Наран цэцэг (Латин: Helianthus annuus) нь багваахайн овогт багтах нэг наст ургамал юм. Үрийг нь хүнсэнд хэрэглэхээс гадна цэцэг нь том, үзэсгэлэнтэй тул ихээр тариалдаг. Мөн наран цэцгээс тос гаргаж авна.

Наран цэцэг
Наран цэцэг
Наран цэцэг
Биологийн ангилал
Аймаг: Ургамал
Хүрээ: Цэцэгт ургамал
Анги: Хоёр навчит ургамал
Баг: Багваахайн баг
Овог: Багваахайн овог
Төрөл: Наран цэцэг
Зүйл: Наран цэцэг
Латин нэр
Helianthus annuus
Карл Линней
Испаний Кардежон дах наранцэцгийн талбай

Хойд Америкаас гаралтай. 2м хүртэл өндөртэй болж ургах бөгөөд зун том шар өнгөтэй цэцэг дэлгэрнэ.

Нарны хөдөлгөөнийг дагаж, цэцэг нь эргэдэг гэлцдэг тул ийм нэртэй болжээ. Үнэндээ дөнгөж нахиалж байгаа үедээ л нахиа нь нарны хөдөлгөөнийг дагадаг бөгөөд цэцэг нь дэлгэрэхэд өсөлт нь зогсч, хөдлөхөө больдог байна.

Наран цэцгийн үр

Үр нь урт нарийхан, хавтгай хэлбэртэй. Тос гаргаж авдаг сортын наран цэцгийн үр нь хар өнгөтэй байдаг бол, хүнсэнд хэрэглэдэг сортын үр нь хар цагаан судалтай байдаг.

Наран цэцгийг 4600-5000 жилийн өмнөөс хойд америкт индианчууд тарьж хүнсэндээ хэрэглэдэг байсан гэдэг. 1510 онд Америкт хөл тавьсан испаничууд наран цэцгийн үрийг авч харин, Мадридын ботаникийн хүрээлэнд тариалж эхэлжээ.

Дөнгөж 17-р зуунд л Франц, улмаар Орост тархсан.

Тариалалт, бусад хэрэглээ

засварлах

"OIL WORLD" сэтгүүлийн судалгаагаар дэлхий дээр тариалдаг наран цэцгийн нийт хэмжээ нь 2006, 07 оны байдлаар тос гарган авдаг ургамалууд дунд буурцаг, рапс, хөвөнгийн дараа 4-т (2,984 сая тонн) орно.

Мөн 2006/07 оны ургамалын тосны үйлдвэрлэл дунд Дал модны тос, буурцагны тос, рапсын тосны дараа наран цэцгийн тос (11,171 мянган тонн) ордог байна. Дэлхий дээр тариалж буй наран цэцгийн талаас илүүг Орос зэрэг Европын улсууд эзэлдэг байна.

  1. Оросын Холбооны Улс - 6,430 мянган тонн
  2. Аргентин - 3,440 мянган тонн
  3. Украин - 5,230 мянган тонн
  4. Хятад - 1,820 мянган тонн
  5. Франц - 1,441 мянган тонн

Наран цэцгийн үрийг гэрийн тэжээвэр амьтдын тэжээл болгон ашиглах нь бий. Сүүлийн жилүүдэд дизел хөдөлгүүрийн түлш (биодизел) болгон ашиглах судалгаа явагдаж байгаа. Дэлхий нийтээр наранцэцгийг шувуу, амьтдын хоол тэжээлд хэрэглэх, ургамлын тос болон эм хийхийн тулд ургуулдаг байна. Үрийг буцалгаж, тос гарган авдаг. Гаргаж авсан тосыг хоол хүнсний зориулалтаар хэрэглэнэ. Мөн гоо сайхны хэрэглээнд үсний тэжээл болгох тул чухал ач холбогдолтой. Түүнчлэн уг ургамлын тосыг био түлшинд хэрэглэдэг. Будагч бодисыг ч наранцэцгийн хальснаас гаргаж авдаг. Эмнэлгийн практикт үү арилгах, могойн хорыг эмчлэх зорилгоор хэрэглэж иржээ.

19 дүгээр зууны сүүлээс наранцэцгийг ханиад, багтраа, хоолой сэрвэгнэх, бронхит, хөхүүл ханиалга болон сүрьеэ өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг болжээ. Наранцэцэг нь усыг сайн шингээдэг, агаарыг чийгшүүлдэг, шумуулын идэвхжлийг бууруулдаг тул хумхаа өвчнөөс сэргийлэх зорилгоор \Халуун орны энэ өвчнийг шумуул тараадаг\ орон байрныхаа ойролцоо тариалж байсан гэдэг. Бас нэгэн чухал зүйл бол наранцэцэг нь хүрээлэн буй орчны агаар дахь хүнцэл, цайр, хар тугалга мэтийн хорт бодисыг цэвэрлэдэг байна. 1986 онд Чернобылд болсон атомын цахилгаан станцын ослын дараагаар цацраг идэвхт бодисоор хордсон усанд хөвж байсан наранцэцгүүд цацраг идэвхт бодисын 95 хувийг уснаас үндсээрээ шүүж байсан баримт бий гэнэ.

Цахим холбоос

засварлах
  Commons: Helianthus annuus – Викимедиа дуу дүрсний сан