Jump to content

Далайн ирвэс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Далайн ирвэс

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Дэд баг: Сэлүүр хөлтөн
Овог: Чихгүй далайн хав
Төрөл: Hydrurga
Gistel, 1848
Зүйл: H. leptonyx
Латин нэр
Hydrurga leptonyx
(Blainville, 1820)
Hydrurga leptonyx амьдрах бүс
Hydrurga leptonyx амьдрах бүс
Ижил утгатай нэршил
  • homei (Lesson, 1828)
  • leptonyz (de Blainville, 1820)


Далайн ирвэс (Hydrurga leptonyx) нь Антарктидад Өмнөдийн далайн зааны дараа хоёрт орох том сэлүүр хөлтөн юм. Тэд чихгүй далайн хав овог ба Hydrurga төрлийн ганц зүйл юм. Hydrurga гэдэг нь "усны ажилчин" гэсэн утгатай ба leptonyx нь Грек хэлээр "жижиг саварт" гэсэн үг юм.

Архирж буй далайн ирвэс.

Далайн ирвэс нь хар саарал өнгийн булчинлаг том нуруун хэсэг, цайвар саарал гэдэс хэвлийтэй. Хоолой хэсэг нь хар толбонуудтай тул ирвэс гэгджээ. Эмэгчин нь эрэгчингээс биеэр ялимгүй том байна. Тэдний биеийн урт 2.5-3.2 м, жин нь 200-453 кг ба эмэгчин нь 2.4-3.4 м урт, 225-591 кг жинтэй юм.

Генту оцон шувуу идэж байна.

Тэд гүехэн усанд шумбан хол тэжээл хайна. Бусад далайн хав, тухайлбал Россын далайн хав, далайн заан зэрэг нь хэдэн зуун метр гүнд шумбан арваалж зэрэг идэш хайдаг бол далайн ирвэс нь гүн шумбадгүй байна. Нас бие гүйцсэн томхон далайн ирвэс нь хаан оцон шувуу, император оцон шувуу зэргээр хооллох ба заримдаа хавч идэгч далайн хав барьж иддэг. Мөн сам хорхой, арваалж, загас иднэ. Оцон шувуу авлахдаа эргийн мөсний доор нуугдан отож байгаад шувууг далайд орж ирхэд нь дайран хурц шүдээрээ зуун барьдаг байна.


 Commons: Далайн ирвэс – Викимедиа дуу дүрсний сан