйв Фаррелл
Жое Хан
Өмнөх гишүүд
Марк Уэйкфилд
Честер Беннингтон


Линкин Парк нь 1996 онд Калифорни мужийн Агоура Хиллс хотод байгуулагдсан Америкийн рок хамтлаг юм. Хамтлагийн бүрэлдэхүүнд дуучин, хэмнэлт гитарчин, кейборд хөгжимчин Майк Шинода, гоцлол гитарчин Брад Делсон, басс гитарчин Дэйв Фаррелл, DJ Жое Хан, гоцлол дуучин Честер Беннингтон (2017 онд нас барах хүртлээ) нарын зургаан хүний бүрэлдэхүүнтэй юм. Алтернатив рок жанрт ангилагддаг Линкин Парк хамтлаг өмнө нь хүнд метал болон хип хоп-ыг нэгтгэж уран бүтээлээ туурвидаг байсан бол хожим нь электроник болон поп элементүүдийг илүү ашиглах болсон байдаг.

Линкин Парк нь анхны студийн цомог болох Hybrid Theory (2000) цомгоороо олон улсад алдаршиж, мөн энэ нь Америкийн дуу бичлэг, үйлдвэрлэлийн холбоо (RIAA)-оос Diamond гэрчилгээгээр баталгаажсан байна. Ну метал урсгалын оргил үед гарч байсан энэ цомгийн "One Step Closer", "Crawling", "In the End" зэрэг сингл дуунууд нь MTV болон АНУ-ын Mainstream Rock зэрэг чартуудыг тэргүүлжээ. "In the End" нь Billboard Hot 100 жагсаалтын хоёрдугаар байрыг эзэлсэн байна. Тэдний хоёр дахь студийн цомог Meteora (2003) нь хамтлагийн амжилтыг үргэлжлүүлсэн юм. Хамтлагийнхан Minutes to Midnight (2007) хэмээх гурав дахь цомгоороо өөр урсгал, хэв маягийг туршиж эхэлсэн байна. Арваны (арван жилийн хугацаанд) эцэс гэхэд Линкин Парк нь хамгийн амжилттай рок хамтлагуудын нэг болжээ.

Тус хамтлаг дөрөв дэх цомог болох A Thousand Suns (2010) цомгоо хөгжмийн илүү өргөн хүрээтэй хувилбаруудыг үргэлжлүүлэн судалж, хөгжмөө илүү электрон дуугаралттай хослуулан гаргасан байна. Тав дахь студийн цомог Living Things (2012)-ийг өмнөх бүх хөгжмийн элементүүдийг нэгтгэж гаргажээ. Тэдний зургаа дахь цомог болох The Hunting Party (2014) нь илүү хүнд рок дуутай болж эхэлсэн бол, долоо дахь цомог One More Light (2017) нь поп урсгалыг шинээр оруулж ирсэн цомог болжээ. Линкин Парк нь 2017 оны 07 дугаар сард гоцлол дуучин Беннингтонг амиа хорлосны дараа тодорхойгүй хугацаанд завсарлага авсан бөгөөд үүнээс хойш ямар ч уран бүтээл, аялан тоглолт хийгээгүй байна. Беннингтонг нас барснаас хойш тэд 2024 онд эхний хоёр цомгийнхоо 20 жилийн ойд зориулж бүх хит дуунуудаа багтаасан Papercuts эмхтгэлийг хэвлүүлэн гаргажээ.

Линкин Парк нь дэлхий даяар 100 гаруй сая цомог борлуулж, 21-р зууны хамгийн их борлуулалттай хамтлаг, дэлхий даяар хамгийн их борлуулалттай хөгжмийн уран бүтээлчдийн нэг билээ. Тэд Грэммийн шагнал 2, Америкийн хөгжмийн шагнал 6, Billboard хөгжмийн шагнал 2, MTV-ийн хөгжмийн шагнал 4, MTV Европын хөгжмийн шагнал 10, Дэлхийн хөгжмийн шагнал 3 зэргийг тус тус хүртсэн байна. 2003 онд MTV2 Линкин Паркийг хөгжмийн видеоны үеийн зургаа дахь шилдэг хамтлаг, шинэ мянганы гурав дахь шилдэг хамтлагаар өргөмжилжээ. Харин Billboard-оос арваны шилдэг уран бүтээлчдийн жагсаалтын 19-р байранд оруулсан байна. 2012 онд тус хамтлаг VH1 сувгийн Bracket Madness санал асуулгаар 2000-аад оны шилдэг уран бүтээлчээр шалгарчээ. 2014 онд Kerrang!-аас одоо цагийн дэлхийн хамгийн том рок хамтлагаар зарласан байна.

1996-2000: Эхний жилүүд

[засварлах | кодоор засварлах]

Линкин Паркийг Майк Шинода, Роб Боурдон, Брад Делсон гэсэн ахлах сургуулийн гурван найз үүсгэн байгуулжээ. Тэд Лос Анжелес хотын захын Калифорни мужийн Агоура Хиллс дэх Агоура ахлах сургууль-д суралцдаг байжээ. Ахлах сургуулиа төгсөөд тэд хөгжмийн сонирхлоо илүү нухацтай авч Жое Хан, Дэйв "Финикс" Фаррелл, Марк Уэйкфилд нарыг олж Xero гэдэг хамтлагтаа элсүүлэн авсан байна. Тоног төхөөрөмж, нөөц бололцоо хязгаарлагдмал байсан учир тэд 1996 онд Шинодагийн унтлагын өрөөний студид дуу бичиж, продюсер хийж эхэлсэн бөгөөд үүний үр дүнд 1997 оны 11 дүгээр сард Xero нэртэй дөрвөн дуунаас бүрдсэн демо цомог гаргажээ. Хамтлаг анхны тоглолтоо 11 дүгээр сард Эс Экс-10, System of a Down хамтлагуудтай Баруун Холливуд-ын Whiskey a Go Go шөнийн клубт хийсэн байна. Дараа нь Делсон коллежид байхдаа дадлага хийж байсан A&R-ын Zomba Music-ийн дэд ерөнийлөгч Жефф Блю-д хамтлагаа танилцуулжээ. Блю дуу бичлэгийн брэндүүдийн анхаарлыг татахын тулд хамтлагт бүтээлч байдлаар санал шүүмжийг хэлсэн байна. Дараа нь Блю өөрөө 1998 онд тэдний амьд тоглолтыг үзсэнийхээ дараа тэрбээр хамтлагт өөр гоцлол дуучин хэрэгтэй гэж үзжээ. Тэгээд тэд бичлэгийн гэрээ хийж чадаагүйн улмаас хамтлаг дотор үл ойлголцол, бухимдал бий болж эхэлжээ. Амжилтад хүрээгүй, зогсонги байдалд орсон нь тухайн үед хамтлагийн гоцлол дуучин байсан Уэйкфилд нь өөр төслүүд хайж, хамтлагаа орхисон бол басс гитарчин Фаррелл нь Христ-ийн шашны панк, ска урсгалын Тэсти Снакс хамтлагтай тоглолт хийхээр явсан байна.

Тэд Уэйкфилдийг орлох хүнийг хайж багагүй хугацаа зарцуулсны дараа 1999 оны 03 дугаар сард Жефф Блюгийн санал болгосон Аризонагийн Честер Беннингтон-г хамтлагтаа элсүүлж авчээ. Беннингтон нь өмнө нь Грей Дэйз хамтлагийн гишүүн байсан бөгөөд дуулах хэв маяг нь эрч хүчтэй байсан тул санал тавигчдын дунд онцгойрч харагддаг байжээ. Дараа нь хамтлаг нэрээ Xero-оос Hybrid Theory болгон өөрчлөхөөр тохиролцов; Шинода болон шинэ гоцлол дуучин Беннингтон нарын дундаас бий болсон шинэ дуу нь хамтлагийг эргэн сэргээхэд тусалж, шинэ материалууд дээр ажиллахад түлхэц болсон юм. Нэмж дурдахад тус хамтлаг басс гитарчин Фарреллийг орлуулж Каил Кристерийг түр элсүүлсэн байна. 1999 оны 05 дугаар сард тэд хамтлагийнхаа нэрээр нэрлэсэн EP (өргөтгөсөн цомог)-ээ гаргаж, онлайн сурталчилгааны Street Team-ийн тусламжтайгаар интернэт чат, форумуудаар тараасан байна. 1999 оны 10 дугаар сард Кристнерийг Скотт Козил, Иан Хорнбек нараар сольсон бөгөөд Делсон тэдэнд хамтлагийн бичлэгийн басс дуунуудыг өгчээ.

Хамтлагийнхан дуу бичлэгийн гэрээ байгуулах гэж тэмцсээр байлаа. Тэд хэд хэдэн томоохон дуу бичлэгийн компаниас олон татгалзсан хариунуудыг авснаар нэмэлт тусламж авахаар Жефф Блюд ханджээ. Өмнөх гурван удаагийн хандалтаар тэд Warner Bros. Records-ыг ятгаж чадаагүй байсан тул тэнд дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Блю нь 1999 онд тэднийг хөгжиж буй уран бүтээлчид гэдгээр урмыг нь бодож тус компанитай гэрээ байгуулахад тусалсан байна. Гэсэн хэдий ч лэйбл дээр хамтлагийн нэр нь Британийн Hybrid гэх хамтлагтай андуурагдахаар байсан тул тэднийг нэрээ өөрчлөхийг хүсчээ. Тэд эхлээд "Plear", "Platinum Lotus Foundation" гэх нэрүүдийг өгөх гэж үзсэн байна. Дараа нь Санта Моника дах Линколны цэцэрлэгт хүрээлэн (одоо Christine Emerson Reed Park болон өөрчлөгдсөн)-ээр зугаалж байхдаа уг нэр бүхий цэцэрлэгт хүрээлэн (Lincoln Park)-ийн нэрийг авахыг хүссэн боловч тэдэнд интернэт орчинд домайн авах шаардлагатай болсон тул эхний хэсгийг нь "Linkin" болгож өөрчилжээ.

Warner Bros. Records Линкин Паркийн анхны бичлэгүүдэд итгэл найдваргүй, эргэлзэж байжээ. Мөн A&R (уран бүтээлчид, дуу зохиогчдын дуу бичлэг, уран сайхны хөгжлийг хянадаг газар)-аас хамтлагийн хип хоп, рок стилийн хосолсон хандлагад сэтгэл хангалуун бус байв. A&R-ын төлөөлөгч Беннингтонд Шинодагийн хэмнэлийг багасгах эсвэл бүр халж, дан ганц рок бичлэг хийхийг санал болгосон байна. Харин Беннингтон Шинодагийн хэмнэлийг дэмжиж, Линкин Паркийн алсын харааг үгүйсгэхээс татгалзжээ. 2000 оны сүүлээр Фаррелл хамтлагтаа эргэн ирсэн бөгөөд хамтлаг тэр жилдээ Hybrid Theory хэмээх анхны цомгоо гаргасан байна.

2000-2002: Hybrid Theory ба Reanimation

[засварлах | кодоор засварлах]

Линкин Парк 2000 оны 10 дугаар сарын 24-нд Hybrid Theory цомгоо гаргасан. Хамтлагийн хагас арван жилийн хөдөлмөрийг харуулсан уг цомгийг Дон Гилмор найруулжээ. Hybrid Theory нь арилжааны асар их амжилт байсан бөгөөд тэр жилдээ 4.8 сая хувь борлогдож, 2001 оны шилдэг борлуулаттай цомгийн статусыг авсан байна. "Crawling", "One Step Closer" зэрэг синглүүд нь жилийн турш алтернатив рок радиогийн дууны жагсаалтад нэр хүндтэй болж, In the End нь АНУ-ын Billboard Hot 100-д хоёрдугаар байранд орж хамтлагийн хамгийн өндөр амжилтыг авчирчээ. Мөн цомгийн бусад синглүүд нь "Dracula 2000", "Little Nicky", "Valentine" зэрэг кинонуудын дуу болсон байна. Hybrid Theory нь "Crawling" дуугаараа шилдэг хүнд рок үзүүлбэр номинацид Грэммийн шагнал хүртэж, мөн шилдэг шинэ уран бүтээлч, шилдэг рок цомог номинациудад нэр дэвшсэн байна. MTV-ээс тус хамтлагт "In the End" дуугаар нь шилдэг рок клип, шилдэг найруулга зэрэг шагналуудыг гардуулжээ. Нэмж дурдахад Hybrid Theory цомог нь RIAA (Америкийн дуу бичлэг, үйлдвэрлэлийн холбоо / нийгэмлэг)-ийн шилдэг 100 цомогт багтдаг аж.

Энэ хугацаанд Линкин Парк хамтлаг Ozzfest, Family Values Tour, KROQ Almost Acoustic Christmas зэрэг олон алдартай аялан тоглолт, концертуудад оролцох урилгыг хүлээн авчээ. Тус хамтлаг нь 2001 оны 11 дүгээр сард Жессика Склартай хамтран албан ёсны фэн клуб болон сурталчилгааны клуб болох "Linkin Park Underground"-ийг үүсгэн байгуулсан байна. Тэд мөн Саипресс Хилл, Адема, Снуп Догг зэрэг бусад уран бүтээлчдийг оролцуулсан Projekt Revolution нэртэй өөрсдийн аялан тоглолтоо эхлүүлжээ. Жилийн дотор Линкин Парк 320 гаруй концертод оролцсон байна. 2001 оны 11 дүгээр сард Frat Party at the Pankake Festival нэртэй DVD-г гаргаж, үүнд хамтлагийн дебютээ гаргаж байх үеийн бичлэг, үзүүлбэрүүд багтсан байна. Дараа жилээс нь тэд Reanimation нэртэй ремикс цомгийн ажилдаа ханцуй шамлан орсон бөгөөд үүнд Hybrid Theory-ийн дуунууд болон цомоггүй дуунууд багтжээ. Reanimation нь 2002 оны 07 дугаар сарын 30-нд нээлтээ хийсэн бөгөөд цомогт Блак Тоут, Жонатан Дэвис, Аарон Луис болон бусад олон уран бүтээлчид оролцсон байна. Reanimation нь Billboard 200-ын хоёрдугаар байрыг эзэлж, эхний долоо хоногтоо 270,000 гаруй хувь борлуулалтыг хийжээ.

Hybrid Theory, Reanimation нар амжилттай болсноор дараагаар нь Линкин Парк АНУ-ыг тойрон аялан тоглолт хийж багагүй хугацааг зарцуулжээ. Аялан тоглолтын үеэр чөлөөт цагаараа хамтлагийн гишүүд шинэ материал дээр ажиллаж эхэлсэн байна. Тэгээд 2002 оны 12 дугаар сард хамтлаг шинэ цомог гаргахаа албан ёсоор зарлаж, энэхүү бүтээлээ хадны орой дээр олон тооны сүм хийдүүд барьсан Грекийн Метеора хэмээх хадны нэрээр нэрлэжээ. Meteora-д ну метал болон реп металын хэв маягийг хольж, шакухачи (хулс модоор хийсэн япон лимбэ) болон бусад хөгжмийн зэмсгүүдээр бүтээсэн шинэлэг эффектүүдийг оруулсан байна. Энэхүү Линкин Паркийн хоёр дахь цомог 2003 оны 03 дугаар сарын 25-нд нээлтээ хийсэн бөгөөд тэр даруйдаа дэлхий даяар байлдан дагуулж, рок & метал цомгийн чартад нэгдүгээр байранд оржээ.

Meteora цомог нь эхний долоо хоногтоо 800,000 гаруй хувь борлогдсон бөгөөд Billboard чартуудад хамгийн их борлуулалттай цомог болж байжээ. Цомгийн "Somewhere I Belong", "Breaking the Habit", "Faint", "Numb" зэрэг сингл дуунууд нь радиогоор олны анхаарлыг ихээр татсан байна. 2003 оны 10 дугаар сар гэхэд Meteora цомог бараг 3 сая хувь борлуулалтыг хийжээ. Цомгийн амжилт нь Линкин Парк-д Мадвэйн, Блайндсайд, Эксзибит зэрэг бусад хамтлаг, уран бүтээлчдийг оролцуулсан дахин өөр нэг Projekt Revolution-ийг зохион байгуулах боломжийг олгожээ. Мөн Линкин Парк-д Металлика, Лимп Бизкит, Мадвэйн, Дефтонес зэрэг хамтлагуудыг багтаасан Summer Sanitarium 2003 аялан тоглолтод оролцох урилгыг илгээсэн байна. Дараагаар нь тус хамтлаг Техас мужид хийсэн тоглолтын зарим дуу, видео бичлэгийг багтаасан Live in Texas нэртэй цомог болон DVD-г гаргажээ. Дараа жилээс буюу 2004 оны эхээр тэд Meteora World Tour нэртэй аялан тоглолтоо эхлүүлжээ. Аялан тоглолтод Хообастанк, Пи Өү Ди, Story of the Year зэрэг хамтлагууд оролцсон байна.

Meteora нь хамтлагт олон шагнал, өргөмжлөлүүдийг авчирчээ. "Somewhere I Belong" дуугаараа MTV-ийн шилдэг рок клип, "Breaking the Habit" дуугаараа үзэгчдийн сонголт шагналуудыг авсан байна. Линкин Парк мөн 2004 оны Радио хөгжмийн шагнал гардуулах ёслол-оос оны шилдэг уран бүтээлч, оны шилдэг дуу шагналуудыг "Numb" дуугаараа авчээ. Хэдийгээр Meteora нь Hybrid Theory-ийн амжилтыг даваагүй ч 2003 онд АНУ-д хамгийн их борлуулалттай цомгийн гуравдугаарт бичигдэж байв. Хамтлаг 2004 оныг ерөнхийдөө аялан тоглолт хийж өнгөрүүлсэн бөгөөд эхний хэдэн сард АНУ болон Европын орнуудаар хийж, дараагаар нь Projekt Revolution гурав дахь аялан тоглолтоо эхлүүлсэн байна. Үүний хажуугаар хамтлаг болон Warner Bros. Records-ын хооронд итгэлцэл болон санхүүгийн хэд хэдэн асуудлууд бий болж, үүнээс үүдэж тэдний харилцаа хурцадмал байдалд шилжжээ. Хэдэн сар үргэлжилсэн маргааны эцэст 2005 оны 12 дугаар сард тэд тохиролцоонд хүрсэн байна.

2004-2006: Гаднах төслүүд

[засварлах | кодоор засварлах]

Meteora-ийн амжилтын дараа хамтлаг олон талын төслүүд дээр ажиллажээ. Беннингтон Dead by Sunrise хамтлагтай өөр уран бүтээлүүд ажиллаж бас DJ Летал-тай "State of the Art" нэртэй дууг гаргасан бол Шинода Депеч Мод-той хамтран "Enjoy the Silence 04" гэх ремикс дууг тус тус гаргацгаажээ. 2004 онд тус хамтлаг Жэй-Зи-тэй хамтран Collision Course хэмээх ремикс цомог гаргахаар ажиллаж эхэлсэн байна. Энэ нь хоёр уран бүтээлчдийн өөр өөрсдийн дуунуудын үг, аяыг хооронд нь хольсон хэмнэлтэй цомог болсон бөгөөд энэ нь 2004 оны 11 дүгээр сард нээлтээ хийжээ. Дараагаар нь Шинода хувийн төсөл болох Форт Майнор хамтлагаа байгуулж, Жэй-Зигийн тусламжтайгаар анхны цомог болох The Rising Tied-ийг гаргаснаар энэ нь шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авчээ.

Линкин Парк нь 2004 онд Чарли хар салхи, 2005 онд болсон Катрина хар салхи-нд нэрвэгдсдэд туслах зорилгоор мөнгөн тусламж цуглуулах зэрэг олон буяны арга хэмжээнд оролцсон байна. Мөн тус хамтлаг 2004 оны 03 дугаар сард Тусгай ажиллагааны дайчдын сан-д 75,000 ам.доллар хандивлажээ. Мөн 2004 онд Энэтхэгийн далай-д болсон цунамид нэрвэгдсдэд тусламж үзүүлэх ажилд оролцож хэд хэдэн тоглолтуудыг зохион байгуулж, мөн Music for Relief хэмээх нэмэлт сан байгуулжээ. Хамтлагийнхан 2005 онд дэлхий нийтийн анхаарлыг татах зорилгоор зохион байгуулсан Live 8 буяны тоглолтод оролцжээ. Тус хамтлаг нь Жэй-Зитэй хамт уг арга хэмжээний Пеннсилвани мужийн Филадельфи дах тайзан дээр хуваарилагдаж тоглосон байна. Хамтлагийнхан 2006 оны Грэммийн шагнал гардуулах ёслол дээр Жэй-Зитэй хамт Numb/Encore дуугаа толилуулж, үүний араас тэдэнтэй хамт тайзан дээр Пол Маккартни Yesterday дуугаа дуулснаар олны анхаарлыг ихэд татсан байна. Мөн тэдний "Numb/Encore" дуу нь шилдэг реп/дуу хамтын бүтээлээр Грэммийн шагнал хүртжээ. Дараа нь 2006 онд хамтлаг Японд Металлика хамтлагийн зохион байгуулсан Summer Sonic хөгжмийн наадамд тоглосон байна.

2006-2008: Minutes to Midnight

[засварлах | кодоор засварлах]

Линкин Парк 2006 онд дуу бичлэгийн студидээ эргэн ирж, шинэ материал дээрээ ажиллаж эхэллээ. Цомгийг бүтээхийн тулд продюсер Рик Рубин-тэй хамтарсан байна. Цомгийг анх 2006 онд гарна гэж мэдэгдэж байсан ч 2007 он хүртэл хойшлуулсан байна. 2006 оны 08 дугаар сард хамтлаг 30-50 дуу бичүүлсэн бөгөөд Шинода цомгийн ажлын хагасыг дуусгасан гэж мэдэгджээ. Дараа нь Беннингтон шинэ цомог өмнөх ну метал хэмнэлээс тэс өөр болно гэж нэмж хэлсэн байна. Warner Bros. Records-оос хамтлагийн гурав дахь студийн цомог Minutes to Midnight нэртэйгээр 2007 оны 05 дугаар сарын 15-нд АНУ-д худалдаанд гарна гэж мэдэгджээ. Цомог дээр арван дөрвөн сар ажилласны дараа хамтлагийн гишүүд цомог арван долоон дуутай гарахаас тавыг нь хасч цомгоо боловсронгуй болгохыг хичээсэн байна. Цомгийн нэр нь мөхөл, сүйрлийн тухай утга агуулгатай бөгөөд үүнд тэдний цоо шинэ уянгын хэв маягтай дуунууд багтжээ. Minutes to Midnight эхний долоо хоногтоо 623,000 гаруй хувь борлогдсон нь сүүлийн жилүүдэд гарсан хамгийн амжилттай цомгуудын нэг болсон байна. Мөн тус цомог нь Billboard чартын тэргүүн байранд орсон.

Цомгийн анхны сингл What I've Done нь 04 дүгээр сарын 02-нд MTV болон Fuse дээрээс нээлтээ хийж, энэ нь Billboard Hot 100-ийн долдугаар байранд оржээ. Энэ дуу нь мөн 2007 онд гарсан Трансформерс киноны дуугаар сонгогдсон юм. Мөн Майк Шинода нь уг киноны Styles of Beyond хамтлагийн "Second to None" дуунд оролцсон байна. Дараа жил нь тус хамтлаг Америкийн хөгжмийн шагнал гардуулах ёслол-оос дуртай алтернатив уран бүтээлч шагналыг хүртжээ. Цомгийн 2007-2008 оны хооронд гарсан "Bleed It Out", "Shadow of the Day", "Given Up", "Leave Out All the Rest" зэрэг сингл дуунууд нь мөн чамлахааргүй амжилтад хүрсэн байна. Мөн дээрээс нь хамтлаг 2008 оны 04 дүгээр сарын 29-нд реппер Буста Раимс-тай хамтран We Made It хэмээх шинэ дууг гаргасан.

Линкин Парк Minutes to Midnight World Tour нэртэй дэлхийн аялан тоглолтоо эхлүүллээ. Хажуугаар нь Projekt Revolution арга хэмжээг АНУ-д дөрөв дэх удаагаа зохион байгуулж, аялан тоглолтонд "My Chemical Romance", "Taking Back Sunday", "HIM", "Placebo" болон бусад хөгжмийн уран бүтээлчид оролцжээ. Хамтлагийн аялан тоглолт цааш Европ, Австрали, Азид үргэлжилсэн байна. Мөн тэд 2007 оны 07 дугаар сарын 07-нд дэлхийн 12 оронд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгоор зохион байгуулсан Live Earth арга хэмжээнд, Английн Донингтон хот дах Download Festival, Канадын Торонто хот дах Edgefest зэрэг олон фестивалуудад тоглосон юм. Хамтлаг дөрөв дэх удаагийн Projekt Revolution аялан тоглолтоо Английн "Ноттингем", "Шеффилд", "Манчестер" хотуудын спорт цогцолборуудад аялан тоглож хөтөлбөрийн энэ удаагийн хэсгийг дуусгасан байна. Дараа нь тэд 2008 оны Projekt Revolution-ийн ээлжит аялан тоглолтоо эхлүүлсэн бөгөөд, үүний АНУ-д хийсэн аялан тоглолтод "Крис Корнелл", "Брэвэри", "Ашис Дивайд", "Стрит Драм Корпс" болон бусад хамтлаг, уран бүтээлчид оролцжээ. Майк Шинода аялан тоглолтын нэг хэсэг болох 2008 оны 06 дугаар сарын 29-нд хийсэн Milton Keynes Bowl-д оролцсон тоглолтын шууд бичлэгийг Road to Revolution: Live at Milton Keynes нэртэйгээр диск болон DVD-г гаргахаа зарласан бөгөөд үүнийг 2008 оны 11 дүгээр сарын 24-нд гаргасан юм.

Үндсэн өгүүлэл: A Thousand Suns цомог

2009 оны 5 дугаар сард хамтлагийхан 2010 онд нээлтээ хийх 4 дэх студи цомог дээр ажиллаж байгаагаа мэдэгджээ. Mike Shinoda IGN-нд өгсөн ярилцлаганд хэд хэдэн урсгалын холимог бөгөөд Minutes To Midnight цомог дээр тулгуурлан бүтээж байгаа гэдэгээ ярьжээ. Мөн тэрээр энэ цомог өмнөхөөс илүү туршагатай бөгөөд “сүүлийн үеийх байх болно гэж найдаж байна” гэдгээ хэлсэн байна. Chester Bennington мөн шинэ цомгийг Rick Rubin найруулана гэдгийг хэлжээ. Linkin Park хамтлагийхан шинэ цомгийн нэрийг A Thousand Suns гэсэн нэрээр нэрлэхээр болсон юм. Шинэ цомог дээр ажиллаж байх хугацаандаа Linkin Park хамтлаг алдарт хөгжмийн зохиолч Hans Zimmer-тэй хамтран Transformers: Revenge of the Fallen киноны дууг бүтээжээ. Кинонд зориулсан синглээ "New Divide" гэж нэрлэсэн байна. Joe Hahn киноны хэсгээс оруулан "New Divide" клипийг найруулан бүтээсэн бөгөөд удалгүй 6 дугаар сарын 22-нд Westwood Village-д киноны нээлтээр дууны богино хэмжээний хувилбарыг дуулсан байна. Transformers: Revenge of the Fallen киноны ажлаа дуусгаад студируугаа буцан цомгоо дуусгах ажилдаа орцгоожээ. 4-р сарын 26-нд хамтлагийхан iPhone, iPod Touch, iPad-нд зориулсан 8-Bit Rebellion! тоглоомыг гаргажээ. Хамтлагийханаар тоглож болох бөгөөд тоглоомыг дуусгасан тохиолдолд "Blackbirds" дууг нээх боломжтой. Энэ дуу нь дараа A Thousand Suns цомгийн iTunes дахь бонус дуу болон тавигдсан юм. A Thousand Suns цомог 9 дүгээр сарын 14-нд нээлтээ хийсэн. Цомгийн анхны сингл "The Catalyst" 8 дугаар сарын 02-нд гарчээ. Тэд шинэ цомгоо сурталчлах ажлаа 9 дүгээр сарын 14-нд Los Angeles-т болсон тоглолтоор эхлүүлсэн юм. Linkin Park хамтлаг 9 дүгээр сарын 8-нд шинэ цомгоо MySpace дээр шинээр "Waiting for the End" "Blackout” гэсэн хоёр шинэ дуу нэмж интернэтээр сурталчилаж эхэлсэн бөгөөд үүнээс гадна хамтлагийн MySpace хуудсан дээр Meeting of A Thousand Suns нэртэй баримтат киног үзэхээр тавьжээ. 2010 оны 8 дугаар сарын 31-нд хамтлагийхан 9 дүгээр сарын 12-нд болох 2010 MTV Video Music Awards дээр синглээ анх удаа амьдаар дуулан гэдгээ зарласан байна. Цомгийн анхны синглээ амьдаар анх удаа дуулсан газар нь Холливуудын кинонуудыг хийдэг алдарт Griffith Observatory-д хийжээ. "Waiting for the End" дуу шинэ цомгийн хоёр дах сингл болсон юм. Linkin Park хамтлаг дэлхийд олон нийтийн харилцааны сайтад тэргүүлэгчдийг тодруулдаг Billboard Social 50 жагсаалтын 8 дугаарт бичигдсэн. Мөн Billboard-н жилийн эцсийн өөр нэг жагсаалт болох "Top Artists" жагсаалтын 92-т бичигджээ. Түүнчлэн жилийн эцсийн Billboard Top 200 albums жагсаалтын 53-т A Thousand Suns, мөн тэр жилийн эцсийн Rock Albums жагсаалтын 7-т болон жилийн эцсийн Rock Songs жагсаалтанд "The Catalyst" дуу 40 дүгээрт тус тус бичигдсэн байна. Linkin Park хамтлаг 2011 оны Billboard Awards-н Top Duo or Group, A Thousand Suns цомгоор Best Rock Album, Top Rock Artist, Top Alternative Artist,"Waiting for the End" дуугаар Top Alternative Song болон A Thousand Suns Top цомгоор Alternative Album жагсаалтуудад тус тус нэр дэвшжээ.

Living Things ба Recharged (2011-2013)

[засварлах | кодоор засварлах]
Үндсэн өгүүлэл: Living Things ба Recharged

2011 оны 6 сард Chester Bennington Rolling Stone сэтгүүлд өгсөн ярилцлагандаа Linkin Park хамтлаг 18 сар тутамд шинэ цомог гаргах зорилготой бөгөөд 2012 онд шинэ цомог гарахгүй бол надад үнэхээр онцгүй санагдан хэмээн ярьжээ. Мөн тэрээр 2011 оны 9 сард өгсөн өөр нэг ярилцлагандаа “Бид шинэ цомгийн ажилдаа дөнгөж ороод байгаа. Бид бүтээлч байх дуртай. Тийм болохоор бид бүгдийг нь цагт нь хийхийг эрмэлздэг. Бид энэ байдалдаа дуртай шүү” хэмээн шинэ цомгийнхоо ажилд орсоныг цухас дурьджээ. 2012 оны 3 дугаар сарын 28-нд Mike Shinoda, Joe Hahn-ны найруулсан "Burn It Down" шинэ клип удахгүй олон нийтэд цацагдах гэж байгаа тухай батлан ярьжээ. Тэрээр хамтран бүтээсэн цомгийн нүүр зургийн талаар ярихдаа энэ нь “Фенүүдийг их гайхашруулан, энгийн хэн нэгэн үүнийг хараад ойлгохгүй. Би үүнийг тэр чигтээ шинэлэг зүйл гэдгийг мэдэж байна. Энэ бол зүгээр нэг зураг биш. Үүнийг хараад төрсөн сэтгэгдэл хүртэл шинэлэг байна. Нэг тиймэрхүү байх болно” гэжээ. 2012 оны 4 дүгээр сарын 15-нд Mike Shinoda, Linkin Park хамтлаг тав дахь цомгоо Living Things гэсэн нэрээр нэрлэсэн гэдгээ мэдэгджээ. Мөн тэрээр шинэ цомог нь хүмүүс, хувь хүний дотоод сэтгэл, харилцан үйлчлэл, өмнөх цомгуудаас хамаагүй илүү хувийн шинж чанартай цомог гэдгийг хэлсэн байна. 2012 онд Incubus-тэй хамтран Honda Civic Tour аялан тоглолтоор цомгоо сурталчлан, 2012 Billboard Music Awards-р "Burn It Down" дуугаа дуулжээ. 2012 оны 5 дугаар сарын 24-нд "Burn It Down" дууны клип гарчээ. Удалгүй шинэ цомгийн өөр нэгэн дуу болох "Lies Greed Misery" дуу BBC Radio 1-р гаргажээ. Цомгийн 12 дахь буюу төгсгөлийн "Powerless" дуу нь Abraham Lincoln: Vampire Hunter киноны хаалтын дуу болсон байна. Living Things цомог эхний долоо хоногт 220,000 хувь борлогдож Америкийн цомогуудын жагсаалтын 1-т бичигджээ. Linkin Park хамтлагийн "Castle of Glass" сингл 2012 оны Spike Video Game Awards-н тоглоомын шилдэг дуу төрөлд нэр дэвшиж, 10 дугаар сарын 7 нд Spike Video Game Awards-н нээлтээр энэ дуугаа дуулсан ч Beck хамтлагийн "Cities” дуу шалгарчээ. Мөн Австралын Soundwave фестивалд Metallica, Paramore, Slayer болон Sum 41 хамтлагуудтай нэг тайзан дээр дуулсан билээ.

Mike Shinoda, Joe Hahn-ны найруулсан Mall киноны дууны талаар Fuse хөгжмийн сувагт өгсөн ярилцлагандаа бид 6 дах цомгийн ажилдаа орсон гэдгээ мэдэгджээ. Linkin Park хамтлаг 2013 оны 8 дугаар сарын 10-нд электро хөгжмийн уран бүтээлч Steve Aoki-той хамтран хамтлагийн шинэ онлайн тоглоом болох LP Recharge тоглоомонд зориулж "A Light That Never Comes" дууг бүтээсэн бөгөөд 2013 оны 9 дүгээр сарын 12-нд Facebook болон тоглоомны албан ёсны сайтад тавигджээ. Тэд тоглоомын нээлтийн өдрөөр фэйсбүүкээр дамжуулан энэ шинэ дуу 2013 оны 10 дугаар сарын 29-нд CD, пянз болон онлайн хэлбэрээр нээлтээ хийх шинэ ремикс цомог болох Recharged цомгийн сурталчилгаа байсан гэдгээ тайлбарласан байна. Өмнөх Reanimation цомгийн адилаар Pusha T, Datsik, KillSonik, Bun B, Money Mark, болон Rick Rubin гэх мэт олон уран бүтээлчидтэй хамтарсан ремикс цомог болжээ. Уг цомог нь Living Things цомгийн ремикс цомог болж гарсан юм.

The Hunting Party (2013-2015)

[засварлах | кодоор засварлах]
Үндсэн өгүүлэл: The Hunting Party цомог

2013 оны 10 дугаар сарын 12-нд Mike Shinoda шинэ цомогоо 2014 онд гаргах хүсэлтэй гэдгээ илэрхийлжээ. Linkin Park хамтлагийн анхны цомог болох Hybrid Theory цомогт багтсан бүх дуунуудаа анх удаа бүрэн эхээр нь 2014 оны 6 дугаар сарын 14-нд болох Download фестивал дээр тоглохоор төлөвлөөд байгаа юм. Linkin Park хамтлагийхан 2014 оны Rock am Ring, Rock im Park дээр Metallica, Kings of Leon, болон Iron Maiden нартай хамтран тоглох болсон гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Мөн Iron Maiden-тэй хамтран 2014 онд болох Greenfield фестивалд оролцох болсон гэдгээ мэдэгдсэн байна. 2014 оны 1-р сарын 21-нд "A Light That Never Comes (Remixes)" нэртэй EP нээлтээ хийжээ.

One More Light ба Честер Беннингтоны үхэл (2015-2017)

[засварлах | кодоор засварлах]

Үндсэн өгүүлэл: One More Light

2015 оны 11 дүгээр сарын 25-нд Linkin Park хамтлаг албан ёсны 7 дахь студийн цомог дээрээ ажиллаж байгаагаа өөрсдийн вэбсайт болон фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. 2017 оны 2 сард Линкин Парк нийгмийн сүлжээнд өөрсдийн сурталчилгааны бичлэгээ нийтэлсэн ба Шинода хамтлаг шинэ цомгоо гаргахдаа шинэ үйл явцыг дагаж байгаа гэдгээ мэдэгдсэн. Мөн Брэд Делсон тайлбарлахдаа "Бид өмнө нь маш их рекорд гаргасан ба хэрхэн рекорд гаргахаа тодорхой мэдэж байгаа бөгөөд энэ удаад бид амар хялбар замыг сонгоогүй нь гарцаагүй."

Цомгийн анхны сингл болох "Heavy" нь 2017 оны 2 сарын 16-нд гарсан ба поп дуучин Kiiara-тай цуг дуулсан нь хамтлагийн студын цомгийн түүхэнд анх удаа эмэгтэй дуучинтай хамтарсан нь байв.

Хамтлагийн долоо дахь цомог болох One More Light нь 2017 оны 5 сарын 19-нд гарсан.

Цомгийн нүүр зураг нь далайн эрэг дээр тоглож буй зургаан хүүхдийг дүрсэлсэн байна.

2017 оны 7 сарын 20-нд Честер Беннингтон нь харамсалтайгаар амиа алдсан ба түүний үхэл нь дүүжилж амиа хорлосон байв. Шинода Беннингтоныг нас барсныг Твиттер хуудсандаа баталж, "Цочирдож бас зүрх шимширч байна. Гэхдээ энэ үнэн. Бидэнд мэдэгдэл ирэх үед албан ёсны мэдэгдэл гарна" гэж бичжээ. Тухайн өдрийн өмнө хамтлаг "Talking to Myself" дууны клипийг олон нийтэд гаргасан юм. Честерийн үхлийн маргааш нь хамтлаг нь Хойд Америк дахь "One More Light World Tour" аялан тоглолтоо цуцалсан. 7 сарын 24-ний өглөө Линкин Парк Беннингтонд хүндэтгэл үзүүлсэн албан ёсны мэдэгдлийг өөрсдийн цахим хуудаснаа нийтэлжээ.

Хамтлагийн гишүүд

[засварлах | кодоор засварлах]

Одоогийн гишүүд

Хуучин гишүүд

Аялан тоглолтоор явсан

  • Каил Кристнер - басс гитарчин (1998-1999)
  • Скотт Козиол - басс гитарчин (2000)
  • Иан Хорнбек - басс гитарчин (2000)

Студийн цомгууд

Концертын цомгууд

Эмхтгэсэн цомгууд

Ремикс цомгууд

Демо цомог

  • Xero (1997)

Фонограмм

Өргөтгөсөн цомгууд

LP Underground өргөтгөсөн цомгууд

  • Hybrid Theory EP (Дахин сэргээсэн) (2001)
  • Underground 2.0 (2002)
  • Underground 3.0 (2003)
  • Underground 4.0 (2004)
  • Underground 5.0 (2005)
  • Underground 6 (2006)
  • LP Underground 7 (2007)
  • mmm... Cookies: Sweet Hamster Like Jewels From America! (Underground 8.0) (2008)
  • Underground 9.0: Demos (2009)
  • LP Underground X: Demos (2010)
  • Underground 11 (2011)
  • Underground 12 (2012)
  • Underground XIII (2013)
  • Underground XIV (2014)
  • Underground 15 (2015)
  • Underground Sixteen (2016)

Бие даасан

Хамтарсан

 Commons: Linkin Park – Викимедиа дуу дүрсний сан