Jump to content

Юньнань муж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Юньнань
云南
Юньнань муж
Нэрийн галиглал
 • Хятад云南省 (Yúnnán Shěng)
 • Носуꒊꆈ эсвэл ꒊꆈꌜ (Yypnuo эсвэл Yypnuose)
 • Стандарт ЖуанYinznanz
 • ТовчлолYN / (Diān) or (Yún)
Юньнань мужийн байршил
Юньнань мужийн байршил
Солбицол: 25°02′58″N 102°42′32″E / 25.04944°N 102.70889°E / 25.04944; 102.70889Солбицол: 25°02′58″N 102°42′32″E / 25.04944°N 102.70889°E / 25.04944; 102.70889
Улс Хятад
Наньжао738
Дачанхэ902
Мин улсад эзлэгдсэн1381–1382
Юньнань цэргийн бүлэглэл1915–1945
Ардын Чөлөөлөх Арми эзлэн авав1951
Нийслэл
(ба томоохон хот)
Күньмин
Хуваалт16 тойрог, 129 хошуу, 1565 суурин
Засаг захиргаа
  ТөрөлМуж
  БиетЮньнань Мужийн Ардын Их Хурал
  ХКН-ын НБДВан Нин
  Хурлын даргаВан Нин
  ЗахирагчВан Юбо
  ХАУТЗЗ-ийн даргаЛю Шяокай
Газар нутаг
  Нийт394,000 км2 (152,000 бээр2)
  Байр8-р байр
Хамгийн өндөр цэг6,740 м (22,110 фут)
Хүн ам
 (2020)[2]
  Нийт47,209,277
  Байр12-р байр
  Нягтрал120/км2 (310/бээр2)
   Байр24-р байр
Хүн ам
  Угсаатны бүрэлдэхүүн
  Хэл, аялгууд
ISO 3166 кодCN-YN
ДНБ (2021)¥2.714 их наяд
$ 420 тэрбум (18-д)[3]
 - нэг хүнд ноогдох¥57,882
$8,970 (26-д)
 • өсөлт 7.3%
ХХИ (2019) 0.691[4]
дундаж · 27-д
Вэб сайтwww.yn.gov.cn
Юньнань муж
Хятад нэр
Хялбаршуулсан云南
Уламжлалт雲南
Шууд утга"Өнгөт үүлсийн өмнө зүгт"(彩雲之南 / 彩云之南)[note 1]
И нэр
Иꒊꆈ
yyp nuo
Тай Люэ нэр
Тай Люэᦍᦲᧃᧉᦓᦱᧃᧉ
jin naan
Лису нэр
Лисуꓬꓱ-ꓠ
ye na
Төвөд нэр
Төвөдཡུན་ནན་
yun nan
Умард Тай нэр
Умард Тайวิเทหราช
Witheharat

Юньна́нь[5] (монгол бичгээр ᠶᠦᠨᠨᠠᠨ - yünnan,[6] хятадаар 云南省 - Yúnnán Shěng) — Хятад улсын өмнөд нутгийн муж. Мужийн Засаг захиргааны төв нь Куньмин хот. 2020 оны хүн амын тооллогоор Юньнань муж 47,209 сая хүнтэй байсан.

Юньнань муж Хятад орны баруун өмнөд хязгаарын Юньнань, Гүйжөүгийн өндөрлөгт байдаг. Мужийн ихэнх нутаг Юньлин давааны өмнө байдаг тул “Юньлин давааны өмнөд нутаг” гэсэн утгаар Юньнань хэмээн нэрлэжээ.[7]

Хубилай 1253 онд Мөнх хааны зарлигаар Дали нийслэлтэй Наньжао зэрэг улс орныг байлдан эзлэв. Юннань дахь Монголын эзэн хааны анхны захирагч нь Бухарын уугуул лалын шашинт Ажал Шамс-ал-Дин Омар (Ajall Shams al-Din Omar) байв. Өмнө байсан Тайландын овог аймгууд орчин үеийн Тайланд, Энэтхэгийн нутаг дэвсгэр рүү цагаачилжээ. 1275 онд Юань улсын засгийн газар Юньнань нутгийн син жун шу шэнийг байгуулснаас хойш Күньмин өнөөг хүртэл Юньань мужийн төв хэвээр байна.[7]

1368 онд Тогоонтөмөр хаан Дадугаас зугтсаны дараа Юньнан Лян ван Басалаварми Умард Юань Улсны хаанд үнэнч хэвээр үлджээ. 1381 онд Мин улсын хаан Жү Юаньжан 300,000 их цэргээр Юньнанийг довтолж, их хааны угсааны Лян ван Базарвармийн 100,000 цэргийг дайрав. 1384 онд Лян ван Мин улсын их цэрэгтэй байлдан дарагдаж, Дяньчи нуурт үсэрч амиа юүтгэсэн үйл явдлыг дурсгаж тэр уулыг ийнхүү нэрлэсэн аж.[8]

1662 он Өмнөд Мин улсын сүүлчийн Ёнли хааныг Манж Чин улсын Ү Сангуйн Куньминд боомилж алав.

Юньнань муж нь БНХАУ-ын хамгийн баруун өмнөд муж бөгөөд өмнөд талаараа Лаос, Вьетнам, баруун талаараа Мьянмар зэрэг улстай, хойд талаараа Түвдийн өөртөө засах орон, Сычуань муж, зүүн талаараа Гуйжоу муж, Гуанси Жуан мужтай хиллэдэг. Мьянмар, Лаос, Вьетнамтай хиллэдэг хилийн урт нь 4060 км.

Тус мужийн нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг нь уулсаар бүрхэгдсэн байдаг. Хойд талаараа Түвдийн уулархаг өндөрлөг нутаг, тэр дундаа Хэндуань нуруу 6740 м өндөрт байдаг бол өмнө зүгт уулс нь үржил шимт хөрс бүхий үзэсгэлэнт толгод, хөндий болон хувирдаг байна.

Юньнань бол Хөх мөрөн буюу Янцзы, Меконг зэрэг томоохон гол мөрөн, мөн Төвдийн өндөрлөгөөс эх авдаг олон жижиг голуудын эх орон юм.

Халуун дулаан завсрын бүсийн чийглэг, урин зөөлөн уур амьсгалтай. Байгалийн сайхан орчин, үзэсгэлэнт байгальтай учир Юньнань муж нь Хятадад жуулчдыг татах алдартай газруудтай.[7]

  1. Энэ нь "Юньнань"-ын нийтлэг тайлбар боловч анхны этимологи нь тодорхойгүй.
  1. "Doing Business in Yunnan Province of China". Ministry of Commerce, People's Republic Of China. Архивласан огноо 7 January 2019. Татаж авсан: 5 August 2013.
  2. "Communiqué of the Seventh National Population Census (No. 3)". National Bureau of Statistics of China. 11 May 2021. Архивласан огноо 11 May 2021. Татаж авсан: 11 May 2021.
  3. GDP-2021 is a preliminary data China NBS (March 1, 2022), "Home - Regional - Quarterly by Province", <http://data.stats.gov.cn/english/easyquery.htm?cn=E0102> (retrieved on March 23, 2022)
  4. "Sub-national HDI - Subnational HDI - Global Data Lab". globaldatalab.org. Архивласан огноо 2020-11-12. Татаж авсан: 2020-04-17.
  5. Кирил монголоор үүнээс гадна Юннань, Юньнан, Юннан, Юнан гээд олон янзаар бичиж байгаа.
  6. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named худам монгол
  7. 7.0 7.1 7.2 Мөнхийн дулаан Юньнань муж[permanent dead link]
  8. Удам угсаа нэгтэй Юньнань монголчууд