Чандмань сум (Ховд)
Чандмань сум
ᠴᠢᠨᠳᠠᠮᠠᠨᠢᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Ховд |
Сумын төв | Урдгол |
Газар нутаг | |
• Нийт | 6,016 км2 (2,323 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 3,056 |
Цагийн бүс | UTC+7 (UTC + 7) |
Вэб сайт | http://chandmani.kho.gov.mn/ |
Ховд аймгийн Чандмань сум нь Монголын баруун хэсэгт оршино. Ховд аймаг нь олон үндэстэн, ястнаас бүрдсэн сумдтай бөгөөд Чандмань сум нь халх ястны сум юм. Мөн халх сумд болох Дарви, Цэцэг сумдын хамтаар хуучин Засагт хан аймагт харьяалагдаж байсан. Чандмань сум нь Жаргалант хайрхан, Бумбат хайрхан хэмээн нэрлэгдэх нутгийн ард иргэдийн шүтээн болсон 2 том уултай. Чандмань сум хөөмийгөөр Монголдоо төдийгүй дэлхийд алдартай юм.
Ерөнхий танилцуулга
[засварлах | кодоор засварлах]Тус суманд анх 1920 онд “Түмт”-ийн хошуу, 1923 онд Чандмань сумыг эмхлэн байгуулж, 1925 онд Чандмань сумын тамгын газар Баянхайрханд байгуулагдсанаар нутгийн захиргаа үүсэн хөгжжээ. 1925 онд МАХН-ын үүр Эд хэрэглээний хоршоо, 1927 онд МХЗЭ-ийн үүр, 1937 онд Хүн эмнэлэг, 1940 онд сургууль, 1939 онд Мал эмнэлэг, 1990 онд МоАН, МСДН-ын үүр, 1993 онд МҮАН, 1999 онд МАШСН-ын бүлгэм, 2000 онд Ардчилсан нам тус тус байгуулагджээ. Хуучнаар Засагт хан аймгийн Дархан бээсийн хошуунд харьяалагддаг. Тус сум одоо 6 баг, 714 өрх, 2888 хүн амтай, 179913 толгой малтай: тэмээ 2444, адуу 6464, үхэр 6198, хонь 70558, ямаа 94250.(2012 оны статистик мэдээгээр), 12 жилийн сургууль, цэцэрлэг, хүн эмнэлэг, банк-2, холбоо, цаг уур, соёлын төв, эрчим хүч, 35 аж ахуйн нэгж, ШТС-4, Бизнес-инкубатор төв цогцоороо /14 нэр төрлийн цех/ дэлгүүр, ТҮЦ, гуанз, ундааны цех, талх нарийн боовны цех -3 тус тус ажиллаж байна. Хүн амын тоогоор Ховд аймгийн 17 сумаас 10-д, газар нутгийн хэмжээгээр 4-д ордог ба хүн амын 99 хувь нь халх үндэстэн, 1 хувь нь өөлд, захчин, дөрвөд, мянгад үндэстэн амьдран суудаг.
Газарзүй
[засварлах | кодоор засварлах]Нийт нутаг дэвсгэрийн 60 орчим хувь нь тусгай хамгаалалттай. Мөн зүүн талаараа Дөргөн, Хар-Ус нуураар, баруун тал нь Жаргалант, Бумбат хайрхануудаар хүрээлэгдсэн хангай, говь хосолсон нутаг юм. Далайн түвшнээс дээш 1132.3-3796 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Монгол орны баруун бүсэд хамрагдах Их нууруудын хотгорт байрлах бөгөөд Газар хөдлөлийн эрчим 7 балл. Сумын нутаг дэвсгэр нь өндөр уул, толгод ихтэй, их нуурын хотгор, өргөн уудам тал хээр нутагтай бөгөөд бэлчээрийн мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Цаг уурын нөхцөл
[засварлах | кодоор засварлах]Өвөлдөө хүйтэн, зундаа огцом халдаг онцлогтой. 1 дүгээр сарын дундаж температур -26 °С 7 дугаар сарын дундаж температур +19.1 °С жилийн дундаж салхины хурд 2.2-2.8 м/с жилийн хур тунадасны нийлбэр 127 мм Нийт газар нутгийн хэмжээ 601679 га.
Түүх дурсгал болон үзэсгэлэнт газрууд
[засварлах | кодоор засварлах]Чандмань сум нь Ховд аймгаас 156-км-т оршдог Жаргалант, Бумбат алтай, Хар усан нуур, Хар нуур, Дөргөн нууруудаар хүрээлэгдсэн говь тал хээр, ой өндөр уул хосолсон байгалийн бүс бүслүүрүүд хосолсон үзэсгэлэнт газрууд олон байдаг.
Эдийн засаг
[засварлах | кодоор засварлах]Орон нутгийн төсөв
[засварлах | кодоор засварлах]Сумын төсвийн нийт орлого нь 1.900.0 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 1.0 сая төгрөг, сумын өөрийн орлого 135.9 сая төгрөг, ОНХС-аас 349.2 сая төг, санхүүгийн дэмжлэг 452.3 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 1.900.0 сая төгрөг байна. Нийт зардлын 47 хувь нь цалин, 6 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 47 хувийг нь бусад зардал эзэлж байна.
Эдийн засгийн бүтэц
[засварлах | кодоор засварлах]Тус сумын эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй, газар тариалан, худалдаа үйлчилгээний салбар болж байна. Бизнесийн үйл ажиллагаанд 35 аж ахуйн нэгж, ШТС-4, Бизнес-Инкубатор төв цогцоороо /14 нэр төрлийн цех/ дэлгүүр, ТҮЦ, гуанз, ундааны цех, талх нарийн боовны цех -3 тус тус ажиллаж мал аж ахуй дагнан эрхлэгч 1160, худалдаа дагнан эрхлэгч 37, тээвэр дагнан эрхлэгч 14 иргэн байна.
Мал аж ахуй
[засварлах | кодоор засварлах]Сумын эдийн засгийн үндсэн салбар нь уламжлалт бэлчээрийн мал аж ахуй юм. Сүргийн бүтэц нь нутгийн үүлдрийн мах, ноосны хонь, ноолуурын чиглэлийн ямаа юм. Сүүлийн жилүүдэд малын тоо толгой жил дараалан өсч, зуун эхээс бойжуулах төлийн тоо нэмэгдэж, улсын сайн малчин 13, аймгийн сайн малчин 46, мянгаас дээш толгой малтай өрх 30 гаруй боллоо. Хэдийгээр мал сүрэг толгойн тоогоор өсч байгаа нь сайн тал боловч нийт малын 50-иас дээш хувийг ямаан сүрэг эзэлж, сүрэг хоорондын зохистой бүтэц алдагдаж, бэлчээрийн даацад сөргөөр нөлөөлж байна. Сумын хэмжээнд 179913 толгой малтайгаас 2444 тэмээ, 6463 адуу, 6198 үхэр, 70558 хонь, 94250ямаа байна. Цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 3.2 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 0.01 хувь байна.
Газар тариалан
[засварлах | кодоор засварлах]Сумын хэмжээгээр жилд 2.5 га талбайд үр тариа, 20 га талбайд төмс, 7.5 га талбайд хүнсний ногоо, 21.5 га талбайд тэжээлийн ургамал тариалж, 7.2 тонн үр тариа, 103.5 тонн төмс, 15.5 тонн хүнсний ногоо, 42.5 тонн тэжээлийн ургамал, 1000 тн хадлан бэлтгэн хураан авдаг.
Дэд бүтэц
[засварлах | кодоор засварлах]Зам тээвэр
[засварлах | кодоор засварлах]Аймгийн төв, төв суурин газраас алсмагдмал сумын нутаг дэвсгэрт сайжруулсан болон хар зам байхгүй. Сумын төвөөс 80 км-ын зайд Улаанбаатар болон хэвтээ тэнхлэгийн төв замтай нийлдэг.
Цахилгаан хангамж
[засварлах | кодоор засварлах]Сум нь 2007 онд баруун бүс /Оросын холбооны улс болон Дөргөний усан цахилгаан станц/-ийн эрчим хүчний системд холбогдсон.
Ус хангамж
[засварлах | кодоор засварлах]Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 3 гүний худаг, 3000 м3 багтаамжтай 3 усан сан, 3000 м3/хоног хүчин чадалтай 3 насостой 1 ус зөөлрүүлэх цэнгэгжүүлэх төхөөрөмжтэй цэвэр усны шугам сүлжээ байхгүй, сумын төвийн айл өрх, албан байгууллага гүний худгаас усаар хангагддаг.
Дулаан хангамж
[засварлах | кодоор засварлах]Сумын төвд 1 төвлөрсөн уурын зуухтай, ашиглалтаас гарсан. ЗДТГ, Эрүүл мэндийн төв, 12 жилийн бүрэн дунд сургууль, дотуур байр, цэцэрлэг, соёлын төв, БИТ /бизнес инкубатор төв/ ХААН банк, Хадгаламж банк, Цаг уур, Цагдаагийн кабон зэрэг 10 обьектийг нам даралтын зуухаар халаадаг.
Орон сууцны хангамж
[засварлах | кодоор засварлах]Сумын хэмжээнд хуучин инженерийн бүрэн хангамжтай 12, 4 айлын нийтийн 2 орон сууц байгаа бөгөөд нэгдсэн халаалт, усны шугам ажиллахаа больсон. Бусад нь амины орон сууц, гэр сууц юм. Суманд сүүлийн жилүүдэд шинээр инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй.
Үйлчилгээний газар/байгууллагууд
[засварлах | кодоор засварлах]Сумын Засаг даргын Тамгын газар
[засварлах | кодоор засварлах]Ардчилсан шинэ үндсэн хуулийн заалтаар 1992 онд Засаг дарга гэдэг бол нутгийн захиргааны байгууллага юм. Түүний ажлын алба нь Засаг даргын тамгын газар байна гэж зааснаар сумын Засаг даргын тамгын газар нь анх 1992 онд 17 орон тоотой байгуулагдан төрийн үйлчилгээг ард иргэдэд хүргэж байгаа ба өнөөдрийн байдлаар 19 орон тоотой үйл ажиллагаа явуулж байна.
Ерөнхий боловсролын сургууль
[засварлах | кодоор засварлах]Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 21 бүлэгт 536 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 66 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 55.5 хувь, суурь боловсролын хамран сургалт 64.4 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 28 багш хамрагдаж байна.
Цэцэрлэг
[засварлах | кодоор засварлах]Төрийн өмчийн “Бүжинхэн” цэцэрлэгийн үндсэн сургалтад 105, гэр цэцэрлэгт 117 ээлжийн бүлэгт 25 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 96,0 хувьд хүрсэн. “Бүжинхэн” цэцэрлэг Урд гол багийн 1-р хороонд байршилтай. 90 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 105 хүүхэд хүмүүжиж байна. 18 багш, ажилтантай. 1990 онд ашиглалтад орсон улаан тоосгон хийцтэй, Инженерийн төвлөрсөн хангамжгүй. Япон улсын “Өвсний үндэс” хөтөлбөр төслөөр 2011 онд цэцэрлэгийн барилгад их засвар хийгдсэн.
Эмнэлэг
[засварлах | кодоор засварлах]Суманд улсын төсвийн 13 ортой 1 эмнэлэг, 1 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 14 эмнэлгийн тусгай мэргэжилтэн ажиллаж байна. 2012 онд нийт 65 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл байхгүй, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 227, осол гэмтэл 8, халдварт өвчлөлийн 3 тохиолдол гарсан байна.
Соёлын төв
[засварлах | кодоор засварлах]Соёлын төв Урд гол багийн 1-р хороонд байршилтай, 250 хүний суудалтай, 5 ажилтантай. Сумын Соёлын төв-Хөөмэйн ордны барилга 2010 онд ашиглалтад орсон. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан, номын сангийн үйлчилгээ зэрэг бүх төрлийн соёл урлагийн үйл ажиллагаа явагддаг.
ЧАНДМАНЬ – БИТ /Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар/
[засварлах | кодоор засварлах]Орон нутагт жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, мэргэжлийн дадлага туршлага олгох зориулалттай Бизнес-Инкубатор төв байгуулан 14 төрлийн цех ажиллуулж, 40 гаруй иргэдийг ажлын байраар ханган Дөргөн, Дарви, Зэрэг сумдаас 15 иргэнийг бойжуулан гаргасан.
Суманд хэрэгжиж буй төслүүд
[засварлах | кодоор засварлах]- Малын индексжүүлсэн даатгал төсөл
- Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл
- Тогтвортой амьжиргаа
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
- Дэлхийн байгаль хамгаалах сангийн төсөл
- Мерси-кор төсөл
- Хүүхдийн эрх-Хөгжил төсөл
Алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- Б.Тэгшээ - Монгол Улсын баатар
- Р.Чадраабал - Хөдөлмөрийн баатар
- Г. Ерөөлт - Монгол улсын гавьяат нисгэгч
- Цэрэндаваа - Гавьяат жүжигчин
- Ё.Давааням - Монгол улсын хүндэт засуул
- Д.Лхагва - Гавьяат малчин
- Х.Даваахүү - Гавьяат эмч
- Б.Шоовдой-Монгол улсын гавьяат багш
- Н.Норжинхорлоо - Монгол Улсын Гавьяат багш, доктор, профессор
- Ц.Цогтбаяр - Гавьяат тамирчин
- П.Ганбат - Гавьяат жүжигчин, дуурийн дуучин
- Ц.Хосбаяр - чөлөөт бөхийн тамирчин
- Ц.Энхбаяр - чөлөөт бөхийн тамирчин
- Ч.Бямбадорж - Улсын заан
- Ч.Батзориг - Улсын заан
- Б.Пүрэвсайхан - Улсын заан
- Б.Батхуяг - Улсын начин
- И.Мөнхбаатар - Улсын начин
- Н.Батзаяа - Улсын харцага
- Ч.Цогбаяр - Улсын начин
- Б.Заяамандах - Улсын начин
- Ц.Дамиран - Гавьяат барилгачин, улс төрч
- Г.Нямдаваа - улс төрч
- М.Тогмид - Зохиолч
- Б.Булгаа-Улсын ахлах засуул
- П.Баттулга-Улсын дэд гарын даа
Тус сумаас ардын хувьсгалын партизан Ж.Бямбадорж, Б.Ширчинхүү, Б.Гавал, Ц.Гомбо, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Д.Лувсандамба, Ө.Баасанжав, Байлдаанд болон зэвсэгт тулгаралтад биеэр оролцож явсан ахмад дайчин Я.Бат, З.Гончиг, З.Дондог, Д.Дагва, Д.Сэрээтэр, Б.Чимэддорж, Б.Дагвадорж, З.Дагважанцан, М.Гэндэн, Д.Лханаа, Г.Түдэв, Ц.Данаажав, Б.Дашдондов, Б.Лхүндэв, С.Бэгз, Б.Батзундуй, Гончиг, Самбуу, Ц.Буузай нарын 50 гаруй ахмад дайчин бий.
Хөдөлмөрийн баатар хоньчин Р.Чадраабал, Гавъяат малчин Д.Лхагва, Улсын аварга малчин С.Базардарам, Ж.Гончиг, Г.Дамдиндорж, Б.Лхагвацэрэн, “Улсын сайн” малчин Даш, Ц.Бямбаа, Д.Дашням Б.Содномжанцан, Ж.Дулам, Р.Цэндсүрэн, Д.Сундуй, А.Энхтайван нарын олон сайчууд, Монгол улсын заан Ч.Бямбадорж, Ч.Батзориг, начин Б.Батхуяг, И.Мөнхбаатар, Н.Батзаяа, Ч.Цогбаяр, Б.Заяамандах нарын хүчтэнүүд, Хүний гавьяат эмч Ц.Даваахүү, гавьяат жүжигчин Д.Сундуй, Л.Цэрэнпил, П.Ганбат, Н.Сэнгэдорж, Ч.Туул, Д.Лувсандаш, Төрийн соёрхолт Б.Балжинням, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, Доктор С.Жанцан, Дэд доктор Ш.Жигжидсүрэн, Д.Дамба, С.Лхүндэв, М.Бадарч, С.Дорж, С.Мягмарсүрэн, С.Шар, Т.Сүхбаатар нарын эрдэмтэдтэй. Хошууч генерал Ю.Жаргал, Б.Амгаланбаатар, Сайд асан Г.Нямдаваа, УИХ-ын гишүүн Ц.Дамиран, Зохиолч С.Гончиг, Ү.Даваасүрэн, М.Тогмид, МУГБагш зохиолч сэтгүүлч Б.Шоовдой О.Жадамбаа, Т.Сэр-Од, Зураач А.Баасанхүү, нэрт дуучин Ц.Ившинноров, Соёлын гавьяат зүтгэлтэн нэрт хөөмэйч, магтаалч Д.Цэрэндаваа, улсын тэргүүний агент Д.Чадраабал, Улсын ахлах засуул Бүдрагчаагийн Булгаа, Улсын дэд гарын даа Пүрэвдамбийн Баттулга нарын олон арван алдартнуудтай.