Kim Han-bin (Сол: 김한빈) нь B.I хэмээх тайзны нэрээрээ олонд танигдсан, Өмнөд Солонгосын реппер, дуучин, ая зохиогч, хөгжмийн продюсер, бүжигчин юм. Тэрээр 2015 оны 9 сард YG Entertainment-ын дор iKon хөвгүүдийн хамтлагийн ахлагчаар дэбютээ хийсэн. 2019 оны 6 сарын 12нд тэрээр хар тамхины хэрэгт холбогдож, улмаар хамтлагаасаа гарсан юм. Тэрээр хамтлагтаа байхдаа хөгжмийн найруулга тал дээр хамтлагийнхаа ихэнх дууг продюсерлэж, дуу зохиоход чухал үүрэг гүйцэтгэдэг байсан билээ.[1] iKon хамтлагийн хоёр дахь студийн цомог "Return" цомгийн "Love Scenario" дууны үгийг хамтран бичиж, аяыг нь зохиож, продюсерлэсэн тэрээр 2018 оны Melon Music Awards-аас "Songwriter of the Year" (Оны шилдэг ая зохиогч) хэмээх нэр хүндтэй шагналыг хүртсэн юм.

B.I
2022 оны 12 сард
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэрKim Han-bin
Сол: 김한빈
Тайзны нэрB.I
Сол:비아이
Төрсөн1996 оны 10 сарын 22 (1996-10-22)
(28 настай)
ГаралЧонань, Өмнөд Чүнчон, Өмнөд Солонгос
Хөгжмийн урсгалК-поп
хип-хоп
R&B
EDM
Мэргэжилреппер
дуучин
дууны үг зохиогч
продюсер
бүжигчин
Идэвхтэй2013-2019 (iKon)
2021-одоо
СтудиYG Entertainment
131
Цахим хуудасалбан ёсны сайт

2021 оны эхээр өөрийн үүсгэн байгуулсан 131 хэмээх лэйбел дор бие даасан уран бүтээлчээр дэбютээ хийж, "Midnight Blue (Love Streaming)" сингл цомог болон "Waterfall" студийн бүрэн хэмжээний цомгоороо дэбютээ хийсэн.[2][3] Түүний хоёр дахь студийн цомог "Cosmos"-ын эхний хагас нь 2021 оны 11 сард цацагджээ.[4] 2022 онд "Love or Loved" төслөө эхлүүлэн 5 сард "BTBT" дуугаа гаргаж,[5] 11 сард нь "Love or Loved Part.1" хэмээх EP цомгоо гаргасан.[6] 2023 оны 6 сарын 1нд хоёр дахь студийн цомгоо "To Die For" нэртэйгээр гаргажээ.[7]

Бага нас

засварлах

Kim Han-bin нь 1996 оны 10 сарын 22нд Өмнөд Солонгосын Чонань хотод төрсөн. 2009 онд 13 насандаа MC Mong репперын "Indian Boy" дуунд хамтарч, MC Mong-ыг дагалдан анх удаа хөгжмийн нэвтрүүлгүүд дээр амьд үзүүлбэрээ үзүүлж, "You Hee-yeol' Sketchbook" телевизийн шоунд оролцож байжээ.[8][9] Тэрээр мөн уг дууны клипэнд нь тоглосон бөгөөд MC Mong-ын өөр нэг дуу болох "Horror Show" дууны клипэнд cameo дүрд тоглосон. Улмаар 15 настайдаа 2011 оны 1 сард YG Entertainment-д бэлтгэгчээр орсон.[10]

Лавлах бичиг

засварлах
  1. "Songs Registered Under B.I (10006031)" (солонгос хэлээр). Korea Music Copyright Association. Архивласан огноо January 10, 2022. Татаж авсан: April 25, 2022.
  2. Son, Jin-ah (March 19, 2021). "비아이 "면죄부 아닌 자숙의 방향성"…오늘(19일) 기부 앨범 발매". Maeil Business Newspaper (солонгос хэлээр). Архивласан огноо July 17, 2021. Татаж авсан: February 2, 2023 – via Naver.
  3. Chakraborty, Riddhi (June 1, 2021). "B.I Takes A Confident Step Forward With 'Illa Illa'". Rolling Stone India. Архивласан огноо December 3, 2022. Татаж авсан: February 2, 2023.
  4. Chin, Carmen (November 11, 2021). "B.I is lovesick in dreamy music video for 'Cosmos'". NME. Архивласан огноо February 2, 2023. Татаж авсан: November 15, 2021.
  5. Yong, Won-joong (May 13, 2022). "비아이, 선공개 싱글 'BTBT' 발매→글로벌 앨범 프로젝트 'L.O.L' 시작". Single List (солонгос хэлээр). Архивласан огноо May 13, 2022. Татаж авсан: February 17, 2022.
  6. Yeo, Gladys (November 18, 2022). "Watch the enthralling music video for B.I's newest single, 'Keep Me Up'". NME. Архивласан огноо February 2, 2023. Татаж авсан: November 18, 2022.
  7. Yoon, So-yeon (June 1, 2023). "B.I's latest album 'To Die For' is ode to his passion and repentance". Korea JoongAng Daily. Архивласан огноо June 1, 2023. Татаж авсан: June 1, 2023.
  8. Yoon, Hye-jin (July 27, 2009). "MC몽 발굴한 꼬마래퍼 비아이(B.I) 누구?" [Who is the B.I, little rapper who discovered by MC Mong?]. Newsen (солонгос хэлээр). Архивласан огноо August 7, 2020. Татаж авсан: May 25, 2019.
  9. Lee, Yun-hyuk (August 8, 2009). "MC몽 꼬마래퍼 비아이 "삶은 MC몽, 얼굴은 지드래곤 닮고파"". Newsen (солонгос хэлээр). Архивласан огноо January 14, 2023. Татаж авсан: January 26, 2023.
  10. Kim, Na-ra (October 31, 2014). "'믹스앤매치' 비바이·바비, 과거 연습생 시절 공개 '카리스마 어디로?'… 여심 자극하는 '풋풋함'". News Inside (солонгос хэлээр). Архивласан огноо November 12, 2022. Татаж авсан: January 26, 2023.