Jump to content

Табо Сефолоша

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Табо Патрик Сефолоша (Англи: Thabo Patrick Sefolosha, 1984 оны тавдугаар сарын 2-нд Веве хотод төрсөн) — Швейцарын сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн Атланта Хокс багийн тоглогч юм.

Сефолошагийн эцэг нь Өмнөд Африк хүн.[1]

2006 оны драфтын №13 сонголтоор Филадельфи Севенти Сиксерс багт очих байсан ч Чикаго Буллз баг тоглогч солилцоогоор эгнээндээ элсүүлж гурван улирал тоглуулжээ.[2]

2009 оны хоёрдугаар сарын 19-нд Оклахома Сити Тандер багт худалдагдсан.[3] 2009-2010 оны улиралд идэвхитэй сайн тоглолтоо үзүүлж улирлын эцэст НБА-гийн гурав дахь шилдэг хамгаалан тоглогчоор нэрлэгджээ.

Сефолоша 2014 оны долодугаар сарын 3-нд Атланта Хокстой 12 сая доллараар гурван жил гэрээлэв.[4]

  1. "Thabo Sefolosha: Coming to America." NBA: September 14, 2006.
  2. ESPN article on the 2006 NBA Draft URL last accessed September 27, 2006
  3. "Thunder Acquires Thabo Sefolosha". NBA.com. February 19, 2009. Татаж авсан: March 9, 2013.
  4. "Sources: Thabo Sefolosha to Hawks". ESPN. 2014-03-07.
 Commons: Табо Сефолоша – Викимедиа зураг, бичлэг, дууны сан