Александр Горшков
| ||||||||||||||||||||||||||||||||||
|
Александр Георгиевич Горшков (1946 оны 10 сарын 8-нд Москвад төрсөн) нь Зөвлөлт Холбоот Улсын мөсний бүжгийн тамирчин юм. Людмила Пахомоватай хослон гулгадаг байсан тэрээр 1976 оны олимпын аварга болсноос гадна дэлхийн аварга цолыг 6 удаа хүртжээ. Горшков 2010 оны 6 сарын 4-нд Новогорскт болсон Оросын Уран Гулгалтын Холбооны хурлаар тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогджээ[1].
Намтар
[засварлах | кодоор засварлах]Горшков Динамо нийгэмлэгт харьяалагддаг байсан бөгөөд түүний хослон гулгагч нь эхнэр Людмила Пахомова нь байсан юм. Тэд хамтдаа 1967 оноос эхэлж гулгасан бөгөөд 1970 онд гэрлэцгээжээ. 1976 онд мөсний бүжгийн төрөл анх удаа олимпын наадмын хөтөлбөрт багтахад оролцож, алтан медаль хүртсэн. Тамирчны замналаа өндөрлөсний дараа Горшков Олон Улсын Уран Гулгалтын Холбооны мөсний бүжгийн техникийн комиссын даргын албыг хашиж байв.
Тэр Пахомовагийн хамт Дэлхийн уран гулгалтын алдрын танхимд 1988 онд багтсан бөгөөд харамсалтай нь Пахомова хорт хавдрын улмаас 1986 онд нас барсан байсан билээ[2].
Амжилт
[засварлах | кодоор засварлах]Людмила Пахомовагийн хамтаар
Тэмцээн | 1966-67 | 1967-68 | 1968-69 | 1969-70 | 1970-71 | 1971-72 | 1972-73 | 1973-74 | 1974-75 | 1975-76 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Өвлийн олимп | 1st | |||||||||
Дэлхийн АШТ | 13 | 6 | 2 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | |
Европын АШТ | 10 | 5 | 3 | 1 | 1 | 2 | 1 | 1 | 1 | 1 |
ЗХУ-ын АШТ | 2 | 2 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 1 | ||
Московские новости сонины нэрэмжит тэмцээн | 1 | 1 | 1 | 1 | 1 |
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Gorshkov is the new FFKKR president, Piseev has become CEO" (Орос хэл хэлээр). Mail.ru. 2010 оны 6 сарын 4. Эх хувилбараас архивласан: 2012-07-11. Татаж авсан: 9 сарын 3.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
and|date=
(help); Unknown parameter|accessyear=
ignored (|access-date=
suggested) (help)CS1 maint: unrecognized language (link) - ↑ LYUDMILA PAKHOMOVA - New York Times