Комби
Kомби (герм. Kombinationskraftwagen богиносгосон ярианы хэллэг нь Kombi, монг. хосолсон автомашин) гэдэг нь суудлын автомашины нэгэн төрлийн их биеийн хэлбэр бөгөөд ардаа энгийн автомашиныг бодвол илүү том ачааны зайтай автомашиныг хэлдэг. Энэ нэршил нь ачааны болон суудлын автомашины хослол гэдгээс уламжлан бий болсон ба хүн болон ачааны аль алиныг тээвэрлэх боломжтой учир ийнхүү нэрлэгдэх болжээ.
Тодорхойлолт болон онцлог
[засварлах | кодоор засварлах]Энэ нэршил нь жижиг автобус болон бусад төрөл болох өндөр дээвэртэй комби, Sport Utility Vehicle болон ван хамаарна. Ярианы хэлэнд ихэнхдээ ар талын хийц нь бараг босоо хэлбэр бүхий ардаа ачаа ачих хэсэгтэй суудлын автомашины загвар гэж тооцдог. Эдгээр нь тухайн ангиллын лимузин загвараасаа ялгаатай нь уртасгасан дээвэр болон нэмэлт Д-баганатай байдаг. Энэ өгүүлэл нь ярианы хэлний утгыг тайлбарласан болно.
Комби загварыг 80-д он хүртэл ихэвчлэн мужаан болон жижиг гар дархчууд хэрэглэж байсан. Автомашины загварууд нь ихэвчлэн комби загвартайгаар үйлдвэрлэгдэн гардаг. Үүний жишээ гэхэд Фолксваген Пассатын нийт үйлдвэрлэгдэж байгаа загварын 70 гаруй хувь нь комби загвартайгаар үйлдвэрлэгдэж байна.
Комби загварын өөр бусад нэршил
[засварлах | кодоор засварлах]Автомашины үйлдвэрлэгч бүхэн өөр өөрийн гэсэн борлуулалтын нэртэй байдаг.
- Аеродекк (Хонда)
- Авант (Ауди)
- Бреак (Францаар)
- Караван (Опел)
- Клубман (Мини английн мини загвар болон Мини BMW-Мини аль аль нь)
- Комби (Боргвард, Рено, Шкода, Тоёота)
- Коунтри Седан (Паккард)
- Коунтри Скуйре (Форд USA)
- Коунтриман (Аустин)
- Кросс Коунтри (Рамблер, Наш, Американ Моторс)
- Кроссовер Вагон (Хьюндай i30)
- Естате (Их Британийн англи хэл, Буйк, Шевролет)
- Фамилиал (Францаар, Пежо)
- Фамилиале (Францаар, Ситроэн, Пежо)
- Фамилиаре (Фиат)
- Фиеста (Хуучны мобиль)
- Гиардинетта (Алфа Ромео)
- Гиардиниера (Фиат, жишээ нь: Фиат 500 Тополино болон Фиат Нуова 500)
- Грандтоур (Рено)
- Хандиман (Шевролет)
- Кингсвоод (Шевролет)
- Марина (Тата Индиго)
- Мултивагон (Фиат Стило)
- Невада (Рено 21)
- Панорама (Фиат)
- Рурал (Испаниар, Өмнөд Америк)
- Сафари (Понтиак)
- Саванна (Рено 21)
- Шоотинг Браке (Астон Мартин)
- Сиерра (Додже)
- Спортбак (Ауди A3)
- Спортбраке (Ягуар XK)
- СпортКомби (Сааб)
- Спорт Комби (Мазда 6)
- Спорт Тоурер (Сеат)
- Спортс Тоурер (Опел Инсигниа болон Oпел Астра J)
- Спортвагон (Алфа Ромео)
- Статион Седан (Паккард)
- Спорти Вагон (Киа цее’д)
- Статион Вагон (Америкийн англи хэл, Австралийн англи хэл, Ланциа, Даевоо, Фиат, Субару)
- Субурбан (Плимоут)
- СВ (Фиат, Ланциа, Пежо)
- Т-Моделл (Мерседес-Бенц)
- Тоурер (Ситроэн, Хонда, Ровер)
- Тоуринг (BMW, Крайслер 300C)
- Тоурист (Вартбург)
- Tовн & Коунтри (Крайслер)
- Травелер (Меркури, ИХ)
- Травеллер (Форд Австрид, Моррис, Ниссан)
- Турниер (Форд Германд)
- Универсал (Мерседес-Бенц төрлүүд нь W 110, W 111; Лада, Трабант)
- V (Волво)
- Вариабле (Рено 12, 18)
- Вариант (Фолксваген, Ауди F103)
- Варио (Сеат)
- Вояаге (Опел)
- Вагон (Америкийн англи хэл, Австралийн англи хэл)
- Веекенд (Фиат)