Jump to content

Итгэлийн Дашдорж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Итгэлийн Дашдорж (1852-1927)

Итгэлийн Дашдорж (монг. Итгэл хамба) нь (18521927) Буриадад буддын шашны хамба лам байсан ба өөрийн бясалгалаар хагас занданшуулсан биеэрээ шашны ба шинжлэх ухааны салбарын анхаарлыг татсан юм.

Хамба лам Дашдорж нь 1852 онд төрж, 16 наснаасаа Буриадын Агын дацанд сууж шашны гүн ухаан ба эмнэхүйн ухаанд суралцажээ. 1911 онд түүнийг Хамба лам Бандид цолд дэвшүүлж, бүх Буриадын шашны тэргүүнээр сонгожээ. 1913-1917 онуудад Дашдорж хамба Оросын Хаант засаглалын нэр нөлөө бүхий шашны зүтгэлтнээр тодорч, 1917 оны 3 сарын 19-нд Оросын хаанаас Гэгээн Станиславын одон хүртжээ. Дашдорж нь Романовын гэр бүлийн хүрээлэлтэй ойр дотно байж, Санкт Петербургт анхны буддын дацан байгуулахад чухал нөлөөг үзүүлжээ.

Хамба лам Дашдорж нь дэлхийн 1-р дайны үед Оросын армид хандив цуглуулах, эмнэлэг байгуулах зэргээр идэвхтэй тусалж, Гэгээн Аннагийн одонгоор шагнуулж байжээ.

Гэрээс ба дараахь амьдрал

[засварлах | кодоор засварлах]

1926 онд Дашдорж бусад лам нартаа Буриад ба Оросыг орхиж явахыг зөвлөж, өөрөө Буриаддаа үлдэхээр шийджээ. Жилийн дараа 75 насандаа сүмийнхээ лам нарт өөрийгөө бие барах болсноо дуулгаж, шашны тусгай бясалгалыг бусдадаа хамт хийхийг хүссэн боловч бусад лам нар татгалзаж, өөрөө ганцаараа бясалгалаа хийж сүүлд бусад нь нэгдэж удалгүй Итгэл хамба бясалгасан байдлаар өөд болжээ.

Дашдорж хамба өөд болохдоо өөрийг нь бадам-лянхуа суусан байдлаар оршуулахыг захисан байна. Түүний гэрээсээр хэдэн жилийн дараа өөрийг нь оршуулгаас нь гаргаж сүсэгтэн олонд үзүүлэх ёстой байжээ. Гэвч тухайн цагийн Зөвлөлтийн комунист засгийн шашныг устгах бодлогоос болж Буриадын лам нар 1955, 1973 онуудад түүний шарилыг нууцаар гаргаж үзэхэд бие нь бараг занданшаагүй байсан нь үл тайлагдах оньсого болжээ. 2002 оны 9 сарын 11-нд Дашдорж хамбын шарилыг Оросын буддын шашины тэргүүний оролцоотойгоор ил гаргаж Ивэлгийн дацанд байрлуулсан нь өдгөө сүсэгтэн олны ихээр очдог газруудын нэг болжээ.