Өндөг нь зуйван дугуй хэлбэртэй. Өндөгний шар нь угтаа бол өндөг өөрөө юм. Түнийг бүрхсэн үр хөврөлийн давхаргаас ураг бойждог ажээ. Энэхүү шар нь тэжээл, усны нөөц болно. Өндөг нь өндгөвчөөр дамжихдаа уурган бүрхүүлтэй болж, тэр нь элдэв механик гэмтлээс хамгаалж, бойжиж буй үр хөврөлд нь тэжээлийн болон усны нөөц болж, дараа нь шохойн хальсан доторх зөөлөн давхаргаар бүрхэгддэг. Үүний дараа л шохойн хальс тогтож хатуурна. Хатуу хальс нь нүдэнд үл үзэгдэх нүх сүвээр дүүрэн байдаг тул дотор нь бойжиж буй ураг түүгээр "амьсгалж" байдаг. Хүн төрөлхтөн хоол хүнсэндээ өндгийг өргөнөөр хэрэглэдэг. Нийтлэг хэрэглэгдэх нь гол төлөв шувууны өндөг юм. Тахиа, галуу, нугасны гээд олон төрөл ба бөднө шувууных хамгийн тансаг хэрэглээнд тооцогдох аж. Хамгийн том нь тэмээн хяруулын өндөг. Хэвлээр явагчид болох матар, могой, яст мэлхийн өндөг шувууныхтай найрлагаараа онцын ялгаагүй байдаг ч хүнсэнд хэрэглэхэд оновчтой биш. Өндөгний өнгө, ялангуяа зэрлэг шувууных янз бүр байх ба энэ нь ихэвчлэн өнгөлөн далдлах үүрэгтэй.

Хүнсэнд хамгийн өргөн хэрэглэгддэг тахианы өндөг
Хадмал
Монгол үсгээр
буриад кирилл.үндэгэн
монгол кирилл.өндөг
халимаг кирилл.өндгн

Амьтны төрөл бүрийн өндөг

засварлах

Загас, хоёр нутагтан

засварлах

Эм шувуу өндөг гаргана. Төрөл зүйлээс хамаарч ялгаатай хугацаанд өндгийг дардаг. Нэг өндгөөс нэг дэгдээхий гарна. Нэг удаа гаргах тоо харилцан адилгүй (Кондор 1, саарал алаг 17). Тахиа зэрэг зарим шувуу үр тогтоогүй байсан ч өндөг гаргадаг.

Сээр нуруутан амьтны өндөгний хальсны үндсэн өнгө нь хальсыг бүрдүүлсэн кальцийн карбонатын цагаан өнгө байдаг бол боршувуутан зэрэг зарим нь өөр өнгийн өндөг гаргадаг.

Биливердин будаг, түүний цайрын нөсөө нь ногоон юм уу хөх өнгө өгдөг бол протопорфирин нь улаан, бор өнгө өгдөг. Кальцийн хэмжээ дутагдвал протопорфины толбо ихэсдэг. Модонд үүрэлдэг шувууны өндөг хөх ногоон, газарт үүрэлдэг шувууных бор хүрэн байх нь өнгөлөн далдлалт юм.

Шувууны өндөгний хальс олон янз байдаг. Жишээлбэл:

Өвөгт хар галууных барзгар, шохойжсон байдаг бол тинаму шувууных гялалзсан толигор, нугасных тослог, ус нэвчдэггүй, Казуар шувууных маш олон нүх сүвтэй байна. Шувууны өндөгний хальсан дахь жижиг нүх сүв нь үр хөврөлийг амьсгалах боломжийг олгодог. Тэжээвэр тахианы өндөг 7000 орчим нүх сүвтэй байдаг. Шувууны өндөгний хальс нь кальцийн карбонатыг агуулах бөгөөд энэхүү кальцит бүрхүүл нь өндөг дарах инкубаторын явцад хальсанд ан цав үүсэхээс хамгаалдаг.

Шувууны ихэнх өндөг зууван хэлбэртэй, нэг үзүүр нь илүү шовх, нэг нь илүү бөөрөнхий. Энэ нь шувууны булчин нь өндөгний сувгийг агшааж, шовх үзүүр нь ар талдаа үүсч шахаж гаргадагтай холбоотой. Шувууны нисэх чадвар хэлбэрт нөлөөлсөн. Өндөр цохионд үүрлэдэг шувууны өндөг конус маягийн хэлбэртэй бол нүхэнд үүрлэдэг шувууных бараг бөмбөрцөг шахуу байна.

Олон амьтан өндгөөр хооллодог. Жишээлбэл, хар хясаа баригчийн өндгөөр элбэнх, усны булга, далайн халиу, цахлай, хэрээ, үнэг хооллодог. Үен харин нугасны өндөг хулгайлдаг бол могой өндгөөр хооллоход мэргэшсэн. Хөхөө мэтийн зарим шувуу өөр шувууны үүрэнд өндөглөж, өсгүүлэхээр орхидог.

Өндөгний найрлага

засварлах

Өндөгний химийн найрлагыг авч үзвэл 73,6% нь ус, 13% нь уураг, 12% нь өөх тос, 0.60% нь нүүрс ус, 1% нь кальци, фосфор зэрэг эрдэс бодис байдаг. Өндөгний хамгийн үнэ цэнэтэй зүйл бол шар уураг. Үүнд уураг, өөх тос, эрдэс зэргээс гадна А, В, Е, D аминдэмүүд агуулагдана. Мэдрэлийн болон уураг тархины эд, эсийг лецитин хэмээх чухал бодисоор хангаж өгдөг гол зүйл бол өндөг юм. Чанаж, шарж, бас түүхийгээр хэрэглэсэн ч шингэц сайтай байдаг. Мөн өндөгний уурагт агуулагдах лицозин хэмээх бодис нь хүний бие дэх хортой бичил организмыг устгаж сөнөөдөг.

Үл орлогдох тосны хүчил Омега-3 нь судас хатуурах, зүрхний шигдээс өвчнөөс сэргийлж, хорт хавдарын өсөлтийг сармагжуулах, хорт хавдараас сэргийлэх үйлчилгээ үзүүлж, цусан дах холестрины хэмжээг буруулж, цусны даралтыг тогтворжуулан, мэдрэлийн тогтолцооны хэвийн ажиллагааг хангахад ихээхэн дэмжлэг үзүүлдэг нь эмнэл зүйн судалгаагаар тогтоогдсон байна. Өндөгний холин нь элэг өөхлөхөөс сэргийлэх маш хүчтэй үйлчилгээ үзүүлдэг амин дэмтэй төстэй бодис юм. Холин бие махбодын бодисын солилцоо ялангуяа тосны солилцоонд онцгой ач холбогдолтой. Холин дутагдвал бие махбодид холестрины хуримтлал нэмэгдэх, цусны даралт ихсэх, чихрийн шижин өвчний явж эрчимжих зэрэг сөрөг үр дагавар үүсдэг байна. Өндөг мэдээж их хэмжээний уураг агуулна. Агуулагдах уургийн хэмжээгээрээ 40гр үхрийн мах, 200гр сүүтэй нэг өндөг тэнцэнэ. Гэхдээ давуу тал нь сүү, маханд ихээр агуулагддаг холестрин өндөгөнд байдаггүй юм байна.

Цахим холбоос

засварлах
  Commons: Өндөг – Викимедиа дуу дүрсний сан

 

Энэ биологийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.