Зун
Appearance
Хадмал | |
---|---|
Монгол үсгээр | |
буриад кирилл. | зун |
монгол кирилл. | зун |
халимаг кирилл. | зун |
Зун - дэлхийн сэрүүн бүст орчих жилийн 4 улирлын хамгийн дулаан улирал. Хаврын дараа зун айлчилж, зуны дараа намар болно. Тогтвортой дулаан (Цельсийн 0 хэмээс дээш), ногоон хоёр бол зуны үндсэн шинж юм.
Жилийн 12 сарын хамгийн дулаан гурван сарыг аргын тооллын дагуу дэлхийн бөмбөрцгийн умард хагаст 6, 7, 8-р, өмнөд хагаст 12, 1, 2-р сар гэж зунд хамааруулдаг. Умард хагаст 7-р сард, өмнөд хагаст 1-р сард зуны хамгийн дулаан сар болно. Өргөрөгийн байрлалаас хамаарч газар бүрт өдөр, шөнө харилцан адилгүй хугацаанд үргэлжилдэг. Умард хагаст 6 сарын 22, өмнөд хагаст 12 сарын 22-нд хамгийн урт өдөр, хамгийн богино шөнөтэй хоног буюу зуны туйл тохионо.
Commons: Summer – Викимедиа зураг, бичлэг, дууны сан