Аддис Абеба
Аддис Абеба
| |
---|---|
Хоч: Хүний хот | |
Улс | Этиоп |
Байгуулагдсан | 1886 |
Нийслэл хот болсон | 1889 |
Үүсгэн байгуулагч | |
Засаг захиргаа | |
• Хотын дарга | Аданек Абебе |
Газар нутаг | |
• Нийт | 527 км2 (203 бээр2) |
• Газар | 527 км2 (203 бээр2) |
[1] | |
Өндөр | 2,355 м (7,726 фут) |
Хүн ам (2007)[2] | |
• Нийт | 2,739,551 |
• Тооцоо (2023)[3] | 3,945,000 |
• Нягтрал | 5,165.1/км2 (13,378/бээр2) |
Иргэдийн нэршил | Аддис Абебачууд |
Цагийн бүс | UTC+3 (Дорнод Африкийн Цаг) |
Бүсийн дугаар | (+251) 11 |
ХХИ (2021) | 0.741[4] өндөр · 11-ээс 1-т |
Вэб сайт | cityaddisababa |
Адди́с Абе́ба[5] (үүнээс өөрөөр ялангуяа монгол бичгээр Аддис-Абеба, Аддис Абеба гэж бичнэ; амхар хэлтэн "шинэ цэцэг" гэсэн утгат አዲስ አበባ [adis aβəβa], оромо хэлтэн "халуун рашааны оргилуур" буюу Finfinnee гэж хэлдэг) нь Этиоп улсын нийслэл хот бөгөөд 1886 онд байгуулагдсан. Тус хотод Африкийн Холбооны төв оршдог. 2007 оны тооллогоор 2,738,248 хүн тус хотод амьдардаг бөгөөд Этиоп улсын хамгийн том хот нь юм[2]. Тусгай эрхт хотын статус нь Аддис-Абебыг хотын зэрэгцээ мужийн хэмжээнд тавьдаг. Тус хот нь өөрийн түүхэн, дипломат болон улс төрийн ач холбогдлоороо "Африкийн нийслэл" ч гэж нэрлэгддэг билээ[6]. 80 гаруй ялгаатай хэлээр ярилцдаг үндэстнээс бүрдэх тус орны өнцөг булан бүрээс ирсэн янз бүрийн шашин шүтдэг хүмүүсээс хотын иргэд бүрддэг.
Нийслэлээ барих газрыг Хатан хаан Тайту Бетул сонгож, түүний нөхөр, Эзэн хаан Менелик II 1886 онд тус хотын шавыг тавьж "Финфинни" нэр өгчээ. Аддис Абеба хот нь Энтото уулын хормойд оршино.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]Нийслэл хотод олон үндэстэн амьдардаг. Үүнд: Амхара - хүн амын 48.3%, Оромо - 19.2%, Гураж - 17.5%, Тиграйчууд - 7.6%.
Аддис-Абеба хотын хүн амын өсөлт:
- 1900 онд — 80 000 хүн;
- 1958 онд — 400 000 хүн;
- 1968 онд — 664 000 хүн;
- 2002 онд — 1 700 000 хүн;
- 2012 онд — 3 041 002 хүн амтай болсон.
Зураг
[засварлах | кодоор засварлах]Цаг агаар
[засварлах | кодоор засварлах]Аддис Абеба | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Уур амьсгалын диаграмм | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Аддис Абеба
Эх сурвалж: wetterkontor.de
|
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Зүүлт, тайлбар
[засварлах | кодоор засварлах]- ↑ "2011 National Statistics". Csa.gov.et. Эх хувилбараас архивласан: 30 March 2013. Татаж авсан: 20 July 2013.
- ↑ 2.0 2.1 Этиопын Статистикийн Төв Агентлаг. "2007 оны тооллого (pdf файл)" (PDF). Эх хувилбараас (PDF) архивласан: 2008-12-18. Татаж авсан: 5 сарын 14.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help); Unknown parameter|accessyear=
ignored (|access-date=
suggested) (help) - ↑ "Population Size by Sex Zone and Wereda July 2023" (PDF). Ethiopian Statistics Agency. 2023. Эх хувилбараас (PDF) архивласан: 24 Наймдугаар сар 2023. Татаж авсан: 19 August 2023.
- ↑ "Sub-national HDI – Area Database – Global Data Lab". globaldatalab.org (англи хэлээр). Архивласан огноо 25 June 2020. Татаж авсан: 14 May 2020.
- ↑ Ц.Дамдинсүрэн нарын "Орос-Монгол толь"-ийн II хэвлэл (1982)-ийн 826-р талд бичсэн.
- ↑ "Addis Ababa "regarded as the African capital"".[permanent dead link]