Jump to content

Улаанхүзүү шумбуур

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
17:20, 24 Дөрөвдүгээр сар 2023-ий байдлаарх 109.252.85.227 (хэлэлцүүлэг) хэрэглэгчийн хийсэн залруулга
(ялгаа) ←Хуучны засвар | Одоогийн засвар (ялгаа) | Дараагийн засвар→ (ялгаа)
Улаанхүзүү шумбуур

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Галуутан
Овог: Нугасныхан
Төрөл: Aythya, Шумбуур
Зүйл: A. ferina
Латин нэр
Aythya ferina
(Карл Линней, 1758)

Улаанхүзүү шумбуур (Aythya ferina) нь Нугасныхан овгийн дундаж хэмжээний шумбадаг нугас юм.

Эрэгчин
Aythya ferina

Нас бие гүйцсэн эрэгчин нь саарал судалтай урт хар хошуу, улаан толгой, хүзүү, хар цээж, саарал нуруу, улаан нүдтэй. Эмэгчин нь бор толгой, биетэй. Толгойн гурвалжиндуу хэлбэр нь онцлог юм.

Энэхүү шумбуур Европ, Азийн хойд зүгийн сэрүүн бүсийн 1 м ба түүнээс дээш гүнтэй намаг, нуур цөөрөмд амьдарна.

Олноор сүрэглэн амьдрах бөгөөд томхон сүрэг болон цуглаж, голдуу бусад төрлийн нугастай холилдон өвөлждөг.

Улаанхүзүү шумбуур шумбаж сэлэн хоол тэжээл олж иддэг. Тэд усны ургамал, нялцгай биетэн, усны шавьж, мөн жижиг загасаар хооллоно. Үржлийн үед 6-9 өндөг гарган 24-28 хоног дардаг аж.

 Commons: Улаанхүзүү шумбуур – Викимедиа дуу дүрсний сан