Jump to content

Боян Богданович

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Боян Богданович (хор. Bojan Bogdanović, 1989 оны дөрөвдүгээр сарын 18-нд Мостар хотод төрсөн) — Хорватын мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Бруклин Нетс» багт довтлогчоор тоглодог.

Туркийн «Фенербахче Улкер» баг түүнтэй 2011 оны зургаадугаар сарын 19-нд олон жилийн гэрээ байгуулсан.[1] Улмаар зургаадугаар сарын 23-нд НБА-гийн драфтад №31 сонголтоор «Майами Хитэд» хуваарилагдсан ч дратын шөнөдөө «Миннесота Тимбервулвзийг» дамжаад «Бруклин Нетст» ирж байв.[2][3]

Туркт гэрээний хугацаагаа өндөрлөсөн Богданович «Бруклин Нетстэйгээ» 2014 оны долоодугаар сарын 22-нд 3 жилээр гэрээлж,[4] 10 сая доллараар цалинжихаар болжээ.[5]

  1. Fenerbahce announces Bogdanovic and Gist
  2. "Wolves Complete Five Draft-Night Trades". NBA.com. June 24, 2011. Retrieved July 6, 2014.
  3. "NETS Acquire Draft Rights to Bojan Bogdanovic". NBA.com. June 24, 2011. Retrieved July 6, 2014.
  4. Brooklyn Nets Sign Bojan Bogdanovic
  5. Nets agree to sign Bojan Bogdanovic to 3-year deal
 Commons: Боян Богданович – Викимедиа зураг, бичлэг, дууны сан