Валют
Appearance
Энэ өгүүллийг Мөнгөн тэмдэгт өгүүлэлтэй нэгтгэх хэрэгтэй байна (Хэлэлц) |
Валют (Итали: Valuta) гэдэг итали хэлнээс гаралтай үнэ өртөг гэсэн утгатай үг бөгөөд нэгээс нөгөөд хөрвөх хэлбэрээр улс хоорондын эдийн засгийн харилцаанд үйлчлэгч өндөр хөгжилтэй орнуудын мөнгөний нэгж юм.
Үндэсний валют
[засварлах | кодоор засварлах]Үндэсний валют гэдэг нь тухайн улсын хуулиар зөвшөөрөгдсөн мөнгөний нэгж юм. Үндэсний мөнгөн тэмдэг гаргана гэдэг нь үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой. Жишээ нь, Монгол улсын төгрөг бол үндэсний валют мөн.
Гадаад валют
[засварлах | кодоор засварлах]Гадаад валют гэдэг эргэлтэд байгаа төлбөрийн чадвар бүхий нэг буюу хэд хэдэн гадаад улсын мөнгөн тэмдэгтээр илэрхийлэгдcэн, олон улсын төлбөр тооцоонд түгээмэл хэрэглэгддэг үнэт цаас, төлбөрийн хэрэгслийг хэлнэ. Үүнд, гадаад мөнгөн тэмдэгт ба зоос, гадаад валютаар илэрхийлэгдсэн банкны хадгаламж, чек, вексель зэрэг орно.