Стивен Адамс

Америкийн сагсан бөмбөгчин

Стивен Адамс (Англи: Steven Adams, 1993 оны долоодугаар сарын 28-нд төрсөн) — Шинэ Зеландын мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Оклахома-Сити Тандер багийн төвийн тоглогч.[1] Адамс Питтсбургийн коллежоос 2013 оны драфтад оролцон Тандер багт 12 дахь сонголтоор элссэн.

Гэр бүлийнхэн нь сагсан бөмбөгийн мэргэжлийн тамирчин болоход бүхий л боломжоор тусалсан гэдэг. Эцэг нэгт, эх ондоо 18 хүүхдийн хамгийн бага Адамсын эх Тонга хүн ажээ. Ах, эгч нар нь жигд нуруулаг. Дундаж нь 1,83-2,06 метрийн өндөртэй.[2] Олимпын хошой аварга, дэлхий 5 удаагийн аварга, бөөрөнцөг түлхэлтийн нэрт тамирчин Валери Адамсийн төрсөн дүү.

Замналын товчоон

засварлах

Адамс 2013 оны долоодугаар сарын 12-нд Тандер багтай гэрээ байгуулсан.[3] Сарын дараа багаа зуны лигт анх удаа аваргалахад, тэр дундаа шувтаргын Хьюстон Рокетс багийг 85–77 харьцаагаар хожсон тоглолтонд бүхий л боломжоо дайчилсан байдаг.[4]

Тухайн оныхоо арваннэгдүгээр сарын 8-нд анхныхаа дабл-дабл (17 оноо, 10 бөмбөг авалт) хийсэн.[5]

  1. "13 - Steven Adams". nbadraft.net. Archived from the original on 2013-05-30. Татаж авсан: 2013-05-29.
  2. Fittipaldo, Ray (October 7, 2012). "Pitt big man Steven Adams' backstory is as interesting as his future is intriguing". Pittsburgh Post-Gazette. Archived from the original on Аравдугаар сар 21, 2013. Татаж авсан: December 11, 2012.
  3. "Thunder Signs Steven Adams and Andre Roberson". NBA.com. July 12, 2013. Татаж авсан: October 25, 2013.
  4. Recap: Thunder 85, Rockets 77
  5. "OKC Thunder: Steven Adams shines again as Thunder trims Pistons". NewsOK.com. November 8, 2013. Татаж авсан: December 14, 2013.

Холбоос

засварлах