Рио-де-Жанейро
Рио-де-Жанейро | |
---|---|
Município do Rio de Janeiro | |
Хоч: Cidade Maravilhosa (Гайхалтай хот) Princesa Maravilhosa (Гайхалтай гүнж) Cidade dos Brasileiros (Бразилчуудын хот) | |
Улс | Бразил |
Бүс нутаг | Зүүн өмнөд бүс |
Муж | Рио-де-Жанейро |
Суурьшсан | 1555 |
Байгуулагдсан | 3 сарын 1, 1565[1] |
Засаг захиргаа | |
• Төрөл | Хотын дарга-зөвлөл |
• Биет | Рио-де-Жанейрогийн захиргааны танхим |
• Хотын дарга | Эдуардо Паэс (PSD) |
• Дэд дарга | Нилтон Калдейра (PL) |
Газар нутаг | |
• Хотын захиргаа | 1,221 км2 (486.5 бээр2) |
• Бөөгнөрөл | 4,539.8 км2 (1,759.6 бээр2) |
Өндөр | 2 м (7 фут) |
Хамгийн өндөр цэг | 1,020 м (3,349 фут) |
Хамгийн нам цэг | 0 м |
Хүн ам (2020)[2] | |
• Хотын захиргаа | 6,747,815 |
• Байр | 2-р байр |
• Нягтрал | 5,526.4/км2 (14,313/бээр2) |
• Хотын нутаг | 11,616,000 |
• Бөөгнөрөл | 12,280,702 (2-т) |
• Нягтрал | 2,705.1/км2 (7,006/бээр2) |
Иргэдийн нэршил | Кариокачууд |
Цагийн бүс | UTC−3 (BRT) |
Шуудангийн код | 20000-001 - 23799-999 |
Бүсийн дугаар | 21 |
ХХИ (2010) | 0.799 – өндөр[3] |
Нэрлэсэн 2018 | $93.9 тэрбум (2-р байр)[4] |
Нэг хүнд ноогдох | $14,046 (2-р байр) |
Вэб сайт | prefeitura |
ХҮЙСИЙН ГОВЬ-ЦЭЦЭГ НУУРЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГААНЫ ТАНИЛЦУУЛГА
Байгуулагдсан түүх: Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа нь БОНХ-ын сайдын 2014 оны 1 сарын 24-ны өдрийн Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын бүтэц, орон тоо, сав газрын дүрмийг батлах тухай А/27 дугаар тушаалаар байгуулагдсан бөгөөд сав газрын хэмжээнд усны нөөцийн хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, орон нутгийн салбар дундын зохицуулалтыг хангах, усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг бүхий Төрийн захиргааны байгууллага бөгөөд Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сумд байрлаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Одоо Сав газрын захиргаадын бүтэц, орон тооны хязгаар болон байршлыг шинэчлэн тогтоох тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 сарын 30-ны өдрийн А/158 тушаалын дагуу удирдах ажилтан 1, гүйцэтгэх ажилтан 4, үйлчлэх ажилтан 2 гэсэн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Сав газрын захиргаа нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль болон бусад хууль, дүрэм, журмыг мөрдлөг болгон дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.. Үүнд: -.Сав газрын захиргаа нь усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг сав газартаа хэрэгжүүлнэ. - .сав газрын менежментийн төлөвлөгөөний төсөл боловсруулах -сав газрын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, хэрэгжилтэд хяналт тавих -.бүх шатны Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг мэргэжлийн зөвлөмжөөр хангах - усны тоо бүртгэлийг жил бүр сав газрын хэмжээнд нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулагад тайлагнах -.сав газрын усны мэдээллийн дэд санг эрхэлж, олон нийтийг мэдээллээр хангах -ус ашиглах зорилгоор цооног өрөмдөх, суваг хоолой татах тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн авч, усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг үндэслэн энэ хуулийн 28.4-т заасны дагуу ус ашиглуулах дүгнэлт гаргах, мэдээллийн санд оруулж бүртгэх -.ус ашигласны болон бохирдуулсны төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулах үндэслэлийг тодорхойлох -.сав газрын хэмжээнд ус хангамжийн эх үүсвэрийн болон хаягдал ус зайлуулах цэг тогтоох - .ус ашиглах, хаягдал ус зайлуулах шаардлагыг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ус ашиглах, хаягдал ус зайлуулах эрхийг цуцлах дүгнэлт гаргах, байгальд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах -.сав газрын хэмжээнд ашиглах боломжит усны нөөц, ус ашиглалтын байдалд байнгын хяналт тавьж ажиллах -.сав газрын зөвлөл байгуулах тухай саналыг харьяалагдах орон нутгийн захиргаатай зөвшилцөн боловсруулж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулах -гол, мөрөн, нуур, усны эх үүсвэр болон газрын доорх цэнгэг усны орд газрыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсруулах -.хуульд заасан бусад бүрэн эрх -тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ. -.ган , цөлжилт, хуурайшилтын үеийн тэнцвэрийг хангах зориулалтаар бороо, цас, үерийн усыг хуримтлуулах, далан, хаалт, хиймэл нуур, цөөрөм барьж байгуулах ажлын талаарх тухайн нутгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын үүсэл санаачлагыг дэмжиж, бүх шатны засаг дарга сав газрын захиргаатай хамтран зохион байгуулна. -.Хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрлийг хоногт 50шоометрээс их, эсхүл энэ хуулийн 10.1.12-д заасан аюултай бохирдуулах бодис агуулсан хаягдал ус гаргадаг ус бохирдуулагчид байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн сав газрын захиргаа, хоногт 50 шоометрээс бага хаягдал ус гаргадаг ус бохирдуулагчид сав газрын дүгнэлтийг үндэслэн Засаг дарга олгоно. -.ус бохирдуулагч нь ослын улмаас хаягдал усыг цэвэрлэхгүйгээр хаях болсон тохиолдолд сав газрын захиргаа, зохих шатны засаг даргад цаг алдалгүй мэдэгдэж, усны бохирдолыг бууруулах, байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг өөрийн зардлаар гүйцэтгэнэ. 28.6.Энэ хуулийн 28.4-т заасан дүгнэлтийг үндэслэн ус ашиглах зөвшөөрлийг хоногт 100шоометрээс их ус ашиглах тохиолдолд сав газрын захиргаа, хоногт 50-100 шоометр ус ашиглахад аймаг, нийслэлийн байгаль орчны алба, хоногт 50шоометрээс бага ус ашиглахад сум, дүүргийн Засаг дарга олгож, усны мэдээллийн санд бүртгэнэ. -Хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн ус хангагч байгууллага нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дүгнэлт гаргуулж, сав газрын захиргаанаас усашиглах зөвшөөрөл авна. -Энэ хуулийн 28.6, 28.7-д заасан зөвшөөрлийг үндэслэн хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай тухайн ус хангагч байгууллага, төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай сав газрын захиргаа, аймаг нийслэлийн байгаль орчны алба, сум дүүргийн Засаг дарга гэрээ байгуулна. -Усны барилга байгууламж эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бусдын усны хэрэгцээг гэрээний үндсэн дээр хангах үүрэгтэй бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд сав газрын захиргаа, аймаг нийслэлийн байгаль орчны алба, сум, дүүргийн Засаг дарга тухайн иргэн, аж ахйн нэгж, байгууллагатай байгуулсан гэрээг цуцалж болно. .усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, эсхүл сав газрын захиргаа ус бохилдуулагчийн талаарх мэдээллийг харьяалах татварын албанд зөвшөөрөл олгосон өдрөөс хойш нэг сарын дотор гаргаж өгөх бөгөөд татварын алба уг мэдээллийг үндэслэн төлбөр төлөгчийг бүртгэж авна Хамрах хүрээ: Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газар нь нийт 43024 км2 газар нутгийг хамарч Шарга, Хүйсийн говь, Цэцэг нуурын гадаргын ус хурах талбай, газрын доорх усны нөөц бүрдүүлэх тэжээгдлийн муж, тархалтын талбайн орон зайн ус хагалбараар тус тус хүрээлэгдсэн 2 аймгийн 18 сумын тодорхой нэгж талбайг хамарч байна. Говь-Алтай аймгийн: Шарга, Дарви, Хөхморьт, Баян-Уул, Жаргалан, Тайшир, Есөнбулаг, Цогт, Цээл, Халиун, Бугат, Тонхил, Төгрөг сумдыг хамарна. Ховд аймгийн: Мөст, Цэцэг, Дарви, Зэрэг, Манхан сумууд харьяалагдаж байна.
Усны нөөц: Усны нөөцийн хувьд ерөнхийдөө жижиг гол горхи, булаг шанд, нуур тойром, болон газрын доорх ус гол нөөцийг бүрдүүлдэг гэж хэлж болно. Газрын доорх усны нөхөгдөх нөөц нь Цэцэг нуурын эргэн тойронд болон Боорж голын адаг, Шаргын цагаан нуурын хөндий, Хүйсийн говь зэрэг нам доор газар хуримтлагддаг байна. Тус сав газар дахь газрын доорх усны нийт 354 сая шоо метр нөхөн сэргээгддэг. нөөц байгаа тооцоо гарсны дотор уг нөөцийн зонхилох хэсэг нь бага буюу нэг ам км талбайд 5-10 мм/ жил нөхөн сэргээгддэг нөөцтөй болон тун бага буюу нэг ам км талбайд 0-5 мм/жил нөхөн сэргээгддэг нөөцтөй талбайд хамрагддаг. ХҮЙСИЙН ГОВЬ-ЦЭЦЭГ НУУРЫН САВ ГАЗРЫН УС ХУРАХ ТАЛБАЙН ХЭМЖЭЭ, ЭЗЛЭХ ХУВЬ Д/д Аймаг хотын нэр Д/д Сум дүүргийн нэр Сумын нийт талбай(км2) Сав газарт хамрагдах талбай(км2) Сумын талбайн сав газарт эзлэх хувь 1 Говь-Алтай 1 Баян-Уул 5.917.6 5.195.6 87.8 2 Дарив 3.597.8 3.597.8 100 3 Есөнбулаг 2.345.7 1.076.9 45.9 4 Цээл 5.884.3 522.8 9.2 5 Тонхил 7.678.6 3.671.4 47.8 6 Төгрөг 5.530.6 4.282.7 78.1 7 Тайшир 3.938 200.9 5.1 8 Жаргалан 3.721.9 52.1 1.4 9 Цогт 17.391 437.8 2.6 10 Халиун 5.195.1 4.681.0 90.1 11 Шарга 5.811.9 5.782.9 99.5 12 Бугат 10.375.2 202.6 2.0 13 Хөхморьт 6.394.7 3.786.1 59.2 Говь-Алтай аймгийн нийт дүн 84.332.4 33.490.6 39.7 2 Ховд аймаг 1 Мөст 4.075.6 2.796.3 68.6 2 Зэрэг 2.581.4 62.0 2.4 3 Манхан 4.426.8 26.6 0.6 4 Цэцэг 3.559.3 2.449.2 68.8 5 Дарви 5.644.3 4.199.5 74.4 Ховд аймгийн нийт дүн 20.287.4 9.533.6 46.9 Сав газрын дүн 104.619.8 43.024.0 41.1 ТАЙЛБАР: Хүйсийн Говь-Цэцэг нуурын сав газар нь нийт 2 аймгийн 18 сумын 43024,0 км2 талбай хамрагддаг. Энэ нь сав газарт хамрагдах сумдын нутаг дэвсгэрийн 41,1 хувийг эзэлдэг юм. Үүнд: Говь-алтай аймгийн 13 сумын 33490,3 км2, Ховд аймгийн 5сумын 9533,6км2 нутаг хамрагдаж байна. Байгууллагын хаяг: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат баг Хантайширын гудамж 212 тоот Байгууллагын утасны дугаар-70484890 цахим хаяг-khuisiingovi@gmail.com |
Рио-де-Жанейро (порт. Rio de Janeiro) нь Сан-Паологийн дараа ордог Бразилийн хоёр дахь том хот, Рио-де-Жанейро мужийн төв юм. Хотын нэр нь "Нэг сарын гол" гэсэн утгатай. Бразил улс Португалийн колони байх үед 1763 оноос 1822 он хүртэл бараг хоёр зууны туршид, тусгаар тогтносны дараа 1822 оноос 1960 он хүртэл тус улсын нийслэл байжээ. 1808 оноос 1821 он хүртэл Португалийн эзэнт гүрний де факто нийслэл байжээ. Рио-де-Жанейро нь ихэнхдээ "Рио" хэмээгддэг бөгөөд үүнээс гадна A Cidade Maravilhosa буюу "Гайхалтай хот" гэсэн хочтой.
Рио-де-Жанейро нь байгалийн үзэмж, Карнавалийн баяр, самба болон бусад хөгжим, зочид буудал олонтой жуулчдын далайн эрэг зэргээрээ дэлхийд алдартай. Далайн эргүүдээс гадна Корковадо уул дээр орших, Шинэ Дэлхийн долоон гайхамшигийн нэг "Нүгэл арилгагч Христ" (O Cristo Redentor) гэсэн Есүс Христийн аварга хөшөө, Чихрийн овооны уул, Самбидромо гэгч жил бүр Карнавалийн үеэр хэрэглэгддэг бүс, дэлхийн хөлбөмбөгийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэнгүүдийн нэг Маракана цэнгэлдэх хүрээлэн зэргээрээ бас алдартай. Рио-де-Жанейрод мөн Parque Estadual da Pedra Branca буюу Цагаан чулууны мужийн парк, Floresta da Tijuca буюу "Тижука ой" гэсэн хот доторх хамгийн том ойнууд оршдог.
Галеао - Антонио Карлос Жобим олон улсын нисэх буудал нь Рио-де-Жанейро хотыг Бразилийн болон олон улсын хотуудтай холбодог. Рио-де-Жанейро нь хэдийгээр их үзэсгэлэнтэйд тооцогддог боловч дэлхийн хамгийн догшин хотуудын нэг юм.
Тэмдэглэл
[засварлах | кодоор засварлах]Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Rio de Janeiro Info". paralumun.com. Эх хувилбараас архивласан: 27 December 2008. Татаж авсан: 6 August 2016.
- ↑ "2019 population estimates. Brazilian Institute of Geography and Statistics (IBGE)". Ibge.gov.br. Архивласан огноо 18 May 2021. Татаж авсан: 30 May 2020.
- ↑ "IDNM Ranking" (PDF). United Nations Development Programme (UNDP). Эх хувилбараас (PDF) архивласан: July 8, 2014. Татаж авсан: August 1, 2013.
- ↑ "Gross Domestic Product of Municipalities". ibge.gov.br. Brazilian Institute of Geography and Statistics. Архивласан огноо 5 November 2021. Татаж авсан: 5 November 2021.
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах] Викимедиа дуу дүрсний сан: Рио-де-Жанейро |