Жодоо
Жодоо | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Солонгос жодоо (Abies koreana)
| ||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||
|
Жодоо [харгай, хар мод, Abies sibirica, пихта сибирская] нь Нарсныхан овгийн мөнх ногоон, шилмүүст мод.
Мод нь нас бие гүйцэхдээ 10-80 м өндөр, 0.5-4 м голчтой болдог. Жодоо нь нарсны овгийн бусад гишүүдээс зүү мэт шилмүүс болон 5-25 см урттай шулуун, цилиндр хэлбэрийн боргоцойгоор ялгаатай. Энэ мод нь хуш модтой хамгийн ойр төстэй юм. Жодоо нь 1900-2400 м-ийн өндөрт уул, голын сав газрын чийглэг хөрсөн дээр сэрүүн уур амьсгалд ургадаг. Өтгөн тэжээллэг, чийгтэй хөрсөнд илүү сайн ургадаг. Маш хүйтэнд тэсвэртэй, -50°C хүртэл температурын хүйтэн өвлийг тэсвэрлэдэг. Байгальдаа 200 орчим жил насалдаг.
Жодооны мод нь хөнгөн бөгөөд зөөлөндүү, барилгын салбарт болон усан онгоц, тавилга, хөгжмийн зэмсэг үйлдвэрлэхэд ашигладаг. Мод, давирхаа,ялангуяа боргоцоо нь сэнгэнэсэн, анхилуун учраас жодоогоос гаргасан анхилуун тос болон давиргааг нь үнэртэй ус үйлдвэрлэхэд мөн ашигладаг.
Олон улсын улаан номонд орсон.
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]Katsuki, T.; Rushforth, K. & Zhang, D. (2011). "Abies sibirica". The IUCN Red List of Threatened Species. IUCN. 2011: e.T42299A10681312. doi:10.2305/IUCN.UK.2011-2.RLTS.T42299A10681312.en. Retrieved 10 January 2018.